🎧 New: AI-Generated Podcasts Turn your study notes into engaging audio conversations. Learn more

Удирдахуйн ухаан ба илтгэх урлаг.docx

Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...

Full Transcript

УДИРДАХУЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Хүмүүс ан гөрөө хийх, жимс самар түүхээс авахуулаад ямар нэгэн зүйлийг хамтарч хийх үеэс л хүмүүсийг удирдах шаардлага үүссэн байна. Ийнхүү удирдах ажил нь хүн төрөлхтөний үүсэж бий болсон цагаас хөгжиж ирсэн үйл ажиллагаа боловч өнөөг хүртэл төгс судлагдаагүй нарийн төвө...

УДИРДАХУЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Хүмүүс ан гөрөө хийх, жимс самар түүхээс авахуулаад ямар нэгэн зүйлийг хамтарч хийх үеэс л хүмүүсийг удирдах шаардлага үүссэн байна. Ийнхүү удирдах ажил нь хүн төрөлхтөний үүсэж бий болсон цагаас хөгжиж ирсэн үйл ажиллагаа боловч өнөөг хүртэл төгс судлагдаагүй нарийн төвөгтэй асуудал хэвээр байна. Монголчууд мал аж ахуй эрхлэн гэрийн нөхцөлд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ан гөрөө хийх, зэр зэвсэг үйлдвэрлэх. цэрэг захирах. дайн байлдаан хийх, хот балгад босгох, сүм хийдийг ажиллуулах зэргээр олны хүчийг оновчтой зохион байгуулан удирдах хөдөлмөрийг чадварлаг эрхэлж иржээ. Иймээс түүхийн тодорхой үеүүдэд монголчуудын удирдлагын мэдлэг, туршлага дэлхийн энэхүү өвд ихээхэн хувь нэмэр оруулж байсныг хэн ч үгүйсгэхгүй. Харин өнөөдөр бид ардчилал, зах зээлийн нөхцөлд байгууллагыг удирдах талаар дэлхийн нийтийн удирдлагын ухаанаас суралцах шаардлагатай байна. ![](media/image2.jpg) Удирдахуйн ухаан бие даасан шинжлэх ухаан болж зөвшөөрөгдсөн үе бол 1910 оноос эхтэй гэж үзэж байна. Зэвсэгт хүчний ахлагчийн албаны уриа Ахлагчийн албаны түүхэн замнал Ардын сайд нарын зөвлөлийн тогтоол /1942.11.09/ (Олноо өргөгдсний Богд хаант засгийн үеийн тооллоор) ![C:\\Users\\user\\Downloads\\ааа14.jpg](media/image5.jpeg) ![](media/image8.png) Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөрүүд Ахлагчийн албаны бүтэц Удирдахуйн ухааны хичээлийн зорилго **ЗОРЛИГО:** Цэргийн удирдлагын үндэс, зарчим, бүтэц, зохион байгуулалт, удирдагч хүнд байх ёстой үнэт зүйлс, шинж чанар, мэдэх ёстой ур чадвар, хийх ёстой үйл ажиллагаа, хүний хүчин зүйлс, харилцааны урлаг, удирдлагын арга барил, хэрхэн асуудлыг шийдвэрлэх, сахилга дэг журмыг сахиулах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлнэ **УДИРДАХУЙН ТОДОРХОЙЛОЛТ** Аливаа байгууллага болон бүлэг хүмүүс сонгосон зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцлийг төлөвшүүлэх үйл **явцыг менежмент буюу удирдахуй гэнэ,** Энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа хүнийг **менежер буюу дарга гэнэ.** **Удирдагчийн гүйцэтгэх үндсэн үүргийг дөрвөн хэсэгт хувааж болно.** Үүнд: \- Төлөвлөх \- Зохион байгуулах \- Нөлөөлөх \- Хянах **ТӨЛӨВЛӨХ** Төлөвлөлтөд байгууллагын зорилго. зорилтуудыг тодорхойлох.тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа ордог. Энэ нь шийдвэр гаргах. өөрөөр хэлбэл, хэдэн янзын хувилбар дотроос үйл ажлынхаа ирээдүйн чиглэлийг шилж сонгоно гэсэн үг. **ЗОХИОН БАЙГУУЛАХ** Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хэсэг бүлгээрээ ажиллаж буй хүмүүс нь жүжигчдийн нэгэн адил ямар нэг тоглох дүртэй байх ёстой. Тэдгээр дүрийг хүмүүс өөрсдөө олж тогтоосон эсхүл бүлэг хүмүүсийн үйл ажиллагааны зорилтыг тодорхой болгох гэж хэн нэгэн хүн бодож боловсруулсан байж болно. **НӨЛӨӨЛӨХ** Нөлөөлөх гэдэг нь байгууллагын зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахуйцаар удирдагчийн зүгээс хүмүүст нөлөөлөхийг хэлнэ. **ХЯНАХ** Хянах нь ажлын явцыг зохиосон төлөвлөгөөнийхөө дагуу явуулахын тулд удирдагч доод хүмүүсийнхээ үйл ажиллагааг шалгаж. засаж залруулах явдал мөн. Тэрээр ажлын гүйцэтгэлийг тавьсан зорилго төлевлөгөө хоёртой харьцуулж, хаана зөрүү байгааг илрүүлж, залруулах арга хэмжээ авах замаар төлөвлөгөөний биелэлтийг хангадаг билээ. **Манлайлал гэж юу вэ?** Манлайлал буюу лидер гэх нэр томъёо хэдийгээр сүүлийн хэдэн зуунаас хэрэглэгдэж эхэлсэн боловч түүний утга агуулга нь анх хүн үүссэн цагаас бий болсон зүйл болов уу. Манлайлалын оновчтой цорын ганц үнэнг өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй. Учир нь манлайлагч бол тухайн цаг үе, нөхцөл байдал болгонд үүсэн бий болдог бөгөөд дараа үедээ төдийлэн оновчтай байж чаддаггүйтэй холбоотой Манлайлал гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм. **Манлайлагч гэж хэн бэ?** Англи хэлний Leader гэдэг үгийг ихэнх тохиолдолд удирдагч гэж орчуулдаг боловч бид "манлайлагч" гэж орчуулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм. Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг. Байгууллагын аль ч түвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг. Зөвхөн албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүсийг л манлайлагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Бусдад зөвхөн даргалахаас ялгаатай нь гэвэл манлайлагчдын хувьд дагалдаж буй хүмүүс нь том зорилгод хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно, аваагүй ч хүмүүс байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг. Тэд бусдын хараагүйн түрүүлж хардаг. Тэд бусдынхаа урагшлах замыг засч байдаг. Тийм учраас тэд бусдын хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг. ![](media/image15.png) Ямар ч байгуулагад 1\. Албан ёсны манлайлагч 2\. Албан ёсны бус малайлагч гэж байдаг Албан ёсны манлайлагч Энэ нь байгууллагаас албан ёсны эрх мэдэл өгч захирал эсвэл эрхлэгч зэрэг тодорхой албан тушаал эрхэлсэн удирдагч ажилтан юм Албан ёсны бус манлайлагч Энэ нь эрхэлсэн албан тушаалгүй боловч тодорхой бүлгийг удирдан чиглүүлдэг, хувийн чанар, ажлын арга барилаараа бусдад нөлөөлж тэднийг манлайлан дагуулах үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийг лидер гэж нэрлэдэг Удирдлагын эрх мэдлийн төрлүүд Сайн манлайлгч нь бусдад нөлөөлөхийн тулд эрх мэдлийг үр ашигтайгаар хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлийг оновчтой сонгох хэрэгтэй Манлайлалын дөрвөн үүрэг ЧЭ1. Удирдахуйн ухааны үндсэн ойлголтыг судлах Манлайлалын хоёр хэв шинж Амиа хичээсэн манлайлал Бусдыг хичээсэн манлайлал **Амиа хичээсэн манлайлал нь:** Харилцан солилцох буюу би чамд , чи надад гэсэн хэлбэрээр өрнөх манлайлал юм. Амиа хичээсэн манлайлагч нь өөрийн дагах хүмүүсийн хэрэгцээг хүлээн зөвшөөрч нэг хэрэгцээг нь нөгөө хэрэгцээгээр орлуулж болно гэдгийг иш үндэс болгон ажилладаг. Ийм манлайлал ноёрхож буй орчинд манлайлагч дагагчын харилцаа ихэнхдээ түр зуур үргэлжлэх бөгөөд учир нь тэдний хэн нь ч харилцан солилцох үйл явцыг үргэлжлүүлэхийг хүсдэггүй. **Бусдыг хичээсэн манлайлал нь:** Харилцан бие биенийхээ өсөлт хөгжлийн зарчимд үндэслэдэг Бусдыг хичээсэн шинж агуулсан манлайлагч дагагчынхаа хэрэгцээг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй наад захын хэрэгцээг. хангахаас ч илүүг хийж чаддаг ажээ. Тэрээр өөрөө өөрийгөө илэрхийлэх , ухамсарлах хүндлэгдэх , хамт олонд харъяалагдах зэрэг өндөр дээд хэрэгцээгээ хангах урам зоргийг дагагчдаа олгож байдаг. Бусдыг хичээсэн хэв шинж бүхий манлайлагч нь байгууллагынхаа алсын харааг тодорхойлж зүг чигийг зааж байгууллагын зорилтын төлөө ажиллах эрч хүч урам зоригийг бусдад олгож байдаг ***Алаваа хун, оюун ухаанаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямар ч амжнлтанд хурэхгүй*** **МЕНЕЖЕР БА МАНЛАЙЛАГЧ** Байгууллагыг цэцэглүүлж үйл хэргийг нь амжилттай өрнүүлэхэд менежмент, манлайллын аль аль нь хэрэгтэй Менежмент , манлайлал хоёрыг давхардуулан хэрэгэлэх нь түгээмэл байдаг ч эдгээр нь нэгэн адил зүйл биш юм Цөөнгүй манлайлагчид менежментийн чиг үүргийг гүйцэтгэдэг бол мөн цөөнгүй тооны менежер манлайлагч байж чаддаг Бүх менежер манлайлагч биш, бүх манлайлагч менежер биш юм Дэлхийн 62 орны 800 байгууллагын 17500 дунд шатны менежерээс ярилцлага авсан 10 жилийн судалгаагаар сөрөг гэж үзэх манлайлагчийн 7 шинж чанар Ганцаардмал Нийтэч бус Ууртай Дарангуйлагч Догшин Хамтрагч бус Амиа бодогч **Сайн манлайлагчийн 5 шинж чанар** Эр зориг-өөрийн итгэл үнэмшил, эрхэмлэх зүйлийн төлөө баттай зогсож чадах чадварын илэрхийлэл Санаа тавих-бусдын сайн сайхны төлөө үнэн голоосоо сэтгэл гаргах Өөдрөг сэтгэл-юмыг хамгийн нааштай сайн талаас нь харж, хамгийн сайн сайхан үр дүн гарна гэж хүлээх хандлага Өөрийгөө хянах чадвар-өөрийн бодол, сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл зорилго.хүсэл тэмүүлэл, үйлдлээ хянах утгыг агуулна Харилцаа холбоо-үр дүнтэй харилцаа, мэдээллийг нээлттэй хуваалцах, бусдыг анхааралтай сонсох үнэлэх, санаа тавих, тэдний хэрэгцээг өөрийнхөөс дээгүүр тавих ***ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ*** Та өөрийнхөө цагийг удирдаж чаддаг болтлоо бусдыг удирдаж чадахгүй Цагийн менежмент гэж юу вэ? Өмнөө тавьсан зорилтыг хангахын тулд цагийг үр нөлөөтэй ашиглах асуудлыг цагийн менежмент гэнэ. ***ЦАГ ХУГАЦААГ ХЭМЖИХ ЦЭЦЭН МЭРГЭН ҮГС*** - Өсөхийн жаргалыг жаргалд буү тооц Өглөөний нарыг наранд бүү тооц - Нойрноос морио Чөмгөнөөс хутгаа - Эрт босвол нэгийг үзнэ Орой унтвал нэгийг дуулна - Цагийн юм цагтаа л үнэ цэнэтэй Цаг нь өнгөрвөл үнс мэт болно - Насны багад сурсан эрдэм насан туршийн хүнс ***Цагийн менежментийг сайн хийхийн үр ашигтай тал*** - Хүсэн хүлээж