ИЛТГЭХ УРЛАГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ УХАГДАХУУН PDF
Document Details
Uploaded by PreciousConnotation
Ox-be International School
Tags
Summary
Илтгэх урлагийн талаарх ерөнхий ойлголтыг энэхүү баримт бичигт дэлгэрэнгүй тайлбарласан болно. Монгол хэлний тодорхойлолт ба Эртний Грек-ийн соёл иргэншил
Full Transcript
1. ИЛТГЭХ УРЛАГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ УХАГДАХУУН Хүн төрөлхтний иргэншил, соёлын нэгэн их өлгий нь Эртний Грек билээ. Чухам энэ нутаг орон, ард түмнээс өнөө цагийн иргэншил, шинжлэх ухаан, соёл, гүн ухааны эх үндэс тавигдаж, тогтолцоонд орж эхэлсэн байдаг. Эртний Грек хэлний реторика буюу “Уран яруу ярих...
1. ИЛТГЭХ УРЛАГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ УХАГДАХУУН Хүн төрөлхтний иргэншил, соёлын нэгэн их өлгий нь Эртний Грек билээ. Чухам энэ нутаг орон, ард түмнээс өнөө цагийн иргэншил, шинжлэх ухаан, соёл, гүн ухааны эх үндэс тавигдаж, тогтолцоонд орж эхэлсэн байдаг. Эртний Грек хэлний реторика буюу “Уран яруу ярих ухаан”, “”Уран яруу ярих”, “Эгшиглэнт яриа” гэсэн утгатай “Илтгэх урлаг”-ийн хөгжил, түүний тогтолцооны түүхийг чухам тэндээс эхлүүлдэг билээ. “Илтгэх урлаг хүмүүс хоорондын харилцаанаас эхтэй учир боловсролын хамгийн эртний салбар гэдэг. Илтгэх урлаг тогтолцоотой хөгжсөн газар бол эртний Грек юм... эртний Грект аливаа хэргийг шүүн таслах үүрэгтэй шүүхийн танхимд төгөлдөржин хөгжсөн гэжээ. Улмаар улс төрийн болон эрх мэдлийн төлөөх үйл тэмцэлтэй илтгэх урлагийн үүсэл хөгжлийг холбох нь бий. Ямартаа ч эртний Грект хүмүүс цэцэн мэргэн үг, ухаан бодол, уран яруу ярих чадвараараа өрсөлддөг “Агон” хэмээх тэмцээнийг зохион байгуулдаг асан нь илтгэх урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ”1. Агон гэдэг нь Эртний Грекийн зүйл бүрийн уралдааны ерөнхий нэршил ба үүнд яруу найраг, театр, хөгжим, бие бялдар, хурдан морины уралдааныг хамаатуулан ойлгож болно. Илтгэх урлагийн үүргийг эрт цагт маргаанд ялах гэж ойлгож байсан бол өнөө цагт ойлголцох гэж томъёолж болно. Илтгэх урлагийг маш товчоор “...өөрийн бодол санааг бусдад ойлгомжтой, эмх цэгцтэй, товч тодорхой уран яруу илэрхийлж... өөрийн хүсэл бодлыг бусдад зөв цэгцтэй, товч тодорхой, сандарч тэвдэлгүй, яруу сайхан ярьж, тэрхүү яриагаараа сонсогчдын зүрх сэтгэл, оюун бодлыг эзэмдэн нөлөөлөх эрдэм ухаан”2 гэж тодорхойлж болно. Илтгэх гэсэн үгний утгыг монгол хэлний тайлбар тольд “олны өмнө (хурал, цуглаан зэрэг) тодорхой сэдвээр асуудал, санал дэвшүүлж, ярьж, хэлэлцүүлэх; даалгасан ажлын биелэлт, болж буй үйл явдлын талаар дээд тушаалтанд мэдээлэх; тайлан тавих, тайлагнах; үзэл бодлоо илэрхийлэх”3 хэмээжээ. Эндээс дүгнэн үзэхэд илтгэх урлаг гэдэг нь онолын шийдвэрлэхэд бэрх, хүнд