Монголын төр эрх зүйн хөгжлийн түүхэн тойм PDF

Summary

Энэхүү баримт бичигт монголын төр, эрх зүйн хөгжлийн талаархи түүхэн тойм, үечилсэн хөгжлийн талаархи мэдээлэл агуулагдсан байна.

Full Transcript

Монголын төр эрх зүйн хөгжлийн түүхэн тойм ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Монголын эрх зүйн хөгжлийг үечилбэл: ▪ Заншлын эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе ▪ Зүй ёсны эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе ▪ Манж чин улсын эрх зүйн нөлөөнд байсан үе ▪ Өрнийн соёл сэтгэлгээ нэвтэрсэн...

Монголын төр эрх зүйн хөгжлийн түүхэн тойм ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Монголын эрх зүйн хөгжлийг үечилбэл: ▪ Заншлын эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе ▪ Зүй ёсны эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе ▪ Манж чин улсын эрх зүйн нөлөөнд байсан үе ▪ Өрнийн соёл сэтгэлгээ нэвтэрсэн үе ▪ Социалист эрх зүйн сэтгэлгээний үе ▪ Орчин үеийн эрх зүйн сэтгэлгээний үе ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Эрдэмтэн Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар нар Монголын төр, эрх зүйн түүхийг: ∙ Монголын эртний улсуудын төр, эрх зүй /МЭӨ III –МЭ XIII зуун/ ∙ Монголын дундад үеийн төр, эрх зүй /XIII-XX зуун/ ∙ Шинэ үеийн төр, эрх зүй /XX зууны 20-иод оноос 90 он хүртэл/ ∙ Монголын нэн шинэ үеийн төр, эрх зүй /1990-ээд он/ гэж тус тус ангилсан байна. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Жужааны хаант улс цэрэг, захиргааны шинжтэй хууль гаргаснаас үндэслэн зарга, залхайг таслан шийдвэрлэх "төрийн заргач”-ийн тушаалыг бий болгожээ. Уйгур улс дээд шүүгч, заргачтай байжээ... Эртний улсуудын шүүгч /заргач/ нар гол төлөв заншлын эрх зүйн хэм хэмжээг баримтлан, хэрэг зарга шийтгэх боловч, бас хааны зарлигаар тогтоосон хуулийг хатуу мөрдөж байж. Хаан нь гол хууль батлан гаргагч эрх бүхий субъект байв. Хамаг Монголын төрийн үед тийнхүү төрт ёсны уламжлалаар Хаан өөрөө Улсын дээд шүүгч, харин доод заргач /шүүгч/ гэх тусгай албан тушаалтан бий болгон, томилж байжээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ ХАМАГ МОНГОЛЫН ХААНТ ТӨРИЙН ҮЕИЙН ШҮҮХ XII зууны эхэн үеэс байгуулагдсан нь Хамаг Монгол улс байв. Хамаг Монголын хаант улс нь хагацаж салсан язгуурын монголчуудыг нэгтгэн, эртний улсуудын төр ёсны үзэл, зохион байгуулалтыг уламжлан, Монгол туургатны хүчирхэг улс байгуулахыг эрмэлзсэн хаант төр байв. Хамаг Монгол улсын үед хаан сонгох, дайн зарлах зэрэг асуудал хэлэлцэх "Ноёдын хуралдай" байснаас гадна түмт, мянгат, аравтын журам бий болсон. "Турхаг” гэж нэрлэх дотроо төв, баруун, зүүн гэсэн хэсэг бүхий цэргийн ангитай, "Хамгийн хаан, Улсын хаан” гэх зэргээр дээдэс, ноёдын зэрэг цолыг бий болгожээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Хамаг Монгол Улс нь хэрэг зөрчил гаргаж, гэм хийсэн хүнийг шийтгэдэг тогтсон журам, гүйцэтгэх арга хэрэгсэлтэй байсныг Нууц товчоо, түүх бичлэгийн бусад сурвалжаас судлан мэдэж болно. Хамаг Монгол улс нь Монголын эртний улсуудын залгамж учраас тэдгээр эртний улсуудын төрт ёсны үзэл, уламжлалын дагуу Заргач буюу шүүгчтэй байжээ. Монголын түүхэнд Хүннү нарын байгуулсан төрийн хууль цаазын үзэл, уламжлал хожмын нүүдэлчдийн төрийн үлгэр дууриал болжээ. Иймд эртний улсуудын төрийн засаглах аппарат, хууль цаазыг аван засаглаж байв. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ ИХ МОНГОЛ УЛСЫН ХААНТ ТӨРИЙН ҮЕИЙН ШҮҮХ Их засаг хуульд: Их Монгол Улс бол ертөнцийн аль нэг улсын адил зөвхөн хаант улс биш бөгөөд харин цогцлон байгуулж бүхий дэлхийн эзэнт улс мөн. МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИНД ИХ МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙ ХААНЫ ЗАРЛИГ БҮР ИРГЭНД ХҮРВЭЭС БИШРЭХ БОЛТУГАЙ ХЭМЭЭН ТУНХАГЛАЖЭЭ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ XIII-XIV зууны үед Их Монгол улс болон Монголын эзэнт гүрний захиргаанд байсан улс орнуудад дагаж мөрдөж байсан хууль. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг” байв. Энэ хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирээгүй ч бичигдэл хууль байсан гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Улсын дээд заргач нь хаантай зөвлөн, хааны нэрийн өмнөөс шүүн таслах ажиллагаа явуулах, хаан төрийн “үзэх нүд, сонсох чих” болж улс үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, шинээр байлдан эзэлсэн газар нутаг, дайны олзыг хувь тэнцүүлэн хуваах, зарга ялгаснаа хөх бичиг, цагаан цаасан дээр бичиж дэвтэрлэх үүрэгтэй байжээ. “Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ. “Их засаг” хуулийн зарчим эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байлаа. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Монголын түүхийн сурвалж бичгүүдэд “Их засаг тунхаглав”, “их засгаар засаглав” хэмээн тэмдэглэсэн нь их бий. “Их засаг” хуулийн үндсэн бүрдэл нь 1206 онд бий болсон бөгөөд түүнээс хойш тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулан нэмэлт оруулах журмаар баяжуулж ирсэн гэж судлаачид үздэг. Өгэдэй хаан хаан өргөмжлөх ёслол дээр өөрийн “засаг”-ийг анх тунхагласан ба Чингис хааны “засаг”-ийг ч мөн адил сонордуулан хэвээр үргэлжлэхийг батлан зарлажээ. Чингис хааны “Их засаг” хууль түүнийг залгамжлагч хаадын үед ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нь олон баримтаар нотлогдоно. Шинээр хаан өргөмжлөх их хуралдай буюу алив хэрэг заргыг шийтгэхдээ шүүх хурлын эхэнд Чингис хааны “Их засаг” хуулийг уншин сонсгодог байжээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Их Монгол улсын хууль тогтоох, шийдвэр гаргах төрийн дээд байгууллага нь Их хуралдай байв. Их Монгол улсын төрийн дээд эрхийг баригч нь Чингис хаан байж түүнд хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч байсан ч улс орны эрх ашигтай холбоотой амин чухал асуудлыг урьдчилан зөвлөлдөж, их хуралдайгаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг байв. Хуралдайгаар хаан өргөмжлөх, улс орны хэмжээний нийгэм, улс төрийн тулгамдсан асуудал, тухайлбал харь оронтой найрамдах, дайтах, өртөө зам байгуулах, алба гувчуур хураах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийддэг байжээ. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжингууд оролцож асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байснаараа ардчилсан шинжтэй байв. Зарим эрдэмтэд их хуралдайг өнөөгийн парламентын анхны хэлбэр байсан гэж үздэг. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Тухайн үеийн улс төрийн байдлаас шалтгаалж хуралдайн эрх хэмжээ, бүтэц өөрчлөгдөж байсан ч чухал асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх, хаанд зөвлөх үндсэн үүрэг агуулга нь хадгалагдсаар байсан аж. Чингис хаан болон Өгэдэй хааны үед хуралдсан Их хуралдайд алтан ургийнхан нэгдмэл байж бүгд оролцож байсан бол Гүюг хаан болон Мөнх хаан, Хубилай хааныг өргөмжлөх их хуралдайн үед байдал өөрчлөгдөв. Гүюг хааныг хаан өргөмжлөхөд алтан ургийнхан санал нэгдэж чадахгүй 5 жил орчим болсны эцэст сая өргөмжилжээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Чингис хаан: "Миний буулгасан зарлигийг аман дээрээ дагаж, ажил дээрээ ил далд зөрчвөл усанд хаясан чулуу, өвсөнд харвасан зэв адил болгож хөсөрдүүлэгсэд бол хүн ардыг захирч үл чадна хэмээн үзэх ёстой” гэжээ. Их Монгол улсын үед Чингис хаан хэмжээгүй эрхт хааны хувьд гүйцэтгэх ба шүүн таслах дээд эрхийг эдлэхийн сацуу улсын дээд заргач буюу шүүгчийг томилж байв. Чингис хаан хөвгүүд бүртээ онцгой албан тушаал оногдуулсан... Цагаадайд Их засгийн биелэлтэд хяналт тавих, шийтгэл гэсгээл оногдуулж байх ажлыг даалгав... Чингис хаан үйл хэрэг болгонд тохирсон дүрэм, тухайн нөхцөл байдал болгонд тохирсон хууль, гэм буруу болгонд оногдуулбал зохих ял шийтгэлийг боловсруулан мөрдүүлж байв. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Их Монгол улсын үед: Засаг захиргааны зуутын ноён нь бага заргач буюу арван арваны доторх хэрэг заргыг шийдвэрлэдэг анхан шатны шүүгч, Мянгатын ноён нь арван зуутын доторхи хэрэг заргыг шийдвэрлэдэг заргач, Түмтийн ноён нь арван мянгатын доторх мянгатаас давсан хэргийг шийдвэрлэж, Дээд заргачийн өмнө хариуцлага хүлээдэг шүүгч байжээ. Заргач нар "Их засаг” хууль, Чингис хааны зарлигийг хатуу мөрддөг байв. Чингис хааны үеийн хууль, зарлиг, билэг сургаалийг "Монголын нууц товчоо”, "Алтан товч” шастируудаас гадна "Их засаг” хууль, "Зарлиг”-т холбогдох түүхэн судалгааны бүтээлүүдээс танин мэдэх бололцоотой юм. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ "Судрын чуулган” түүхэн бүтээлд Их Монгол Улсын үеийн шүүгч буюу заргачид тавих шаардлагаас эхлэн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, үндэслэл, журам, нотлох баримт цуглуулах, шалгах зэрэгт хамаарах олон цогц асуудлыг бичиж, тэмдэглэжээ. Дээрх түүхэн эх сурвалжуудад бичигдсэнээс дүгнэхэд Чингис хааны "Их Засаг” хууль, зарлигийн зарим зохицуулалт, утга агуулга нь одоо ч ач холбогдол, залгамж чанараа алдаагүй, уламжлан баяжуулснаар дагаж мөрдөгдөх үнэ цэнэтэй хэвээр байна. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ ЮАНЬ УЛСЫН ХААНТ ТӨРИЙН ҮЕИЙН ШҮҮХ Мөнх хааныг тэнгэрт хальсаны дараа Аригбөх Их хааны ширээнд суух болмогц Хубилай мөн өөрийгөө Их хаан хэмээн өргөмжлүүлснээс тэр хоёрын хоорондын тэмцэл 4 жил орчим өрнөж, эцэст нь Хубилайн ялалтаар төгсчээ. Хубилай хаан болмогцоо Их Монгол улсын нэрийг Их Юань улс гэж өөрчилж, улсын нийслэлээ Хятадад шилжүүлсэн. Юань улс нь умард, өмнөд Хятадын бүх нутгийг цэргийн хүчээр эрхэндээ оруулсан Монголын эзэнт гүрэн байв. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Юан гүрний шүүхийн тогтолцоо нь "монгол хүн монгол уламжлалаа, хятад хүн хятад хуулиа журамлах” бодлогын хүрээнд Монголын уугуул нутагт "Их засаг” хууль, Их Монгол Улсын шүүхийн тогтолцоо үйлчилж байв. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Хубилай хааны шүүн таслах болон эрүүгийн бодлого нь монголчуудын эрх дархыг бэхжүүлэх, бусад ард түмнийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдахад чиглэж байжээ. 1265 онд дээд шүүхийн үүрэг гүйцэтгэгч заргач нарын дүрэм, заргачийн албан тушаалд монгол угсаатан байх журам тогтоосон нь Чингис хааны үеийн дүрмийн үргэлжлэл байжээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Хаанаас шүүх дээд эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тэрбээр улсын заргач нарыг томилно. Улсын их заргач нь төрийн 3 том сайдын нэгэнд багтаж, хаанд итгэмжлэгдэн нийт улс орны шүүн таслах ажиллагааг ерөнхийлөн удирдана. Шүүх яам ажиллаж, шүүхийн хэргийг эрхэлж байв. Юань Улсын Засгийн ордонд шууд харъяалагдаж байсан дээд нийслэл Шандугийн албан яамдын дотор Зарга шийтгэх яам, Шандугийн их заргын яам тус тус ажиллаж байв. Юань улсын үед төрийн дэд түшмэл нь тайж, ноён байх ба эдгээр түшмэдийн тоонд "улсыг засах засаг зарлигийг сайтар явуулж, хэрэг заргыг зөв шийтгэж, ард иргэнийг аврахын дээд эрхлэгч тайж”-ыг хамааруулж байснаас үзэхэд шүүн таслах ажиллагаа эрхэлдэг тайж нар байжээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Засаг захиргааны нэгж буюу тойрог, хошуу, мужийн ноёд нь шүүн таслах ажлыг давхар эрхэлж байж. Заргач ноёд нь ганцаараа бус дор нь хэрэг бүртгэгч, бичээч зэрэг аппарат ажиллаж байв. Юан гүрний үед Чингис хааны Их засаг хуулийг үндэс суурь болгохоос гадна Их Юаны нэвтэрхий хууль (10 том анги, 60 бүлэг, 2391 зүйл ) Их Юаны хууль цаазын бичиг (88 бүлэг, 2539 зүйл) Ертөнцийг засах магад хууль (10 том анги, 880 бүлэг) Арван буянт номын цагаан түүх зэрэг хууль цааз мөрдөгдөж байжээ. Юан гүрний нэвтэрхий хууль нь Чингис хааныг залгамжлагч хаадуудаас гаргасан хуулиудаас бүрдсэн, өөрсдийн захиргааг хэрэгжүүлэх, Монголын ноёрхлыг бататгах, монгол угсаатны эрхийг хамгаалах, захирагдагч хүмүүсийг онцгой хянах, хатуу дэг журам тогтооход чиглэсэн. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ "БАГА ХААДЫН” БУЮУ УЛС ТӨРИЙН БУТРАЛЫН ҮЕ ДЭХ ХААНТ ТӨРИЙН ҮЕИЙН ШҮҮХ 1368 онд Юань улсын сүүлчийн хаан Тогтоотөмөр босогчдын хүчинд автан Бээжинг орхисноос хойш нэгдмэл төр улсын сүр хүч бууран доройтох замд шилжсэн байна. Ийнхүү Монгол улс төрийн бутрал үүссэн гол шалтгаан нь их гүрний үеийн зонхилох ноёд, сурвалжит язгууртан нар түмэт, мянгатын газар нутгийг хувь эзэмшилдээ оруулж, захирч байсан цэрэг, ардуудаа өөрсдийн харъяат хамжлага болгож, тус тусын аж ахуй, эдийн засгийн хүчийг бэхжүүлэх замаар хамжлагат нийгмийн харилцаа тогтсонтой холбоотой аж. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Улс төрийн бутралын үед Зүүн, Баруун Монгол, дараа нь Зүүн, Баруун түмэн ба Ойрад, сүүлдээ Ар, Өвөр Монгол, Баруун Монгол гэх зэрэг хэд хэдэн улс ханлиг болон хуваагдаж, өөр хоорондоо салж, нийлэх замаар байнгын зөрчил, тэмцэлд автах болов. Энэ үеийн Монголын төрийн хэлбэр хаант засаг боловч тэр үед ихэнхи ноёд хааны мэдлээс гарч бие даан оршихыг санаархаж байв. Тийм ч учраас 1370-1634 он хүртэл эзэн богд Чингисийн хасбуу тамгыг 22 хаан атгасныг Бага хаадын үе хэмээн түүхэнд тэмдэглэжээ. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Эзэмшил нутаг дэвсгэртээ Бага хаад ч бас Ерөнхий шүүгч байжээ. Энэ үеийн Засаг захиргааны нэгж нь хэд хэдэн ханлигууд буюу өөр хоорондын хуваагдмал байдлаас болж өвөрмөц шинжтэй байх ба шүүн таслах дээд эрхийг Хаан хэрэгжүүлнэ. Хааны томилсон Зүүн баруун гарын 6 түмэн, 4 ойрад түмэн, аймаг, хошуу, отог зэрэг засаг захиргааны нэгжийн захирагч /хаан, ноёд, жинон, тайш, зайсан, түшмэл, отгийн зайсан түшмэл, хорины шүүлэнг, аравтын ахлагч зэрэг/ бүр шат шатандаа дороос дээш шаталсан байдлаар шүүн таслах эрхийг эрхэлж байсан гэж үзэх үндэстэй аж.

Use Quizgecko on...
Browser
Browser