Acute Pancreatitis Diagnostic Imaging (PDF)
Document Details
Uploaded by Deleted User
Ю.Баасандорж
Tags
Summary
This document details different imaging techniques used to diagnose acute pancreatitis. It covers ultrasound, CT, and MRI, and discusses various findings and complications. Includes a section on differential diagnosis and a severity scale.
Full Transcript
НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ДҮРС ОНОШИЛГОО Дүрс оношилгооны их эмч Ю.Баасандорж Нойр булчирхайн цочмог үрэвсэл ▣ Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн...
НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ДҮРС ОНОШИЛГОО Дүрс оношилгооны их эмч Ю.Баасандорж Нойр булчирхайн цочмог үрэвсэл ▣ Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. Шалтгаан: 1. Архины хордлого (25-35%) 2. Өөх тостой хоол 3. Цөсний хүүдийн чулуу (40-75%) 4. Эмийн бодис (Азатиоприн, 6-меркаптопурин, эстроген, стеройд, тетрациклин, 5-АСА, диуретик, уналт таталтын эсрэг эм, ретровирусын эсрэг эм) Эмнэл зүй ▣ Хэвлийн маш хүчтэй өвдөлт ▣ Халууралт ▣ Биж хам шинж (дотор муухайрах, бөөлжих, суулгах) ▣ Өвдөлтийн хүч дунд зэргээс маш хүчтэй илрэх ▣ Ихэвчлэн ар нуруу руу бүсэлж ороож дамжих Оношилгоо Дараах 3 шалгуураас 2 нь илэрсэн тохиолдолд нойр булчирхайн цочмог үрэвслийг шижиглэнэ. ▣ Нойр булчирхайн үрэвслийн шинж илрэх (хэвлийн дээд хэсгийн өвдөлт гэх мэт) ▣ Сийвэн дэх амилаза эсвэл липазагийн түвшин лабораторийн хэвийн дээд хэмжээнээс 3 дахин их буюу түүнээс дээш ихсэх ▣ Дүрс оношилгооны, ялангуяа КТ, СРТ шинжилгээнд нойр булчирхайн үрэвслийн өөрчлөлт тод илэрнэ. Нойр булчирхайн цочмог үрэвлийн дүрс оношилгоо ▣ Хэт авиан шинжилгээ /мэдрэг чанар 67% нийт тохиолдын 20%- д гэдсэнд хий их хуримтдлагдсантай холбоотой нойр булчирхайн байдлыг үнэлэх боломжгүй байдаг./ ▣ Компьютерт томографи /100%/ ▣ CPT Нойр булчирхайн цочмог үрэвслийн хэт авиан шинжилгээ Цочмог үрэвслийн үед нойр булчирхайн эхо бүтэцийг 3 хэлбэрт хуваана. 1. Бүтэц жигд бус буурсан 2. Бүтэц жигд тархмал буурсан 3. Холимог бүтэцтэй 1 ба 2-р хэлбэр хавагнах хэлбэрт орох ба 3р хэлбэр нойр булчирхайн эдийн деструкци болсон үед тохиолдоно. Мөн нойр булчирхай хэмжээгээр томорсноор дэлүүний вен тод ялгаран харагдахгүй ба шахагдсан шинжийг харуулна. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хэт авиан шинжилгээ Нойр булчирхайн эхо ойлт жигд ихсэх буюу холимог, сувгийн хана зузаарна, зах ирмэг жигд бус байна. Нойр булчирхайн эргэн тойронд шингэн хуримтлагдаж, гэдэс дүүрч, хий их байдаг тул эхо ялгарал буурдаг. Тархмал хэлбэрийн үрэвслийн үед нойр булчирхай хэмжээгээрээ 3-4 дахин томорч зах ирмэг нь жигд байна. Хэсэгчилсэн томролын үед толгой, сүүл, их бие хязгаарлагдмал томрох ба эмгэг өөрчлөлт хязгаарлагдмал илэрнэ. Эхо бүтэцийн хувьд гипоэхогеный байх ба их бие шингэн их агуулдаг учираас зарим үед уйланхай шиг харагдана. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хэт авиан шинжилгээ 1. Эдийн хавант үрэвсэл: Нойр булчирхайн эд бүх хэсгээрээ томорч эргэн тойрны өөхөн эслэгийн зайд экссудат шингэн хуримтлагдсанаас бүтэц нэг төрлийн нягтрал буурсан зон мөн зах ирмэг бүдэг харагдана. 2. Тархмал болон хэсэг газрын цусархаг шингэний бүрдэл (халдвар): Хэсэг газар болон тархмалаар хэмжээгээрээ томрох зах ирмэг нь тод бус, эргэн тойрны өөхөн эдэд үрэвслийн нэвчдэс үүснэ. Зарим үед н/б араар шингэн хуримтлагдсан үед эхо цуурайжилт ихэссэн сүүдэр өгч болно. 3. Үхэжсэн бүрдэл: Нойр булчирхайн цусархаг болон үхэжсэн хэлбэрийн үед эхо ойлт нь жигд бус буурсан эсвэл эхо зонгүй бүтэцтэй харагдана. Нойр булчирхайн жигд бус хавагналт ▣ Нойр булчирхайн сүүл хэсгийн хавагналт: Нойр булчирхайн үхжилт хэлбэр Нойр булчирхайн цочмог үрэвслийн үеийн КТГ ▣ КТГ шинжилгээгээр өвчний хүнд хөнгөний зэрэг ялган оношлох боломжтой ба нойр булчирхайд үхжил явагдсан эсэхийг КТГ нарийн илрүүлж болно. ▣ Тодосгогчтой КТГ нойр булчирхайг бүрэн үнэлдэг ба цочмог үрэслийг оношлох алтан стандарт шинжилгээ юм. Эмнэл зүйд нойр булчирхайн завсрын эд хавагнасан бол хөнгөн зэрэг, үхэжсэн бол хүнд зэргийг заадаг. ▣ Нойр булчирхайн үрэвслийн хавант хэлбэр том сумаар заасан хэсэг нь нойр булчирхай жижиг сумаар заасан хэсэг нь чөлөөт шингэнийг зааж байна. КТГ-н хүндийн индекс (CT severity index) Балтазрын түвшин /Balthazer grade/ Түвшин Өөрчлөлт Оноо A Хэвийн нойр булчирхай- хэмжээ, хүрээ хэвийн, 0 нэгэнт төрлийн тодролтой B Хэсэг газар эсвэл тархмалаар нойр булчирхай 1 хавагнаж томорсон, хүрээ тэгш бус, нэгэн төрлийн бус тодролтой боловч нойр булчирхай орчмын үрэвсэл илрээгүй C Нойр булчирхай орчмын үрэвсэл илэрсэн, нойр 2 булчирхай доторх өөрчлөлтүүд D Нойр булчирхай доторх болон гаднах шингэний 3 хуримтлалтай E Нойр булчирхайд эсвэл хэвлийн арын зайд 2 ба 4 түүнээс дээш том хэмжээний хийн хуримтлалтай Үхжлийн оноо Үхжил (%) Оноо 0% 0