болоод зангилаа асуудал бус соёлт хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын үйл явц мөн болно. Хүний гол хэрэгцээ, шаардлага, эрх бол үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх мөн. Үзэл бодлыг илэрхийлэх, ойлгуулах, хүргэх, түгээх гол болоод энгийн, нэн тэргүүний арга зам бол хэл яриа ашиглах мөн. Маш товчоор бол илтгэх урлаг бол тодорхой нэгэн үзэл санаа, бодол, зорилгыг хүнээс хүнд ойлгуулах, итгүүлэх, үнэмшүүлэх, хамтрах, харилцах, нэгдсэн ойлголтод хүрэх, зорих, хэрэгжүүлэхэд хэрхэн амар, хялбар, үнэмшилтэй, бодтой, үнэн, яруу, зохистой ярих тухай асуудал юм. Үүнийг нөгөө талаас нь ятгах, сэнхрүүлэх, автуулах, нөлөөлөх гэж ойлгож болох талтай нь тухайн илтгэгчийн зорилго, зорилтоос шууд хамаарна. Аливаа нэгэн илтгэл, айлтгал, үгэнд ухамсартай ба ухамсаргүйгээр шууд итгэн үнэмших нь илтгэгчийн ч, сонсогчийн ч оюуны чадамж, боловсрол, шүүмжлэлт сэтгэлгээний хүрээнээс шалтгаалах нь тодорхой. Ингээд үзэхээр илтгэх урлаг гэдэг нь хэн, ямар зорилгоор яаж ашиглахаас шалтгаалан үр дүн нь эерэг ба сөрөг байдаг ажээ. 1 “Илтгэх урлагийн онол, арга зүй” УБ.,2019.9 2 “Илтгэх урлагийн онол, арга зүй” УБ.,2019.7 3 Одонтөр Ш, Баттөгс М “Монгол хэлний гучтын тайлбар толь” УБ.,2013.363 “...илтгэх урлагт олон зорилт байх ч бусдыг ятган ухуулах, итгэн үнэмшүүлэх нь үндсэн гол зорилго нь юм. Илтгэх урлаг хүнийг: - Өөрөө өөрийгөө таних, бусдад өөрийгөө зөв ойлгуулах - Эв нэгдлийг эрхэмлэсэн, иргэнлэг, хөгжсөн хүн болгох - Бусдыг хүндэтгэн үг сонсож чаддаг, харилцааны соёлтой сайн харилцагч болгох - Өөрийн бодол санаагаа бусдад хүргэж, итгүүлэх чадвартай манлайлагч болгох - Өөрийн болон бусдын хүсэл сонирхол, үйл хэргийг цаг тухайд нь таньж мэддэг болгох зорилгуудыг тээдэг”4 байна. Илтгэх урлагийн илэрхийлэгдэх хэлбэр ярих ба бичихээр дамждаг бол үндсэн шаардлага нь товч, тодорхой, эмх цэгцтэй, уран чадварлаг байхад оршино. “Илтгэх урлаг сонирхогчид, илтгэх урлаг судлаачдын дунд реторик буюу уран илтгэх ухаан нь урлаг уу? шинжлэх ухаан уу? гэх маргаан нэлээд өрнөсөөр иржээ... Зөв сайхан найруулах аргуудыг өргөн ашиглаж, үгийг амилуулан увдисжуулж, илтгэгчдийн авьяас чадварын хэрээр сонсогчийн сэтгэл зүрхийг догдлуулж, үзэл бодлыг урвуулан татах шинжтэйн хувьд уран илтгэл бол урлаг гэдгийг орчин үеийн судлаачид, илтгэгчид хүлээн зөвшөөрчээ. Энэ нь юмс үзэгдлийн зүй тогтол, мөн чанарыг уран сайхны аргаар илэрхийлэх урлагийн үндсэн шалгуурыг уран илтгэх үйл явц хангадаг гэсэн үг. Харин илтгэх урлагийн түүхэн хөгжил хувьсал, түүний үндсэн ба тусгай зорилго, зорилт, хүрэх үр дүн хийгээд хэрхэн илтгэлийн сэдвээ зөв сонгох, илтгэл бэлдэх үйл явц, илтгэлийг хэрхэн бусдад хүргэх арга замууд, түүнээс гарах үр дүн зэргийг цогцоор нь илтгэх урлаг, судлан шинжлэх талаасаа бол шинжлэх ухаан гэгддэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндсэн зарчмууд болох судлах зүйл, судалгааны арга барил, үндсэн зарчмууд, нэр томьёоны утгат агуулга зэрэг бүхий л шалгуурыг бүрэн дүүрэн хангадаг. Бусадтай ярих гэдэг бол эгэл энгийн зүйл. Энгийн яриаг уран яруу, амьд, итгэл үнэмшилтэй илэрхийлэх урлагийг илтгэх урлаг, энэ нь хэрхэн бий болж, ямар зам мөрөөр ямар үр дүнд хүрч буй үйл явдлыг судлан шинжлэхийг илтгэх урлагийн шинжлэх ухаан гэж томьёолж болно. Илтгэх урлаг нь эмх цэгцтэй сэтгэж, урнаар илтгэх үйл хэрэг бол илтгэх урлагийн шинжлэх ухаан нь тухайн нөхцөл байдалтайгаа хэрхэн уялдуулж илтгэлийн сэдвийг сонгох, бэлдэх үйл явц, илтгэлийн бүтцийг хэрхэн зөв тогтоох, илтгэлээ олны өмнө тавих ур зүй, илтгэх чадвараа хэрхэн дээшлүүлэх, илтгэх явдцдаа олны анхаарлыг өөртөө яаж татах арга зүй, сэтгэл хөдлөл, дохио зангааны хүч эрчмийг илтгэлийнхээ агуулга, илтгэх үйл явцтайгаа хэрхэн уялдуулах зэргийг судлан шинжилдэг ухаан. Товчоор хэлбэл илтгэх урлаг нь үгээр мэтгэлцэх урлаг” 5. Итгүүлэн үнэмшүүлэх, ухуулан сэнхрүүлэх нь зөвхөн илтгэх урлагаар хязгаарлагдахгүйгээр хүн төрөлхтний оюуны олон салбарыг хамаарч нийгмийн бүхий л салбарт оршдог. Тухайлбал хүн төрөлхтний үзэл санааны түүх, түүгээр дамжин илэрдэг улс төр, нийгмийн тухай үзэл баримтлал, олон нийтийн 4 “Илтгэх урлагийн онол, арга зүй” УБ.,2019.12 5 “Илтгэх урлагийн онол, арга зүй” УБ.,2019.8-9 харилцаа, сэтгүүл зүй, эдийн засгийн харилцаа, цаашлаад гүн ухаан, шашин, урлагийн тогтолцоо зэргийг дурдах боломжтой. Илтгэх урлаг нь түүхийн хугацаанд авъяас уу, дадал уу гэдэг дээр тодорхой маргаан дагуулдаг нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхтэй шууд холбоотой ба хичээл зүтгэлийн үр дүнд суралцан даддаг зүйл гэдэг дээр санал нэгддэг байна. “Илтгэгч хоёр асуудалд онцгой анхаардаг. Эхнийх нь, илтгэлээ бэлдэхтэй холбоотой бүлэг асуудал юм. Үүнд: сэдэв сонгох, илтгэх нөхцөл байдлаа судлах, илтгэлдээ хэрэглэх үндсэн болоод туслах хэрэглэгдэхүүнийг сонгох, илтгэлээ бичих зэрэг ажиллагаа орно. Хоёр дахь нь, бэлдсэн илтгэлээ сонсогчдод хүргэхтэй холбоо бүхий цогц асуудлууд орно. Үүнд, хувийн бэлтгэлээ хангах, дуу хоолойн өнгө аясаа тодорхойлох, дохио зангаа ашиглах зэрэг асуудлууд хамаардаг”6. “...алдаагүй илтгэх 10 санамж, үр дүнтэй илтгэлийн 7 зарчим, илтгэгчийн баримтлах 5 зарчим, илтгэгчийн анхаарах зарим зүйлсийг тодруулан ном сурах бичигт түгээмэл бичих болсныг багцлан өгүүлье. Алдаагүй илтгэх 10 санамж 1. Илтгэх сэдвээ сайтар бодож, олон талт уялдаа холбоонд боловсруулах 2. Илтгэлээ цаг зарж үр дүнтэй бэлдэх 3. Олон дахин дадлага хийх 4. Өөртөө итгэлтэй байх 5. Ярих нөхцөл байдлаа тодорхойлох 6. Танхимын