Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хууль PDF
Document Details
2016
Tags
Summary
This document is a Mongolian law on national defense. It outlines the objectives, principles, and roles related to national security, defense, and military aspects.
Full Transcript
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 9 дүгээр сарын 01-ний Улаанбаатар хот өдөр МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)...
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 9 дүгээр сарын 01-ний Улаанбаатар хот өдөр МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ (Шинэчилсэн найруулга) НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааг тодорхойлж, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хууль тогтоомж 2.1.Батлан хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“батлан хамгаалах” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улсын бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, мэдээллийн болон цэргийн нэгдмэл арга хэмжээг; 3.1.2.“батлан хамгаалах чадавх” гэж улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсрол, төрийн цэргийн байгуулал, мэдээллийн болон улс төр-дипломатын чадавхын нэгдлийг; 3.1.3.“батлан хамгаалах тогтолцоо” гэж батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын цогцыг; 3.1.4.“батлан хамгаалах бодлого” гэж улсыг батлан хамгаалах талаар төрөөс тодорхойлох зорилго, зорилтыг; 3.1.5.“батлан хамгаалах эрх ашиг” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал хангагдсан байхыг; 3.1.6.“орон нутгийн хамгаалалт” гэж Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 4.1.1- д заасныг; /Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. / 3.1.7.“төрийн цэргийн байгуулал” гэж төрийн цэргийн байгууллагуудын тогтолцоог; 3.1.8.“цэргийн байгууллага” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг; 3.1.9.“батлан хамгаалах материаллаг нөөц” гэж цэргийн материал хэрэгслийн хэрэгцээг тайван цагт болон дайны байдлын үед хангах зориулалт бүхий нөөцийг. 4 дүгээр зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагааны зарчим 4.1.Батлан хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 4.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх; 4.1.2.хууль дээдлэх; 4.1.3.нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх; 4.1.4.орон нутгийн хамгаалалтад тулгуурласан байх; 4.1.5.зэвсэгт хүчин нь мэргэжлийн цэрэгт суурилсан байх; 4.1.6.нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоонд тулгуурлах; 4.1.7.нэгдмэл, харилцан уялдуулан зохицуулагдсан байх; 4.1.8.шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлах; 4.1.9.төрийн байгууллага, иргэн харилцан хариуцлага хүлээх; 4.1.10.үндэсний эв нэгдлийг эрхэмлэх; 4.1.11.нээлттэй байх. 5 дугаар зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагаа 5.1.Батлан хамгаалах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг мөн. 5.2.Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино. 5.3.Батлан хамгаалах чадавх нь улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсрол, төрийн цэргийн байгууллын чадавх, мэдээллийн болон улс төр-дипломатын хүч нөөцөөр хангагдана. 5.4.Улсыг батлан хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ нь нэгдмэл байна. 5.5.Хүн амыг гамшиг, гэнэтийн бусад аюул, аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах нь батлан хамгаалах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэгдсэн төлөвлөлт, нэгдмэл тогтолцоотой байна. 5.6.Дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. 6 дугаар зүйл. Улсыг батлан хамгаалах төрийн үүрэг 6.1.Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах нь төрийн үүрэг мөн. Төр нь улсыг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлнэ. 6.2.Монгол Улс гадны зэвсэгт халдлага, түрэмгийллийг өөрийн зэвсэгт хүчнээр няцааж, ард түмний оролцоотойгоор хамгаалах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын байгууллага, бусад улсын тусламжийг авч болно. 7 дугаар зүйл. Батлан хамгаалах тогтолцоо 7.1.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байна. 7.2.Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ. 7.3.Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана. 7.4.Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна. 7.5.3эвсэгт хүчин нь үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах чиг үүрэг бүхий цэргийн байгууллагын тогтолцоо мөн бөгөөд Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлнэ. 7.6.Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бүрдүүлнэ. 7.7.Дайчилгааны бэлтгэлийг хангах, дайчилгаа явуулах харилцааг хуулиар зохицуулна. ХОЁРДУГААР БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛ 8 дугаар зүйл. Монгол Улсын төрийн цэргийн байгуулал 8.1.Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоо нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ. 8.2.Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна. 8.3.3эвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын бүтэц, эрх, чиг үүргийг хуулиар зохицуулна. 8.4.Төрийн цэргийн байгууллыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно. 9 дүгээр зүйл. Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага 9.1.Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага нь улс төрийн дээд, төрийн захиргааны, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаас бүрдэх бөгөөд эдгээр удирдлагыг дараахь байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлнэ: 9.1.1.төрийн цэргийн байгууллын улс төрийн дээд удирдлагыг Монгол Улсын Их Хурал; 9.1.2.төрийн цэргийн байгууллын төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; 9.1.3.төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб. 9.2.Цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилт болон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага хоорондын нэгдсэн ажиллагааг төлөвлөх, бэлэн байдлыг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, цэргийн байгууллагын зэвсэглэл, техникийн харилцан уялдааг хангах, холбоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц үйл ажиллагааг ойлгоно. 9.3.Төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хилийн ба дотоодын цэргийн командлагч, онцгой байдлын байгууллагын дарга болон төрлийн цэргийн командлагч хамтран хэрэгжүүлэх бөгөөд түүний уялдаа холбоог хангах ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хариуцна. ГУРАВДУГААР БҮЛЭГ БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ 10 дугаар зүйл. Батлан хамгаалахын удирдлага 10.1.Батлан хамгаалахын удирдлагыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ. 11 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх 11.1.Батлан хамгаалах талаар Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.батлан хамгаалах бодлого, тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох; 11.1.2.дайны аюулыг сэрэмжлэх, маргаантай асуудлыг бусад улстай олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлан улс төр-дипломатын аргаар шийдвэрлэх; 11.1.3.цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлыг албаны онцлогт нь тохируулж тогтоох; 11.1.4.гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх эрх зүйн үндсийг тогтоох; 11.1.5.улсыг батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийг батлах; 11.1.6.батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох; 11.1.7.батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн санхүүжилт, зарцуулалт, батлан хамгаалахын нөөцийн бүрдүүлэлт, хадгалалтын талаархи мэдээллийг жил тутам сонсох; 11.1.8.батлан хамгаалах хэрэгцээнд зориулан газрын зөвшөөрөл олгох, цуцлах. 12 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 12.1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.1.батлан хамгаалах бодлогын үндсийг Засгийн газартай зөвшилцөн тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 12.1.2.батлан хамгаалахад зайлшгүй шаардагдах нөөцийг бүрдүүлэх, зэвсэг, техникийг шинэчлэх төсвийг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх; 12.1.3.батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний мэдээллийг сонсож, түүний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх; 12.1.4.цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах; 12.1.5.дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох; /Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. / 12.1.6.бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг хууль тогтоомжид заасны дагуу зарлах. 13 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх 13.1.Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 13.1.1.улсыг батлан хамгаалах болон орон нутгийн хамгаалалтын асуудлаар төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааг удирдах; 13.1.2.цэргийн анги, байгууллагыг байгуулах, өргөтгөн зохион байгуулах, шилжүүлэх, татан буулгах асуудлыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх; 13.1.3.цэргийн анги, байгууллагын байршлыг тогтоох; 13.1.4.төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг тогтоох; /Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ 13.1.5.батлан хамгаалах материаллаг нөөцийн хэмжээ, байршлыг тогтоох, түүнийг бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг зохион байгуулах; 13.1.6.иргэнийг эх орноо батлан хамгаалахад сургаж бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх; 13.1.7.бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил болон аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн агуулгыг тусгаж, хэрэгжүүлэх; 13.1.8.цэргийн алба хаах тогтолцоог боловсронгуй болгож, иргэний цэргийн алба хаах хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн урамшуулалт бодлого боловсруулж хэрэгжүүлэх; 13.1.9.иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журмыг тогтоох; 13.1.10.зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх; 13.1.11.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хангах, хадгалах журмыг тогтоох; 13.1.12.батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд бүрэн эрхийнхээ дагуу олон улсын байгууллага болон бусад улсын Засгийн газартай олон улсын гэрээ байгуулах; 13.1.13.цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн ололтыг цэргийн хэрэгт нэвтрүүлэх; 13.1.14.аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журмыг тогтоох. 14 дүгээр зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх 14.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.1.1.батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах; 14.1.2.батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх саналыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах; 14.1.3.батлан хамгаалах асуудлаар бусад улстай хамтран ажиллах талаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд хэлэлцээр байгуулах; 14.1.4.батлан хамгаалах болон зэвсэгт хүчний хангалт, үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах; 14.1.5.улсын эдийн засаг, нийгэм, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэх тухай саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх; 14.1.6.улсын хэмжээнд цэргийн спортын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавих; 14.1.7.батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх, зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх; 14.1.8.аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага төрийн цэргийн байгууллагад үүрэг, чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; 14.1.9.аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах талаар баримтлах бодлогын үндсийг тодорхойлох, үйл ажиллагааг нь улсын хэмжээнд удирдан чиглүүлэх; 14.1.10.батлан хамгаалах салбарын материал техникийн, санхүүгийн болон бусад нөөцийг хуулийн дагуу бүрдүүлэх, зарцуулалтад хяналт тавих; 14.1.11.зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх; 14.1.12.батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах; 14.1.13.батлан хамгаалахын төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах, шилжүүлэх, шинээр авах асуудлыг шийдвэрлэх, захиалгыг хянаж батлах; 14.1.14.батлан хамгаалах үйл ажиллагааны нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээг тогтоох; 14.1.15.батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх. 15 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний чиг үүрэг 15.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлан хамгаалах бодлогыг боловсруулж, түүний улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. 15.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб, батлан хамгаалах чиглэлийн улсын үйлдвэрийн газар, цэргийн сургууль, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилт, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагатай байна. 15.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 15.3.1.батлан хамгаалах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 15.3.2.улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах; /Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ 15.3.3.зэвсэгт хүчнийг зэвсэглэл, техник, материал хэрэгслээр нөхөн хангах, шинэчлэх, нөөцийг бүрдүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 15.3.4.батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 15.3.5.цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах; 15.3.6.батлан хамгаалах дэд бүтцийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах; 15.3.7.зэвсэгт хүчний нэгдсэн төлөвлөлтийг удирдамжаар хангах; 15.3.8.цэргийн гэрээт алба хаах мэргэжил, тооны дээд хязгаарыг жил бүр тогтоох; 15.3.9.орон нутгийн хамгаалалт, дайчилгааны арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; 15.3.10.иргэний батлан хамгаалах талаархи бэлтгэлжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах, батлан хамгаалахад туслах олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; 15.3.11.иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх; 15.3.12.батлан хамгаалах арга хэмжээний төлөвлөлтөд шаардагдах мэдээ, судалгааны нэр төрлийг тогтоож, шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс гаргуулан авах; 15.3.13.иргэний эрүүл мэндийг хамгаалах, иргэнд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран бодлого боловсруулах, хэрэгжүүлэх; 15.3.14.цэргийн зориулалттай зэвсэг, сум, галт хэрэглэл үйлдвэрлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах. 15.4.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтой байна. 16 дугаар зүйл. Төрийн байгууллагын үүрэг 16.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бусад төрийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ: 16.1.1.батлан хамгаалах бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн арга хэмжээг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх; 16.1.2.батлан хамгаалах арга хэмжээг эрхлэх асуудлын хүрээний байгууллагад зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; 16.1.3.улсын дайчилгааны бэлтгэлийг хангах, сургалтыг зохион байгуулах; 16.1.4.улсын дайчилгааны даалгаврыг биелүүлэх; 16.1.5.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан судалгаа хийх, шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, иргэний ЭРХ, ҮҮРЭГ 17 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын үүрэг 17.1.Батлан хамгаалах талаар бүх шатны 3асаг дарга дараахь үүрэг хүлээнэ: 17.1.1.батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах; 17.1.2.орон нутгийн хамгаалалтыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх; 17.1.3.нутаг дэвсгэрийнхээ дэд бүтцийг орон нутгийн хамгаалалтын зорилготой уялдуулан хөгжүүлэх; 17.1.4.цэргийн бүртгэлийг хөтлөх, цэрэг татах, цэргийн албанд гэрээгээр элсүүлэх, дүйцүүлэн хаалгах ажлыг зохион байгуулах; 17.1.5.дайчилгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх; 17.1.6.дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах; 17.1.7.тайван ба дайны үед хүн амын зайлшгүй хэрэгцээнд шаардагдах гол нэр төрлийн материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах; 17.1.8.нутаг дэвсгэртээ байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах талаар хамтран ажиллах, батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдуулан байгаль орчныг хамгаалах талаар хууль тогтоомжийн дагуу хяналт тавих; 17.1.9.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх; 17.1.10.иргэнд эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах; 17.1.11.батлан хамгаалахад туслах олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх; 17.1.12.цэргийн насны иргэнийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах. 18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг 18.1.Батлан хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1.ажилтныхаа иргэний цэргийн алба хаах үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, цэргийн үүрэгтнийг дайчилгаатай сургууль, цугларалтад оролцуулах; /Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ 18.1.2.дайчилгааны даалгаврыг биелүүлж, үйл ажиллагаагаа дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах; 18.1.3.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх. 19 дүгээр зүйл. Иргэний үүрэг 19.1.Монгол Улсын иргэн дараахь үүрэг хүлээнэ: 19.1.1.эх орноо хамгаалах бэлтгэлтэй байх; 19.1.2.хуулиар тогтоосон иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлэх. ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 20 дугаар зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт 20.1.Батлан хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 21 дүгээр зүйл. Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага 21.1.Батлан хамгаалах хууль тогтоомжийг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД