Үүх түүхийн үеийн монгол орон (Балар эртний үе) PDF

Summary

Энэхүү баримт бичигт монгол орон дахь балар эртний түүхийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Түүхийн үечлэл, чулуун зэвсгийн хэрэглээ, монгол нутгийн олдворуудын талаар өгүүлнэ.

Full Transcript

# Үүх түүхийн үеийн монгол орон ## Балар эртний үе Балар эртний үе (Латин хэлний prae-өмнөх historia-түүх+ гэсэн утгатай) гэдэг нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм. Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байса...

# Үүх түүхийн үеийн монгол орон ## Балар эртний үе Балар эртний үе (Латин хэлний prae-өмнөх historia-түүх+ гэсэн утгатай) гэдэг нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм. Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байсан цаг үеийг хамарна. Paul Tournal өөрийн хойд Францын агуйгаас олсон олдворуудыг тайлбарласнаар энэхүү ойлголтийг анх үүсгэсэн. Гэхдээ уг ойлголт нь Францад 1830-аад онд хэрэглээнд орсон бөгөөд “Балар эртний үе” хэмээх үгийг Англи хэлэнд археологич Daniel Wilson 1851 онд анх оруулжээ. Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеээс эхлүүлэн хамардаг. Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрлөхтөн үүссэн үеээс эхэлнэ. Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг. Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг. Үүнд: - Чулуун зэвсгийн үе - Хүрэл зэвсгийн үе - Төмөр зэвсгийн үе ### 1.Чулуун зэвсгийн үе Палеолит буюу хуучин чулуун зэвсгийн үе. 3 үе шатыг дамжсан. - Доод палеолит - Дунд палеолит - Дээд палеолит #### Доод палеолит Доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж байжээ. Монгол нутагт анх хүн 800000 жилийн тэртээгээс амьдарч ирсэн гэж үздэг. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн суурин бол энэ үеийн чухал олдвор. Эндээс гол төлөв бор шаргал өнгийн чулуугаар хийсэн дурсгалууд олдсон ба давхрагуудад хийсэн шинжилгээгээр тухайн бүс нутаг шилмүүст ойтой чийглэг дулаан уур амьсгалтай байсан нь тогтоогдсон ба 730000 жилээс өмнөх үед хамаарна гэдэг нь батлагдсан. #### Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй Бас нэг дурсгал бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын хөндийн суурин. Эндээс ногоон саарал өнгийн хайрган чулуугаар хийсэн 212 ширхэг олдвор олдсон ба бусад дурсгалтай харьцуулан насжилтыг нь 500000 жил гэж тогтоосон байна. Мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Ярх уулын суурин. Энэ нь одоогоос 300000 жилийн өмнөх дархны газар бөгөөд хасын хольцтой цахиурын төрлийн чулуугаар хийсэн зэвсэг их олдсон. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцон мааньтын суурингийн олдворуудыг хар өнгийн чулуугаар хийсэн байдаг. Өөр нэг өвөрмөц дурсгал бол Өвөрхангай аймгийн Богд, Өмнө-говь аймгийн Булган сумын заагт байх Цахиуртын хөндий. Ойролцоогоор 20 квадрат киломер талбай бүхий энэ суурин хөрсөн дээрээ чулуун зэвсгийн доод үеэс дээд үе хүртэлх үеийн дурсгалыг хадгалсан Төв азидаа төдийгүй дэлхийд ховор олдвор. ### Дунд палеолит Монгол одоогийн байдлаар дунд палеолитийн үеийн хүний оршуулга хараахан илрээгүй байгаа хэдий ч тэрхүү хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан ан агнуурын болоод хөдөлмөрийн багаж зэвсгүүд олон тоотойгоор олддог. Дунд палеолитийн үе 100,000-40,000 жилийн өмнөх үеийг хамарна. Энэ үе бол дэлхийн цаг агаар хүйтэрч мөстлөгийн үе байлаа. Амьтан ургамлын аймагт өөрчлөлт ороод зогссонгүй хүний бие хүртэл өөрчлөгдсөн үе. Энэ үеийн хүний арга яс олдсон германы газрын нэрээр энэ үеийн хүмүүсийг неандертал хүн гэдэг. Энэ үеийн холбогдолтой дурсгалуудаас нилээд эртнийх нь Ховд аймгийн Барлагийн голын дурсгал юм. Мөн Их богд уул Орог нуурын дурсгал гэж байна. Дунд палеолитын үеийн том ололт бол хүн гал гаргаж түүнээ ашиглаж сурсан явдал. Доод палеолитын үед байгалын бэлэн гал - галт уулын болон аянга цахилгааны гал хэрэглэж