байсан зүйлээ хийх цаг хугацаа бий болно. - ![](media/image18.jpeg)Таны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ. - Шийдвэр гаргах чадвар тань сайжирна. - Ажлын бүтээмж, үр нөлөө, үр ашиг дээшилнэ. - Ажлыг хөнгөвчилнө. - Таны үүрэх эрсдлийг багасгана - Эрүүл мэндийг сайжруулна. - Ядаргааг тайлна гэх мэт [\[CHART\]]{.chart} ***Хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах тухай*** Ажил үүргийн жагсаалт гаргах Ажил үүргээ ач холбогдлоор нь эрэмблэх Төлөөлүүлэн гүйцэтгүүлэх Цаг ашиглалтаа төлөвлөх Цагийг дэмий үрдэг зүйлтэй тулж ажиллах Зорилго зорилтоо тодорхойлох ***Зорилгоо зөв тодорхойлох*** Алсын хараатай бай Тодорхой зорилго тавь Бодитой зүйл төлөвлө Хийсвэр зүйлийг бүү зорилгоо болго Хэт энгийн зүйлд бүү зорь Эерэг үгээр илэрхийл Шаардлагатай үед өөрчилж бай ***Зорилгоо биелүүлэх*** Амьдралын зорилгодоо нийцүүлэн дунд богино хугацааны зорилго тавь Зорилго бүрээ хийх ажлуудад хуваа Зорилгоо биелүүлсэн үед өөрийгөө шагнаж бай Хүрсэн зорилгоо хэт хүнд эсвэл хэт хөнгөн байсан эсэхэд дүгнэлт хий Үгүй гэж зоригтой хэлж сур Өөрийгөө давах чадвартай байх Үнэт зүйлс , эрхэм зорилгоос гажиж байвал \"Үгүй\" гэж хэлж сурах нь цаг хэмнэдэг ***ЦАГ АШИГЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ*** Тэргүүлэх ач холбогдолтой ажлуудыг оруулсан тэмдэглэл хөтлөж сур Өдөр бүр хийх ажлын жагсаалт гарга Хийж дуусаагүй ажлаа тусгайлан тэмдэглэ Унших ур чадвараа сайжруул. Юуг уншихаа сайтар бодож сонго Долоо хоногийн аль нэг хугацаанд төлөвлөлтөнд цаг гарга Ажлаа дуусгах эцсийн хугацааг тооцоол Даалгавар: УДИРДАГЧ ТАНЫ УДИРДАХУЙН УХААН ном Х-10 Цаг хожих 10 арга ЦЭРГИЙН УДИРДЛАГЫН ОНОЛЫН ҮНДЭС Цэргийн шинжлэх ухааны судлагдахууны бүрэлдэхүүн хэсэгт зэвсэгт хүчний байгуулалтын онол, цэргийн урлагийн онол, цэргийн ар тал, эдийн засгийн онол голлох байр эзэлдэг. Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлын нэг нь цэргийн удирдлага бөгөөд түүний үндэс, зарчим, зүй тогтол, арга, зохион байгуулалт нь цэргийн болон нийгмийн шинжлэх ухааны судлагдахуунд чухал байр эзэлсээр байна. Цэргийн удирдлагын онолын мөн чанар, Зорилго, үүрэг Мөн чанар гэдэг нь аливаа юмс, үзэгдлийн дотоод утга, харьцангуй тогтвортой үйлчлэл, хөгжлийг хэлдэг байна **Цэргийн удирдлагын онолын мөн чанар нь** зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, анги, салбарын төр, иргэдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг Зэвсэгт хүчний бүх шатны захирагч дарга, штаб, цэргийн удирдлагын бусад байгууллагаас төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөхөд оршино. **Цэргийн удирдлагын онолын зорилго** нь тавигдсан үүргийг хэрэгжүүлэхийн төлөө цэргийн нэгтгэл, анги, салбараа дээд зэргээр үр ашигтай ашиглахад шинжлэх ухааны үндэслэлээр хангахад оршино. **Цэргийн удирдлагын онолын үндсэн үүрэг нь:** Дэлхийн бүс нутаг, улс оронд гарч буй дайн, зэвсэгт мөргөлдөөн, түүнчлэн цэргийн стратеги, тактикийн хээрийн болон команд- штабын сургууль, дадлагын үеийн цэргийн удирдлагын арга, туршлагыг судалж, түүнээс шимэх, удирдахуйн ухааны хууль, зүй тогтолыг судлан, цэргийн удирдлагад авч хэрэглэх боломжийг нээн, түүнд тулгуурлан цэргийн удирдлагын үндсэн зарчмуудад тодотгол оруулж байх, зэвсэглэл, байлдааны техник, цэргийн холбоо, удирдлагын шинэ техник, технологи, зэвсэгт тэмцлийн арга, такгикийн цаашдын хөгжлийн хандлагыг харгалзан цэргийн удирдлагын тогтолцоо, удирдах байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, удирдагчийн ажлын зохион байгуулалт, арга барилыг шинэчлэн өөрчлөх санал, зөвлөмж боловсруулах, цэргийн удирдлагыг төгөлдөржүүлэх практик зөвлөмжөөр захирагч, штабуудыг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарч байна. Цаашид судлах ном : ЦЭРГИЙН УДИРДЛАГЫН ҮНДЭС. УБ хот 2003 он Ц. Дашзэвэг /уншиж тэмдэглэл хөтлөх/ ![](media/image21.png) - ***Үнэнч байдал:*** Энэ нь Үндсэн хууль, Зэвсэгт хүчин, өөрийн анги, салбар болон бусад цэргүүдэд чин үнэнч байх явдал юм. Цэргийн албан хаагч нь Үндсэн хуулийн дагуу цэргийн алба хаахдаа хууль ёс, цэргийн тангарагтаа үнэнч гэдгээ андгайлдаг. - ***Үүрэг:*** Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь үнэнч шударга биелүүлэхийг хэлнэ. - ***Бусдыг хүндэтгэх:*** Аль болох зохистойгоор хүмүүст ханд. Хүндэтгэл нь бусдадаа анхаарал халамжтай, үнэнч шударгаар хандахад оршино. - ***Хувиа хичээхгүй байх**:* Удирдагч өөрийн захиргаанд байгаа хүмүүсийн сайн сайхныг өөрийн сайн сайхны түрүүнд тавих хэрэгтэй байдаг. - ***Нэр төр:** Гэр бүл болон найз нөхөд ЗХ, анги, салбардаа нэр төртэй амьдар. Нэр төр гэдэг нь бидний дунд харилцан итгэлцэл тогтоох чухал зүйл юм.* - ***Шудрага байдал:*** Өөрийн хэлсэн үг бүхэндээ шударга, нэр төртэй хандах нь итгэлийг бий болгодог. - ***Хувийн эр зориг:*** Биеийн болон сэтгэл зүйн айдас, аюул заналхийллээс нүүр буруулахгүй байх нь эр зориг юм. МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР Мэргэшил нь хатуу чанд, бодит сургалтын үр дүн бөгөөд удирдагчийн мэдэж байх ёстой доорх ур чадваруудыг багтаадаг. *Хувийн ур чадвар нь*: Өөрийн ур чадвараар хүмүүстэй хэрхэн харилцах нь цэргийн албан хаагчаас өөрөөс нь шалтгаална. Энэ нь дасгалжуулах, багшлах, зөвлөгөө өгөх, сонирхол төрүүлэх, мөн бүрэн эрх олгох зэргээс бүрдэнэ. *Төсөөлөх ур чадвар нь*: Санаа бодлыг хяналтандаа байлгах гэсэн үг бөгөөд учир шалтгаантай сэтгэх, бүтээлчээр бодох, ёс зүйтэй сэтгэх, тусган бодох чадваруудыг агуулна. *Техникийн ур чадвар нь*: Таны ажилд тань хамаарах авьяас чадвар бөгөөд цэргийн мэргэжлийн үндсэн чадваруудыг багтаана. Цэргүүдээ зөв удирдах, цэргүүдийнхээ даалгавараа биелүүлж дуусгахад шаардлагатай дадлага туршлагыг та эзэмшсэн байх ёстой. *Тактикийн ур чадвар нь*: Байлдаанд салбараа удирдах үеийн тактикийн асуудлыгшийдвэрлэх удирдагчийн чадварууд билээ. УДИРДЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА *Удирдагчийн хийх ёстой 3-н үйл ажиллагаа нь?