талаарх мэдээллийг урьдчилан олох, түүнийг судлах 7. Илтгэх зорилгоо сайтар тогтоох 8. Ярих арга барилд суралцах 9. Илтгэх сэдвийнхээ талаарх нөөц мэдлэгтэй байх 10. Илтгэх үедээ мэдрэмжээ ашиглах, сурах Үр дүнтэй илтгэлийн 7 зарчим 1. Ач холбогдолтой 2. Уялдаа холбоотой 3. Товч тодорхой 4. Сонирхолтой 5. Сэтгэл хөдлөлтэй 6. Шинэлэг 7. Үр дүнтэй Илтгэгчийн баримтлах 5 зарчим 1. - Өөртөө итгэл төрүүлж айдсыг давж гарах - Өөрийгөө бэлд, багаас эхэл, бусдаас зөвлөгөө ав - Яагаад энэ тухай ярих болсноо тунгаа, ойлго - Ярих зүйлээ сайн судал 2. - Сэтгэлийн чадал, төрөлх байдлаа ашиглах 6 “Илтгэх урлагийн онол, арга зүй” УБ.,2019.12 - Энгийн ярианы үед хэрэглэж заншсан дохио зангаагаа хэрэглэ - Биеэ бүү барь, чөлөөтэй хөдөлгөөн хий - Сонсож байгаа хүмүүс рүүгээ танхим дүүрэн хараагаар онцлон тогтож хар - Хошин шогийн мэдрэмжээ жирийн үеийнх шигээ чөлөөтэй гарга - Санаагаа оновчтой илэрхийлж, өөрийнхөөрөө ярь 3. – Анхаарлаа төвлөрүүлж, хялбаршуулах - Ярьж байгаа сэдвийнхээ чухал болохыг тодорхойл - Сонсогчдод анхаарал тавьж тэдний хэрэгцээнд мэдээллээ уялдуулах - Товч тодорхой байж, өгөгдсөн цаг хугацаанаас хэзээ ч бүү хэтэр - Үзүүлэн таниулах материалаа энгийн, хялбар хий - Гол гол асуудлыг гол ухагдахууныг дахин давтаж хэзээ ч санаанаас гарахааргүй болтол хэл 4. – Бэлтгэл дадлага хийх - Сонсогчдоо судал - Тэмдэглэл хөтөл, дүрслэл товчлол сайн ашигла - Боломж гарвал ярьж бай - Найз нөхдийнхөө өмнө дадлага сургуулилт хий - Ярих зүйлээ өгөгдсөн хугацаанаас 25 хувиар нэмж бэлд 5. – Дүрслэл хэрэглэх - Мэдлэгийн 85 хувь нүдээр дамждагийг сана - Санаагаа зурагла - Дохио зангаа, хөдөлгөөний хэлийг ашигла /гар, хөл, хуруу гэх мэт/ - Зураг дүрслэл төсөөлөл төрүүлэх үгсийг ашигла /өнгө, амт, мэдрэмж төрүүлэх/ - Таны үзүүлэх зүйлс, элдэв материал танхимын аль ч хэсэгт харагдахаар тооц Илтгэгчийн баримтлах зарим нэмэлт зүйл 1. Ямар ч хүнд асуудал тулгарахад түүнийг үл анзаарч, илтгэлээ тавих 2. Цаг ямагт үнэн, шударга зүйлийг ярих 3. Таалагдахын тулд бус, таниулахын төлөө илтгэх 4. Мэдрэмжтэй байх 5. Өөрийгөө ялан дийлдэг байх”7. Илтгэх уран чадварыг бvр 2000 жилийн тэртээ Цицерон “Яруу найрагч заяаных, илтгэгч зvтгэлийнх” гэж томъёолжээ. Үүнээс vндэслэж илтгэх ухааныг эзэмшье гэсэн хvн эрчимтэй хөдөлмөрийн үр дvнд яруу сайхан илтгэгч болж, өөрөөр хэлбэл сонсогчдын өмнө хэлсэн үг нь итгэл vнэмшилтэй, хvртээмжтэй болно гэж vзэж болох юм. Эртний грект Демосфен, Лисий, Горгий Ромд Цицерон, Квинтиллиан зэрэг гайхамшигтай уран илтгэгчид ихэд алдаршиж байжээ. Илтгэх урлаг бидэнд ямар хэрэгтэй вэ? Илтгэх урлагийг зєвхєн нийгмийн зvтгэлтнvvд эзэмшсэн байдаг, улс тєрчидєд хэрэгтэй гэж vзэх хvн олон байдаг. Гэтэл єєрийгээ зєв нээн илэрхийлэх, бизнесийн тvнш