байж. ### Дээд палеолит Дунд Палеолитоос дээд Палеолитод шилжихэд орчин үеийн хүн буй болсон гэж үздэг. Энэ үе одоогоос 40000-35000 жилийн өмнө эхэлж 12000-10000 жилийн өмнөх хүртэл үргэлжилнэ. Хүний гавлын яс томорч үг ярианы эрхтэн хөгжиж эрүү одоогийн хэв шинжийг олж орчин үеийн хүн хомосапейнис үүсчээ. Огтлох цоолох хусах зэрэг багажууд энэ үед модон бариултай болжээ. Дээд палеолитэд холбогдох дурсгал манай орны бараг бүх нутгаас олдож байна. Тухайлбал Хархорины дэргэд Орхон голын баруун эрэгт буй Мойлтын ам, Улаанбаатар хот орчим Шархад, Сонгино хайрхан уулан дахь дурсгал, Баянхонгор Түйн голын сав, Өвөрхангайн Хужирт зэрэг газруудад бий. Сүүлийн үед олдоод байгаа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуйн хонгилд хийсэнмалтлагын явцад хөрсний доод давхрагаас дээд палеолитын чулуун зэвсгүүд олджээ. Малтлагаас олдсон ясанд хийсэн шинжилгээгээр 27000-24000 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогджээ.. Энэхүү үеийн гол онцлог бол эртний хүн сүргүүд задарч тодорхой газар нутагт тархан суурьшиж, овгийн нэгдэл буюу, овгоор амьдрах ёс үүсэж, нийгмийн хөгжлийн давуу тал бий болжээ. ## Мезолит Мезолит буюу дунд чулуун зэвсгийн үе нь МЭӨ 12000-8000 жилийн өмнөх үе буюу палеолитоос неолитод шилжих шилжилтийн үе. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ДНК-гийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр чононоос нохой үүсэх явц ойролцоогоор 135 мянган жилийн өмнө явагдсан гэж тогтоосон бол дэлхийн хамгийн эртний буюу 33 мянган жилийн настай нохойн яс Алтайн нуруунаас олдсон байдаг. Мөн Монгол нутагт 12 мянган жилийн тэртээд нохойг гаршуулсан үеийг харуулсан хадны сүг зураг Увс аймгийн Сагил суман дахь Можоогийн хаданд буй. Судлаачид энэ зургийг хүй нэгдлийн буюу Мезолитын үеийн хосгүй үнэт өвийн нэг гэж үздэг. Дэлхийд 500 гаруй төрлийн нохой байдаг. Оросын эрдэмтэн эмэгтэй манай улсад ирж судалгаа хийнгээ аймаг бүрээс монгол ноход сонгон авч Санкт-Петербург хотын ойролцоох төвдөө аваачин үржүүлж байгаа юм билээ. Тэрбээр монгол нохдын цусыг Бельгийн цусны төвд шинжлүүлж үзэхэд чонын ДНК илэрч, монгол нохой чонотой адил үзүүлэлттэй гарсан нь монгол банхар хүмүүний гаршуулсан нохойны анхдагч болохын нэг баталгаа болж байгаа юм. Хятадын зарим эрдэмтэд ч монгол нохой дэлхийн бүх нохойны угшил гэж үздэг. ## Неолит Монголын неолитын буюу шинэ чулуун зэвсгийн үе нь 8,000-3,000 жилийн өмнөх үеийг хамарна. Энэ үед мал аж ахуй, дараа нь газар тариалан үүссэнээр хөдөлмөрийн шинэ хуваарь, шинэ соёл иргэншил үүсчээ. ## 2.Хүрэл зэвсгийн үе Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл III мянганаас эхэлсэн байна. І үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Хүрэл эдлэлд зэс 90%, цагаан тугалга 10% ордог байна. Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ. Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогоо, амгай, зуузай, шөвөг, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олджээ. Ер нь хүрэл зэвсэг аж ахуй чимэглэлийн зүйлс Монгол оронд ихээхэн тархмал байдаг. Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг. ### Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш, буган чулуу нь аймгийн ахлагч,аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй удирдагчдад зориулагджээ. Тийм нүсэр байгууламжийг аймаг хотлоороо бүтээхээс биш ганц нэгэн хүн бүтээх боломжгүй. Буган хөшөө нь ноёлогч аймгийн сүлд байсан бололтой. Тэгэхээр хүрлийн эхэн үеэс аймаг өрнөлийн үеэс аймгийн холбооны зохион байгуулалттай болжээ. ![map of Mongolia in bronze age](Mongolia, Late Bronze Age Map) ### Дөрвөлжин булшны тархалтын хүрээ Дөрвөлжин булш нь Хүннү нарын эртний хэлбэр тэдний өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ. Эртний Монголын нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгуудын оюуны соёлын нэг чухал дурсгал бол хадны сүг зураг