Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...

Full Transcript

АРЬС СУДЛАЛ Тохиолдол 1 Үйлчлүүлэгч Э. 13 настай эмэгтэй. Биеэр тууралт гарч загатнана, заримдаа хэвлийгээр өвдөнө гэсэн зовуурьтай. Өвчний түүх: Өвчин анх 6 сарын өмнө 2 тохойнд тууралт гарч эхэлсэн. Аажимдаа нэмэгдэж өвдөг, өгзөг, мөр далны хэсэгт биеийн хоёр талд тэг...

АРЬС СУДЛАЛ Тохиолдол 1 Үйлчлүүлэгч Э. 13 настай эмэгтэй. Биеэр тууралт гарч загатнана, заримдаа хэвлийгээр өвдөнө гэсэн зовуурьтай. Өвчний түүх: Өвчин анх 6 сарын өмнө 2 тохойнд тууралт гарч эхэлсэн. Аажимдаа нэмэгдэж өвдөг, өгзөг, мөр далны хэсэгт биеийн хоёр талд тэгш хэмтэй гарсан. Гэрээр биеийн чийгшүүлэгч тос түрхдэг, кетотифен 2 удаа уусан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Анх удаа эмчид үзүүлж байгаа гэнэ. Амьдралын түүх: Харшилгүй, гэр бүлд ижил өвчнөөр өвдсөн хүн байхгүй. Аав нь гарын экземтэй. Хэсэг газрын үзлэгт: Мөр, далны дээд хэсэгт, тохой, өгзөг, ташаа, өвдгөнд биеийн 2 талд ижил улаан ягаан өнгийн улайлт толбо, 2-3 мм хэмжээтэй, хоорондоо нийлээгүй гүвдрүүнүүд, цөөн тооны тунгалаг шингэнтэй цэврүүнцэр, зарим нь хагарч 2 мм хэжээтэй цусархаг тав үүссэн, зулгархайтай. Далны дээр, мөрний хэсэгт 2-5 мм олон тооны үрэвслийн дараах нөсөө багассан толбон тууралттай. 1. Та дээрх тохиолдолд ямар онош тавих вэ? А. Хавьтал харшлын дерматит В. Жинхэнэ цэврүүтэх өвчин С. Герпес төст дерматит D. Хамуу Е. Атопийн дерматит 2. Дээрх тохиолдлын өгөгдлөөс оношийн үндэслэлд орохыг сонгоно уу. 1. Загатнаа 2.Тууралт өвдөг, тохой, өгзгөнд байрлалтай 3.Олон төрлийн тууралт 4. Тууралт биеийн 2 талд тэгш хэмтэй 5. Зулгархай, цусархаг тавтай 3. Оношийг батлах зорилгоор ямар шинжилгээ төлөвлөх вэ? 1. Биохимийн шинжилгээ өөх, тосны солилцоо 2. ELISA - өвөрмөц эсрэг бие илрүүлэх 3. Арьс бигнэх сорил 4. Шууд дархан туяарах шинжилгээ 5. Нян судлалын шинжилгээ 4. Доорх өвчнүүдийн үед гарах шинжилгээний өөрчлөлтийг уялдуулан сонгоно уу. A. BP 180, 230 уургийн эсрэг IgG эмхэтгэл B. Dsg 1, Dsg 3 уургийн эсрэг IgG ИХЭССЭН С. Эдийн трансглутаминаза-ийн эсрэг IgA ихэссэн D. Ийлдсэн дэх нийт IgE ихэссэн Е. Арьс бигнэх сорил эерэг байх 1. Хавьтал харшлын хэссэн дерматити -5- 2. Энгийн цэврүүтэх өвчин 3. Герпес төст дерматит 4. Цэврүүшил 5. Атопийн дерматит A. 1A, 2B, 3D, 4E, 5C Β. 1E, 2A, 3B, 4C, 5D C. 1D, 2B, 3C, 4A, 5E D. 1E, 2B, 3C, 4A, 5D E. 1E, 2B, 3D, 4A, 5C 5. Дюрингийн дерматитийн үед улайлт, гүвдрүү, бэлцрүү, цэврүү, цэврүүнцэр зэрэг тууралтууд гардаг учраас оношилгоонд кали иодыг ашиглан Ядассоны сорилыг хийдэг.B Тохиолдол 2. Үйлчлүүлэгч А. 5 настай эрэгтэй. Нүүрэнд тууралт гарна, зовуурь үгүй. Анх 3 сарын өмнө нүүрэнд 2 ширхэг гарсан, сүүлийн үед нэмэгдээд байна. Днхэрлэгийн ангид нь ижил тууралттай хүүхэд байсан. Гэрээр эмчилгээ хийгээгүй. Зовуурь үгүй байсан учир эмнэлэгт хандаагүй удсан гэнэ. Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доор 6 ширхэг, амны эргэн тойронд 3 ширхэг хоорондоо нийлээгүй, арьсны өнгөтэй ижил, 3-5 мм хэмжээтэй, зөв дугуй, хагас бөмбөлөг хэлбэртэй, төвдөө хүйс маягийн хонхорхойтой гүвдрүүт тууралттай. 1.Эдгээр өвчнүүдээс аль нь гүвдрүүт тууралтаар илэрдэг вэ? 1. Хавтгай үү 2. Халдварт моллюск 3. Хамуу 4. Олон өнгөт үлд 5. Фолликулит 2. Энэ өвчний шалтгаан юу байх вэ? А. Алтлаг стафиллококк B. Malassezia furfur мөөгөнцөр C. Poxvirus D. Хүний папилома вирус Е. Хачиг. 3.Тохиолдлын өгөгдлөөс оношийн үндэслэлд орохыг сонгоно уу? 1. 5 настай 2. Цэцэрлэгийн ангид ижил тууралттай хүүхэд байсан 3. Хагас бөмбөлөг, хүйс маягийн хонхорхойтой гүвдрүү 4. Зовуурьгүй 5. Тууралтын байрлал 4. Дараах өвчнүүдийг үүсгэгчтэй нь уялдуулан сонгоно уу. 1. Хавтгай үү 2. Хамуу 3. Халдварт моллюск 4. Фолликулит 5. Олон өнгөт үлд A. Sarcoptes scabies hominis B. Human papilloma virus C. Poxvirus D. Malassezia furfur E. Staphylococcus aureus A. 1B, 2A, 3C, 4E, 5D B. 1C, 2A, 3B, 4D, 5E C. 1B, 2A, 3C, 4D, 5E D. 1A, 2B, 3C, 4D, 5E E. 1B, 2C, 3D, 4E, 5B 5. Арьсны халдварт өвчнөөр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлсийг сонгоно yy. 1. Хувийн ариун цэвэр муу 2. Хөлрөмтгий 3. Чихрийн шижинтэй 4. Атопийн дерматиттай 5. Хэсэг газрын кортикостеройд удаан хугацаанд хэрэглэсэн Тохиолдол 3. Үйлчлүүлэгч Г. 1 нас 8 сартай, эрэгтэй Зовуурь: 2 хацар, их биеэр тууралт гарна, загатнаад шөнө унтаж чадахгүй байна гэж ээж өгүүлэв. Өвчний түүх: 6 сартай бор хоолонд орох үед нүүрээр нь шүүстэй тууралт гарч өвчин эхэлсэн. Каш болон өндөг, луувантай баяжуулсан бантан идэх үед нэмэгдээд байна, нэмэлт сүү угжиж байгаа. Гэрээр чийгшүүлэгч тосноос өөр юм хэрэглээгүй. Амьдралын түүх: Аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Эгч нь харшилтай байсан. Бодит үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй. Хэсэг газрын үзлэгт: Арьс нэлэнхийдээ хуурай, арьсан доорх өөхөн эдийн хөгжил дунд. Нүүр, 2 хацар, эрүүгээр тархмал, цээж болон 2 хөлийн гуя хэсгээр цөөн тооны гүвдрүүт тууралттай. Хэвлийгээр маажиж шалбархайтсан, зарим хэсэгт цусархаг тавтай байна. 1.Дээрх тохиолдолд ямар өвчнийг таамаглаж болох вэ? А. Хайрст үлд В. Чонон хөрвөс С. Атопийн дерматит D. Хавьтал харшлын дерматит Е. Маажуур 2. Ямар өвчнүүдийн үед ийлдсэнд иммуноглобулин Е ихэсч болох вэ? 1. Түүхий 2. Чонон хөрвөс 3. Хамуу 4. Атопийн дерматит 5. Мөөгөнцөрт өвчин 3. Атопийн дерматит өвчний эмнэл зүйн үндсэн шалгуурт орох үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү? 1. Арьсны зурчлаа цагаан 2. Удамшил 3. Ийлдсэнд иммуноглобулин Е ихсэх 4. Загатнаа 5. Арьс хуурай байх 4. Атопийн дерматит өвчний эмнэл зүйн туслах шалгуурт орох үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү? 1. Өвчин бага насанд эхэлсэн 2. Хуурай арьс 3. Цахлай 4. Харшлын сорил эерэг байх 5. Архаг дахилтат явц 5. Та дээрх тохиолдолд ямар эмчилгээний зарчим баримтлах вэ? 1. Антигистамин 2. Хэсэг газрын ГКС тосон түрхлэг 3. Чийгшүүлэгч тос 4. Антибиотик эмчилгээ 5. Биологийн эмчилгээ Тохиолдол 4. Үйлчлүүлэгч Т. 38 настай, эмэгтэй Зовуурь: Нүүрэнд 2 хацар, хамар дээгүүр тууралт гарна, томорно. Үe мөч өвдөнө. Өвчний түүх: 2 жилийн өмнөөс хамар дээр жижиг улаан тууралт гарч улмаар 2 хацраар нэмэгдсэн, хуурайшаад хайрстай мэт болсон, чийгшүүлэгч тос түрхэж байгаа ч хайрстай хэвэндээ байна. Амьдралын түүх: Гадаа талбайд ажилладаг, удамд ижил тууралттай хүн байхгүй. Бодит үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй. Уушги 2 талд цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод хэм жигд АД 120/80 мм муб, хэл цэвэр чийглэг, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, см. Пастернацкий (-) хавангүй Хэсэг газрын үзлэгт: 2 хацарт 2х1.5см, 1х1.5 см, хамрын хянга хэсэгт 0.5- 1.0 см орчим дугуй зууван хэлбэртэй улаан өнгийн арьсны түвшинд толбон тууралтуудтай. Хамрын толбон тууралт дээр нягт суусан үл мэдэг цагаан хайрстай байна. Тэмтрэлтээр дарж үзэхэд бага зэрэг эмзэглэдэг хайрсыг хуулахад амархан ховхрохгүй. 1. Дээрх тохиолдолд ямар өвчнийг таамаглаж болох вэ? А. Хайрст үлд В. Атопийн дерматит С. Хавьтал харшлын дерматит D. ЗМУЧЯ Е. Хажираст дерматит 2. Дээрх өвчний үед эмнэлзүйн шинж тэмдэг ямар үе шатаар явагддаг вэ? 1. Улайрал 2. Хайрсжилт 3. Хатингаршил 4. Идээт цэврүүнцэрт үе 5. Идээт-шархлаат үе 3. Дээрх тохиолдлын өгөгдлөөс оношийн үндэслэлд хамаарахыг сонгоно уу. 1. Тууралтын байрлал 2. Хайрсан дээр дарахад өвдөнө 3. Хайрс амархан ховхрохгүй 4. Толбон тууралт 5. Гадаа талбайд ажилладаг 4. Уг өвчний үед оношийн ач холбогдол бүхий эмнэлзүйн шинж тэмдгүүдийг нэрлэнэ үү? 1. Асбо-Ханзены шинж 2. Өсгийтэй гутлын шинж 3. Медалионы шинж 4. Бенье-Мещерскийн шинж 5. Ирисийн шинж 5. Уг өвчин үүсэхэд нөлөөлж болох шалтгаануудыг дурдана уу? А. Хэт ягаан туяа В. Вирусийн халдвар С. Стрептококкын халдвар D. Эмийн бодис Е. Бүгд Тохиолдол 5. Үйлчлүүлэгч М, 55 настай эмэгтэй Зовуурь: 3 хоногийн өмнөөс хоол идэхэд ам, залгиураар өвдөж, ядарч пульдана, тууралт гарна носовуурьтай яаралтай тусламжийн тасагт ирэв. Сүүлийн 2 хоногт тууралт нэмэгдэж нүүрээр тархсан. Нүднээс нуух гоожно, хорсож өвдөнө, шээх үед гадна бэлэг эрхтэн хорсоно гэв. 2 долоо болсон. Сүүлийн 2 жилийн хугацаанд артерийн даралт ихсэн өвчиндее амлодипин ууж байгаа. Бодит үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр ухаан санаа саруул, Бодитал идэвхтэй. Биеийн хэм 38С, даралт 140/100 мм.