хамтрагчтайгаа vр ашигтай хамтран ажиллахад илтгэх урлаг маш их хэрэгтэй гэдгийг дэлхий нийт хvлээн зєвшєєрєх болжээ. Илтгэх урлаг гэдэг нь зөвхөн амаар илэрхийлэх гэсэн ойлголтоос их 7 “Илтгэх урлагийн онол, арга зүй” УБ.,2019.13-14 єргєн хvрээтэй юм. Vvнд: Vзvvлэн таниулах материал, техникийн дэвшил ашиглан дvрслэл бий болгох, нэрийн хуудас зєв хэрэглэх, албан бичиг тєлєвлєх, хувцаслалтын соёл гэх мэт олон бvрдлийн цогц юм. Эрхэм менежер танд хэрэг болог хэмээн Илтгэх урлагийн судлаач эрдэмтэн А.Ф.Конигийн “Лекторт өгөх 18 зөвлөгөө”-г толилуулж байна. Унших нэг хэрэг єєрєє vйлдэх хэрэгжvvлэх бас нэг асуудал гэдгийг эрхэм уншигч та юу эс андахав. 1. Лекц бэлтгэхдээ: Уг сэдэвт шууд буюу шууд биш холбогдох сонирхолтой чухал зvйлийг цуглуулж, аль болох авсаархан бєгєєд бvрэн гvйцэд тєлєвлєгєє зохиож, тvvнийгээ дахин, дахин эргэж харах хэрэгтэй. Єгvvлэх зvйлээ найруулгын хувьд сайтар цэгцлэн бичээд, чанга дуугаар уншиж vзвэл бvр ч сайн. Ер нь саяхнаас лектор болж байгаа буюу чєлєєтэй тайван ярих гялалзсан чадвар хараахан эзэмшээгvй байгаа хvмvvс лекцээ бичиж бэлтгэх нь илvv ашигтай юм. Тєлєвлєгєє нь бvхэлдээ эвдрэхгvйгээр товчлогдож болохоор хєдєлгєєнтэй байх хэрэгтэй. 2. Лектор энгийн аятайхан хувцасласан байх ёстой. Хувцас хэт гял цал /этгээд хурц єнгєтэй, дэндvv дэгжин маягийн/ юм уу эсвэл бохир, навсгар байх нь хvмvvст тааламжгvй сэтгэгдэл тєрvvлнэ. Лекторын байдал цугларагчдын сэтгэл санаанд яриа эхлэхээс бvvр ємнє танхимд орж ирэнгvvт нєлєєлж эхэлдэг болохоор vvнийг санаж байх нь чухал, 3. Лекц яриагаа эхлэхийн ємнє ярих зvйлээ эхнээс нь дуустал толгойдоо урьдаар бодож бэлтгэсэн материалаа ярихад лектор хэлэх гэж байгаа зvйлээ нэгд нэгэнгvй санаж байгаа бол саруулхан тайван итгэлтэй ярьж чадна. 4. Сонсогчдын ємнє биеэ барих, яриа маань эвгvй болох вий гэж зовох, олон тvмний ємнє гарсан ємгєєлєгч, дуучин, хєгжимчин зэрэг хvмvvст олонтой тохиолддог сэтгэл тvгших явдал лектор хvнд, ялангуяа залуу лекторд vлэмж саад болдог. Сэтгэл догдлох явдал vнэндээ хэзээд байх боловч энэ бvх байдал дадлагажихын хирээр яваандаа vлэмж багасдаг юм. Илтгэгч хvн илтгэл тавихын ємнє уралдааны морь шиг догдолж байх ёстой гэж Дейл Карнеги хэлсэн байдаг. Олны ємнє сэтгэл догдлохгvй байхын тулд ярих зvйлийнхээ vнэн зєвд сайтар итгэсэн байх хэрэгтэй. Ийм байхын тулд лекцээ сайн мэдэж байвал, тєдий чинээ дотор уужим байна. Ялимгvй мэт боловч тэр бvгдийг хэрэгтэй гэж vзэж, урьдчилан бэлтгэж байх нь лекторын итгэл тєгс байхын vндэс мєн. Лектор чєлєєтэй, ул суурьтай ярьж, хvмvvсийн бодол санааг мэдэж байгаагаа алхам тутамдаа ажиж, цаашид юу ярихыгаа сайн мэдэж байвал, сая тvvний итгэл тєгс байдал улам нэмэгдэнэ. 