Харилцааны ур чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ PDF
Document Details
Tags
Summary
Энэхүү баримт бичигт харилцааны ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар нарийвчилсан алхмууд ба зөвлөмжүүдийг авч үзсэн болно. Таны үг, биеийн хэл, хоолойн өнгө зэрэг харилцааны олон талыг хөндсөн байна.
Full Transcript
Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ Харилцах ур чадвар аль ч салбарт шаардагддаг. Харилцааны ур чадварыг хөгжүүлэх алхам, зарим зөвлөгөөнүүдийг танилцуулъя. 1\. Харилцах ур чадварын ерөнхий ойлголтыг эзэмших - **Харилцах ур чадвар гэж юу болохыг мэдэх.** Харилцаа гэдэг нь илгээгч, хү...
Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ Харилцах ур чадвар аль ч салбарт шаардагддаг. Харилцааны ур чадварыг хөгжүүлэх алхам, зарим зөвлөгөөнүүдийг танилцуулъя. 1\. Харилцах ур чадварын ерөнхий ойлголтыг эзэмших - **Харилцах ур чадвар гэж юу болохыг мэдэх.** Харилцаа гэдэг нь илгээгч, хүлээн авагч хоёрын хооронд бичгэн, албан бус, ярианы гэх мэт янз бүрийн аргаар мессеж дамжуулах үйл явц юм. Энэ нь мөн бидний харилцаа, нөхөрлөлийг бий болгож, хөгжүүлэх механизм болдог. ![](media/image2.jpeg) - **Өөрийн бодлоо хэлэх зоригтой байх. ** Харилцан ярианд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулна гэдэгтээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та бусдад хангалттай мэдээллийг түгээх боломжтой учир өөрийн санаа бодол, мэдрэмжээ үргэлж илэрхийлэхээсээ санаа зовох хэрэггүй. Өөрийн санаа бодол, харилцан ярианд оруулах хувь нэмэр ямар үнэ цэнэтэй гэдгийг мэддэггүй учир ярихаас зайлсхийдэг байна. Хэн нэгэн хүнд ямар нэгэн зүйл үнэ цэнэтэй, чухал байвч өөр хэн нэгэнд сонин биш, өөр хэн нэгэнд бүр илүү үнэтэй ч байж болох юм. - **Дадлага.** Харилцааны ур чадвараа дээд түвшинд хөгжүүлэхэд энгийн харилцан ярианаас эхэлдэг. Харилцааны ур чадвар өдөр тутмын амьдралд дадлага болж хөгжсөөр байдаг. Шинэ ур чадвар нэмэгдэнэ. Гэхдээ харилцааныы ур чадвараа цаг тутамд ашиглаж өөрөө өөртөө боломж олгож өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. ![](media/image4.jpeg) 2\. Сонсогчидтой холбогдох - **Нүдрүү нь харах. ** Ярих илтгэгч, сонсогч байхаас үл хамааран харилцаж буй хүнийхээ нүдрүү харах нь харилцан яриаг илүү амжилттай болгодог. - **Дохио зангаа ашигла. ** Үүнд гар болон нүүрний хөдөлгөөн хамаарна. Өөрийн бүхий л биеээрээ ярих хэрэгтэй. Цөөн хүмүүс, хувь хүнтэй харилцах харилцааны үед жижиг биеийн хэл ашигла. Олон хүний өмнө илүү даацтай биеийн хэл ашиглах нь таны хэлэх гэсэн санааг илүү хүртээмжтэй болгоно. ![](media/image6.jpeg) - **Холимог зурвас илгээж болохгүй. ** Үг, биеийн хэл, нүүрний хувирал хоорондоо тохирох шаардлагатай. Жишээ та сөрөг мэссэж хүргэж буй үедээ инээгээд байвал зохимжгүй, худал ярьж буй мэт харагдана. - **Таны бие юу хэлж буйг мэдэх хэрэгтэй.** Биеийн хэл гэдэг үгнээс илүү мэдээллийг түгээж байдаг. Таны гар дэлгэсэн хэлбэртэй байвал нээлттэй, хэнийг ч сонсоход бэлэн гэсэн утгыг илэрхийлнэ. ![](media/image8.jpeg) - **Өөрийн хандлага, итгэл үнэмшилээ нотлох. ** Харилцан ярианд өөрийн хандлагаа харуулах нь бусадтай харилцах, өөрийгөө удирдахад асар их нөлөө үзүүлнэ. Шударга, тэвчээртэй, өөдрөг, хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ байж бусдад хүлээн зөвшөөрөгд. - **Үр дүнтэй сонсох чадварыг хөгжүүл:** Харилцан ярианд цор ганц илтгэх чадвар шаардлагагүй ба бусдыг сонсох чадвар шаардлагатай. ![](media/image10.jpeg) 3\. Үгээ ашигла - **Үгээ тод дуудах.** Амандаа бувтналгүйгээр тодорхой ярих хэрэгтэй. Хүмүүс таны яриаг үргэлж давтаж асуугаад байгаа бол сайн давтаж тод хэлэх хэрэгтэй. - **Үгээ зөв дуудах.** Хүмүүс таны үгийн сангаар ур чадварыг тань шүүх болно. Хэрэв та яаж хэлэхээ мэдэхгүй байвал тэр үгийг бүү ашигла.Үгийн баялгаа сайжруулж өдөр тутамдаа шинэ үг цээжил. Толь бичиг ашиглан үгийн дуудлагаа сайжруул. ![](media/image12.jpeg) - **Зөв үг ашиглах.** Хэрэв та тухайн үгний утгыг мэдэхгүй бол ашиглах хэрэггүй. Толь бичиг гаргаад өдөр тутамдаа шинэ үг хэллэг сурахыг хэвшил болгох хэрэгтэй. Шинэ сурсан үгээ өдөр тутмын харилцан яриандаа ашиглаарай. - **Илтгэх хурдаа багасга.** Та хурдан ярих юм бол стресстэй, өөртөө итгэлгүй харагдах болно. Гэхдээ та хаана хурдаа багасгах, ихэсгэх гэдгээ тохируулах хэрэгтэй. ![](media/image14.jpeg) - **Дуу хоолойгоо хөгжүүл.** Чанга эсвэл гонгиносон хоолойгоор ярих гэх мэт. Чанга хоолойтой байх нь хамтран ажиллагсаддаа түрэмгий, нухацтай сонсогддог. Ийм учир хоолойгоо бууруулах дасгал хийх хэрэгтэй. - **Дуу хоолойгоо хөдөлгөөнд оруул.** Нэгэн хэвийн хоолойны өнгөөр ярихаас зайлсхий. ![](media/image16.jpeg) - **Тохиромжтой хоолойны өнгө ашигла** Хоолойныхоо өнгийг тохиромжтой байдлаар тохируул. Ганцаараа юм уу ганц хүнд хандаж ярихдаа зөөлхөн ярь. Олон хүнд юмуу том газар ярихдаа чанга дуугаар ярь.