* ![](media/image25.jpeg) Шууд удирдлагын 3 үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргад суралцах **НӨЛӨӨЛӨХ** Нөлөөлөх гэдэг нь та юуг хүмүүсээр хийлгэхийг хүсэж байгаагаа тэд нараар хийлгэхийг хэлнэ. Энэ нь ажиллуулах, сайжруулах гэсэн хоёр төгсгөлд хүрэх хэрэгсэл, арга барил юм. Цэргүүддээ нөлөөлөхийн тулд та өөрийн биеэрээ жишээ үзүүл. Таны хэлсэн үг, хийж буй үйлдэл хоёр чинь зохицож байх ёстой. Та сайн, муу аль ч үйлдэл хийсэн байлаа ч энэ нь цэрэг нэг бүрт жишээ болж өгнө. ***Бусдад нөлөөлөх арга?*** Харилцаа нь хувь хүн болон цэргийн албан хаагчид, тэдний бичгийн мөн сонсох ур чадварын илэрхийлэлийг багтааж өгдөг. Шийдвэр гаргах нь даалгавараа амжилттай биелүүлэхийн тулд сонгох хамгийн ашигтай үйл ажиллагаа, нөөц баялагийг үр дүнтэй ашиглах, логик бодол шийдэл, мөн дүн шинжилгээ хийх явдлыг хамаардаг. Сонирхол төрүүлэх нь өөрийн цэргүүддээ урам өгч, зөв удирдан зохион байгуулж даалгаварыг нь амжилттай биелүүлүүлэх явдал юм. ***Ажиллуулах гэдэг нь?*** Авч хэрэгжүүлсэн бусдад нөлөөлөх үйл ажиллагаа бүхэн чинь үүргээ биелүүлэх ойрын зорилгодоо хүрэхээр авч хэрэгжүүлэх ажиллуулах үйл ажиллагаанд үйлчилнэ. Төлөвлөсний дагуу хийж гүйцэтгээд үр дүнг нь харж дараагийн удаа илүү сайн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өг. Өндөр үүрэг хариуцлагатай албан тушаал хүлээн авах бүрт илүү цогц болдог эдгээр ажиллуулах үйл ажиллагааг бүх шууд удирдагч гүйцэтгэдэг. ***Ажиллуулах арга, аргачлал?*** Төлөвлөх ба бэлтгэх үйл явц нь гүйцэтгэж болмоор, тохиромжтой бодит төлөвлөгөөнүүд, сургалт, ажиллагааны бэлтгэлийг хангах, дадлага хийх зэргийг багтаадаг. Гүйцэтгэх үйл явц нь ажиллагааг явуулах, цэргүүдээ халамжлах, эх сурвалжийг үр дүнтэйгээр зохицуулах зэргийг хамарна. Үнэлэх үйл явц нь төлөвлөгөөний болзол нөхцөл, зорилго, үүргийн үр дүн, ач холбогдлыг дүгнэдэг. ***Ажиллуулах арга, аргачлал?*** Төлөвлөх ба бэлтгэх үйл явц нь гүйцэтгэж болмоор, тохиромжтой бодит төлөвлөгөөнүүд, сургалт, ажиллагааны бэлтгэлийг хангах, дадлага хийх зэргийг багтаадаг. Гүйцэтгэх үйл явц нь ажиллагааг явуулах, цэргүүдээ халамжлах, эх сурвалжийг үр дүнтэйгээр зохицуулах зэргийг хамарна. Үнэлэх үйл явц нь төлөвлөгөөний болзол нөхцөл, зорилго, үүргийн үр дүн, ач холбогдлыг дүгнэдэг. ***Сайжруулах гэдэг нь?*** Сайжруулах нь дараагийн чухал алхам. Зэвсэгт хүчин үргэлж таныг болон таны цэргүүд, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалт бэлтгэл, нөөцийг сайжруулахыг хичээж байдаг. Хэдийгээр та шинэ үүрэг даалгавар авах боловч хуучин нь шинэ зүйлийн эхлэл болж өгдөг. ***Сайжруулах арга, аргачлал?*** Хөгжүүлэх үйл явц нь хувь хүнийг удирдагч болгон хөгжүүлэх, заах аргыг багтаана. Бүрдүүлэх үйл явц нь бүлэг баг, анги салбар мөн ёс суртахууны орчинг бүрдүүлэхэд зарцуулах нөөц баялаг, цаг хугацааг хамарна. Сургах үйл явц нь хувь хүн болон байгууллагын өсөж дэвших арга замыг хайж, төсөөлөх, дасан зохицох, мөн удирдлагын өөрчлөлтийг хамардаг. **Даалгавар 1.** Удирдагч, манлайлагч, удирдахуйн ухаан, цэргийн удирдлагын талаарх ойлголтыг бодит эх сурвалжуудаас судлан, тэмдэглэл хийж, хамт олонтойгоо мэдлэгээ хуваалцах. Өнгөрсөн ба одоо цагийн өөрийн шилдэг гэж үздэг удирдагчийн талаар танилцуулга бэлтгэх. **РЕАКТИВ ПРОАКТИВ. ИДЭВХГҮЙЧҮҮД. МӨРӨӨДӨГЧИД**

Use Quizgecko on...
Browser
Browser