5. Яриагаа чангахан тод ойлгомжтой /тод яриа / давтсан нэг єнгєєр биш, аль болох энгийн бєгєєд яруу тєгєлдєр хийх хэрэгтэй. Ярианы єнгєнд итгэл тєгс байдал, итгvvлэх хvч чадал шингэсэн байх ёстой. Тэгэхдээ насанд хvрэгчдэд тохиромж муутай, залуучуудад бол уйтгартай бага сургуулийн багшийн ярианы єнгє шиг байх хэрэггvй. 6. Ярианы єнгийг єргєж болох /хєгжим бол cresendo гэдгийн адил/ боловч єгvvлбэр бvрийн, тэр ч байтугай vг тус бvрийн утга санаа /учир зvйн єргєлт/, ач холбогдолтой уялдуулан єнгєє сольж байх хэрэгтэй. Єндєр дуугаар ярьж байснаа зог тусан, гэнэт нам болгож єнгєє бууруулах нь заримдаа сайн байдаг. Энэ “заримдаа” маань ярих зvйлийн байдлаар тодорхойлогдоно. Толстойн тухай ярьж байгаад тvvний ”салж одсон” тухай ярианы эхний єгvvлбэрийг нам єнгєєр эхэлж болох юм. Ингэж ярьснаар их зохиолчийн амьдрал дахь сvр хvч жавхланг шууд онцлон тэмдэглэж байгаа хэрэг. Энэ бvхэн нь лектор хvний нарийн нямбай, анзаарамтгай байдлаас л шалтгаалах болохоор энэ асуудлын талаар яг таг заалт єгч болохгvй, Ярианы хоорондох завсарлагын ач холбогдлыг сонгох хэрэгтэй. /Бичихэд улаан буюу догол мєрнєєс эхэлнэ гэдэгтэй адилхан/. Яриагаа тасралтгvй урсгачихаж болохгvй. Харин амьд ойлгомжтой яриа байвал зохино. 7. Дохио хєдєлгєєн яриаг амьдруулах ашигтай боловч тvvнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Утга санаа илэрхийлэх хєдєлгєєн /гараа єргєх, нудрага зангидах, эрс тvргэн хєдлєх зэрэг/ нь тухайн єгvvлбэр, зарим vгийн утга санаа, ач холбогдолтой уялдсан байх /дохио зангаа маань ярианы єнгєтэй хослож/, ярианд хvч нэмж байвал зохино. Татганасан, эрс хєдєлгєєн эвгvй бєгєєд залхуутай, магадгvй хvний дургvйг хvргэж мэднэ. 8. Тайзан дээр холхиж явах, хоёр хєл дээрээ байнга сэлгэх, босч суух зэрэг давтагдсан хєдєлгєєн хийхийн хэрэггvй. 9. Сонгогчдыг хэсэг хэсгээр нь байн байн харж ярих нь / Ялангуяа багавтар танхим тасалгаанд/ ашигтай. Учир нь лекторыг ширтэн харж байгаа сонсогчдыг лектор єєрєє хааяа харж байх нь тэдэнд тааламжтай байдаг. Ингэснээр сонсогчдын анхаарлыг єєр лvvгээ татаж чадна. Лектор ямар нэг тодорхой зvйл рvv анхаарлаа байнга тусган ширтэж ярих тохиромжгvй 10. Лектор гэрэлтэйхэн газраас яриагаа нvvр царайныхаа байдлаар илэрхийлэн ярих ёстой. 11. Ямар ч тааламжгvй байдалд биеэ барих чадвар, хатуу тэвчээр лектор хvнээс шаардагддаг. Анхаарлаа сарниулах ямар ч шалтгаанд /дурандах, сонин унших, хоорондоо ярих, чимээ гаргах, хvvхэд орилох, нохой хуцах зэрэг/ лектор автахгvй, хийдгээ л хийж байх ёстой. Дурдагдсан жижиг зvйлст/ иймэрхvv зvйл олон арвыг тоочиж болно/ анхаарлаа сарниулахгvй байх эрмэлзлэл нь биеэ тоох явдал руу тvлхэх боловч энэ нь дадлагажихын хирээр сэтгэл санааны талаар нєлєєлєхгvй болж, лектор тvvнд дасч ирдэг. 