буюу хадны бичиг болно. Археологийн судлаачид хад чулуунаа улаан зосоор зурсан зураг бол хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоожээ. Монгол нутагт хадны улаан зосон зураг өргөн тархсан байдаг. Зосон зураг дундаас Улаанбаатар хотын ойролцоох Богд хан уулын их бага Тэнгэрийн амны хадны сүг зураг эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Их бага Тэнгэрийн ам болон Гачууртын адагт байдаг Бичигтийн амны хадан дахь үхэрт хөллөсөн анжисны зураг нь төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VII-III зуунд хамаарахыг эрдэмтэд тодорхойлжээ. Нэлээд олон аймгуудын газар нутгаас нум сумаар ан авлаж байгааг харуулсан хадны сүг зургууд элбэг олддог. Үүнд: хүн, морь, тэмээ, янгир,аргаль, буга, бодон гахай, чоно, үнэг, зээр, шонхор, бүргэд зэргийг харуулсан байдаг. Хүрлийн үед уран дархчуул чулуугаар хэв хийж гоёл чимэглэл байлдааны жад сэлэм цутгаж үйлвэрлэн гаргаж байжээ. Хүрлийн үеийн хадны сүг зургийг улаан зосоор зурсан зургууд, хад хонхойлон сийлж хийсэн зургууд гэж хуваан үзэж болно. Хүрлийн үйлдвэрлэлийн үеийн нэн чухал олдвор бол хүрэл тогоо юм. Үүнийг ерөнхийд нь 3 хөлт, цөгцөн ёроолт гэж 2 хувааж үздэг. Ийм тогоо Төв ази, Монгол орноос Дунай мөрөн хүртэлх нутгаас олддог. Цөгцөн ёроолт тогооны жишээ гэвэл: 1988 онд Монголын археологчид Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас олдсон олдвор. Эртний Монгол нутаг дахь бугын дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын нэг юм. Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын дүрсийг уран дүрслэлээр цохиж сийлэхдээ буганыхаа эвэр, хошуу, хоншоор, хөл, сүүл, их биеийг бодит байдлаар нь дүрсэлсэн байдаг, гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг. Монгол орны Буган чулуун хөшөөний олонх нь Архангай Булган Хөвсгөл Баянхонгор Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог. Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг. Ер нь нар, сар, галын дүрс нь нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт бичигдсэн байдаг бөгөөд Төв Азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм. Хорвоо ертөнцийн гэрэл гэгээ сайн сайхан амьдрал дэлхийн ертөнцийн нар сар од гараг марал бугыг угалзалсан олон салаат эврээ урт сайхан зоо нуруундаа сунган тавьсан тэнгэр өөд дүүлэн нисэж байгаа бугын дүрст хөшөө бол хүрлийн үеийн хүмүүсийн амьдрал оюуны үнэт соёлын нандин дурсгал гарцаагүй мөн болох нь батлагдаж байна. Энэ нь Монгол нутгийн төв баруун хойт зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг. ## 3.Төмөр зэвсгийн үе Монгол орон дахь төмөр зэвсгийн үе нь МЭӨ 1000- МЭӨ III зууныг хамрах ба эхэндээ төмөр ховор байсан тул хүрэл зэвсгийн зарим хэсгийг төмрөөр хийж байв. Монголчуудын эртний өвөг Ху нар МЭӨ VII зуунаас намгийн хүрэн хүдрээс бух дарах аргаар төмөр ялгаруулан авч эхэлжээ. Эхэн үеийн төмөр зэвсгийн гол олдворын тоонд төмөр амгай зэрэг жижиг хэрэглэл ордог бол яваандаа төмрөөр илүү олон төрлийн эдлэлийг хийж сурчээ. “Бух дарах” арга төмөр боловсруулахад чухал үүрэгтэй байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улааны Шар дов уулын оройгоос нуур намгийн хүдрийг бух дарах аргаар хайлуулж төмөр боловсруулж байсан зуухны үлдэгдэл олджээ. Салхинд туугдсан төмрийн үртэс нуур намгийн усанд орон эргийн ёроолд живж яваандаа шавартай хутгалдан хүрэн хүдэр үүсгэдэг. Ийм хүдрийг салхи ихтэй уулын орой дээр аваачин том шавар зуухны дээр хийж гал асаахад ширүүн салхинд галын илч улам хүчтэй болж шавраас төмөр нь хайлан ялгарч зуухны доод хэсэгт тунадаг. Бух дарах аргаас яваандаа илүү боловсронгуй хяс, тулман хөөргөөр хөөргөдөх аргууд гарчээ. Монголын археологичид эртний хүмүүсийн хадан дээр сийлж үлдээсэн сэрээ тамга, онги тамга гэх мэт тамганууд нь Их Монгол Улс, Цагадайн улс зэрэг хожуу үеийн улсуудын тамгатай ижил болохыг тогтоожээ.

Use Quizgecko on...
Browser
Browser