12. Шуугиан дэгдсэн тухайд бол чимээгээ аядахыг шаардаад л яриагаа vргэлжлvvлнэ. Хэрэв яриа эхлэхийн ємнє мэдэгдэхvйц шуугиан гарч, танхимд суугчдын санаа тогтворгvй байвал, юуны ємнє тэр чимээг намдааж, анхаарал татсан хоёр гурвын зэрэг єгvvлбэр хэлж болно. 13. Нэг хэвийн зvйлсийг давтан ярихаас зайлсхийх нь зvйтэй. Имй яриа, ялангуяа лекцийн эхэн, эцэс хоёрт vлэмж хортой. Сонсогчид бvгдийг аждаг болохоор нэг хэвийн яриагаар лекцээ эхэлдэг лекторыг магадгvй, тvvний хэлэх гэснийг сонсогчдын дундаас хэн нэг нь урьтаж хэлээд эвгvй байдалд хvргэж ч мэднэ. Нэг хэв загварын зvйл аливаа бvтээлч vйлдэлд харш. 14. Яриандаа нэг тєрлийн санааг давтахгvй, нэг vгийг ойр, ойрхон хэрэглэхгvй байх нь чухал. Флобер, Мопассан нар нэгэн сэдвийн дотор нэг vгийг 200 хvрэхгvй мєрийн хооронд давтахын хэрэггvй гэж зєвлєдєг байжээ. 15. Ярианы хэлбэр энгийн, ойлгомжтой байвал сайн. Гадаад vг хэллэг оруулж болно. Гэхдээ тvvнийгээ тэр тухай бvр тайлбарлах хэрэгтэй. Тайлбар нь товчхон, маш оновчтой байх ёстой. Бас тэр нь ярианы завсраар хэт сунжирч болохгvй. Ойлгомж муутай егєє, ёгт vгнvvд оруулахгvй байвал зvгээр. Тэр нь оюун сайн хєгжєєгvй сонсогчдод ойлгогдохгvй, дэмий єнгєрєхєд хvрнэ. Энгийн тод зvйрлэл, жишилт хэрэглэн, утга тєгєлдєр яривал сайн нєлєєлнє. 16. Лекцээ амжилттай болгохын тулд Сонсогчдын анхаарлыг татах Татсан анхаарлаа яриа дуустал барьж байхыг хичээх хэрэгтэй. Сонсогчдын анхаарал татах /булаах/ бол ярианы эхний хариуцлагатай vе, хамгийн хэцvv ажил байдаг. Яриа хvн бvрийн амсаж, туулж єнгєрvvлсэн зvйлд ойрхон, энгийн, сонирхолтой /сонирхол татсан/ байвал ер нь бvхний анхаарлыг /хvvхэд, юм мэдэхгvй хvн, сэхээтэн эрдэмтэний ч/ хєдєлгєж чадна. Ингэхлээр лекторын ярианы эхлэл vнэхээр энгийн ойлгомжтой, сонирхолтой анхаарал татах, анхаарал гогдох чадалтай байх ёстой болж байна. Тэдгээр гогдох дэгээнvvд- удиртгал vг маш олон янз байж болно. Vvнд: хэрэггvй юм шиг мєртлєє амьдралын аль нэг тал, огт санаандгvй зvйл, гаж буруу, хачин сонин /хэрэг дээрээ ярьж байгаа бvх зvйлтэй нь холбоотой/ санаандгvй атлаа мугуйд биш асуулт гэх мэтчилэн ихэнх хvмvvс ноцтой бус яриа дэлгэж юvхэн, хээхэн бодож суудаг болохоор тэдний анхаарлыг лектор єєрийн зvг амархан эргvvлж болдог. Ийм эхлэл нээхийн /олохын/ тулд бvх vг яриагаа бодож, цэгнэж эрэгцvvлж vзэх нь зvйтэй. Дээр дурьдагдсан эхлэлvvдээс мєн энд дурьдагдаагvй боловч тэдэнтэй нэг тєрлийн, тэгэхдээ ярианы аль нэг талтай холбоотой ямар аятай арга байгааг лектор єєрєє сонгож олох хэрэгтэй. Энэ бол тэр чигээрээ бvтээлч ажиллагаа юм. Ярианы євєрмєц эхлэл нь сонсогчдыг хатгах, татах зэргээр цаашдын ярианд хvмvvсийн идэвхийг чиглvvлдэг ашигтай. Улиг болсон яриагаар эхлэхэд хvмvvс идэвх муутай хvлээж авдгийн дээр, онц бус ярих нь гэдэг ойлголт авахад хvргэдэг. Жишээ нь: Ломоносовын тухай ярих болж гэж бодъё. Тэгвэл эхлээд жаал хvv Москвад шунаж тийш оргосон тухай/ Товч, тун товчхон тэгэхдээ хурц/ яриад дараа нь “Олон жил єнгєрлєє” гээд Петербургт их Петрийн vеийн хуучин байшингийн буланд физикийн багаж, хэрэгсэл, ном судар, зураг, гар бичмэлээр дvvрсэн тасалгаанд хиймэл цагаан vстэй, ордны мундиртай хvн ширээний дэргэд зогсон Екатерина 2-т цахилгааны талаар шинэ туршлага тайлбарлан ярьж байв. Энэ бол аль хэдийнээ тєрєлх гэрээсээ харанхуй шєнєєр оргож одсон нєгєє жаал хvv билээ хэмээн дvрслэж болно. Ломоносовт огт хамаарагдахгvй мэт тэс єєр зvйл харшуулж гаргаснаар энэ энгийн эхлэл нь хvмvvсийн анхаарлыг хєндєж байгаа юм. Ийнхvv анхаарал нь гарцаагvй татагдаж ирэхэд яриагаа vргэлжлvvлэн Ломоносов бол яруу найрагч, физикч, химич.... байсан тухай гол зvйлээ ярьж эхлэнэ. Цааш нь дэлхийн таталцлын хуулийн тухай ярих хэрэгтэй болно. Яриаг эхлэх талаар тvрvvчийн єгvvлсэн зvйл болон лектор ярианыхаа эхэнд сонсогчдын анхаарлыг хэрхэн татсан байдлаа харгалзан энэ лекцийг иймэрхvv маягаар эхлэж болох юм. “1642 онд зул сарын хорин тавны шєнє Английн нэг фермерийн чинээлэг гэр бvлд их л хєл vймээнтэй байв. Тэднийд айргийн хулд хийгээд угаачихаж болмоор єєдєс шиг жижиг хvv тєржээ” гээд дараа нь хvvгийн амьдрал, сурлага, оюутан байсан vе, вангийн нйигэмлэгийн гишvvнээр сонгогдсон тухай хэдэн vг хэлээд эцэст нь энэ хvн бол Ньютон билээ хэмээн нэрийг нь дурьдаж болно. Лекторын хоёрдох зорилт нь сонсогчдын анхаарлыг барьж байх явдал юм. Ярианыхаа эхэнд анхаарлыг нь татаж чадсан бол тvvнийгээ алдахгvйг хичээх хэрэгтэй. Эс тэгвэл сонсохоо больж, хєдєлгєєн орж, бvр сvvлдээ лекторын яриаг vл хайхрах, залхуурч нозоорсон “шинж” бий болж, яриагаа цааш vргэлжлvvлэх аргагvй болно. Анхаарлыг барьж байхаар барахгvй бvр єрнvvлж болно. Vvний тулд: Яриа товчхон байх Шалмаг ярих Ярианы хооронд сонин зvйл товчхон хавчуулж байх: 17. Лекторын гол санаа тодорхой байх нь амжилтанд их нєлєєтэй. Хэрэв санаа нь нэгээс нєгєєд vсэрч дvvлээд тасалдаад байвал тэр яриаг сонсч ойлгоход бэрхтэй байдаг. Тэгэхээр хоёрдох санаа нэгдэхээсээ, гурав дахь нь хоёрдохоосоо гэх мэтээр нэг нь нєгєєгєєсєє зvй зохисоор урган гарч байхаар яриагаа тєлєвлєх хэрэгтэй. 18. Сайхан яриа гэдэг бол энгийн, тод, ойлгомжтой, утга тєгєлдєр байхыг хэлнэ. Хэрэв таны єєрийн, утга тєгєлдєр байдал дутагдаад байвал Лермонтов, Толстой, диккенсийн гол мэргэн vгнvvдээс зохих хэмжээгээр ашиглавал зvгээр. Хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болох хэл ярианы туслалцаагүйгээр нийгэм оршин тогтнож чадахгүй бөгөөд харилцан бие биенээ ойлгоогүй, санаа бодол, хүсэл эрхэмлэлээ илэрхийлж чадаагүй цагт хүний хийсэн ямар ч үйл ажиллагаа нийгмийн учир холбогдолгүй болоход хүрнэ.