муб, пульс минутад 88 удаа. Хэсэг газрын үзлэгт: Нүүрээр тархмал улаан хүрэн, 1-2см хэмжээний Холбон тууралттай, зарим хэсгээр тав, бай төст тууралттай. Нүдээ хагас нээсэн, нүдний салст улайж хавагнасан, нуух гарч хатсан. Уруул Нээлбархайтсан, цусархаг тав тогтсон байв. Амны хөндий болон гадна бэлэг эрхтний салст улаан, олон жижиг шалбархайнууд үүссэн. Хамрын дотор салст хэвийн. Тууралт хамарсан талбайг биеийн гадаргугаар тооцоолж үзвэл 10%-с бага байна гэж үзэв. 1. Дээрх тохиолдолд хамгийн түрүүнд яаралтай ямар арга хэмжээ авах вэ? 1. Зовуурь, бодит үзлэг дээр тулгуурлан эрэмбэлэн ангилалт хийх 2. Өвчин намдаах, халуун бууруулах 3. Шаардлагатай шинжилгээнүүд төлөвлөх 4. Ууж буй эмийг зогсоох 5. Адреналин тарих 2. Дээрх өвчтөнд урьдчилсан байдлаар ямар өвчин сэжиглэж байна вэ? А. Энгийн цэврүүтэх өвчин В. Герпес төст дерматит С. Стивенс Джонсоны хам шинж D. Бүслүүр үлд Е. Олон хэлбэрт шүүдэст улайрал 3. Энэ тохиолдолд өвчин үүсгэж буй шалтгааныг юу гэж таамаглаж байна вэ? А. Карбамазепин B. Varicella zoster вирусийн халдвар С. Бактерийн халдвар D. Аутоиммун өвчин Е. Амлодипин 4. Энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ? 1. Өвчин намдаах, халуун бууруулах 2. Системийн ГКС 3. Шалтгааны эсрэг 4.Витамин Д-ийн аналог 5. Вирусийн эсрэг эм 5. Энэ өвчний үед Лайллын хам шинжээр хүндрэх эрсдэлтэй бөгөөд Лайллын хам шинжийн үед тууралт биеийн гадаргуугийн 30%-с бага талбайг хамарсан байна. C Тохиолдол 6. Үйлчлүүлэгч С, 18 настай, эмэгтэй арьс судлалын кабинетад үзүүлэхээр ирэв. 7, C Зовуурь: Биеэр тууралт гарна, бага зэрэг загатнана. Үс хагтана Одоогийн өвчний түүх: 5 хоногийн өмнө биеэр тууралт гарч эхэлсэн ба өдөр ирэх тусам нэмэгдээд, гадуураа цагаарч зузаараад байгаа гэнэ. Хуйхаар бага зэрэг загатнаж маажих үед хогжруутаж унаад байгаа. Сүүлийн 2 хоногт цетризин 10мг- аар өдөрт нэг удаа уусан, биедээ чийгшүүлэх тосноос өөр зүйл түрхээгүй. Тууралт гарахаас 7 хоногийн өмнө хоолой хөндүүрлэсэн гэнэ. Амьдралын түүх: Ам бүл 5, аав ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Их сургуулийн оюутан. Аавынх нь өвдөг, тохой дээр төстэй тууралт гардаг. Өөр ямар нэг архаг суурь өвчин үгүй, хорт зуршилгүй. Хэсэг газрын үзлэгт: Их бие болон мөчдөөр 2 талдаа тэгш хэмтэй тархмал байрласан олон тооны дусал хэлбэрийн улаан өнгийн гүвдрүүт тууралттай, зарим гүвдрүүнүүд мөнгөлөг цагаан өнгийн хайрсаар хучигдсан. Ам, нүд, бэлэг эрхтний салст хэвийн. Хуйхаар улаан ягаан өнгийн хөрзөн үүсэж цагаан хайрсаар хучигдсан, хайрс амархан унана. Хумс хэвийн байна. 1. Дээрх тохиолдолд үзлэгээр ямар нэмэлт шинжийг шалгаж үзэх вэ? А. Үрчгэр тамхины цаасны шинж В. Аушпитцийн шинж C. Бенье Мещерскийн шинж D. Уикхемийн торны шинж Е. Никольскийн шинж 2. Кебнерийн харийн урвал гэж ямар шинжийг хэлэх вэ? А. Арьсыг гэмтээсэн хэсэгт шинээр тууралт гарах В. Хайрсыг мохоо зүйлээр хусахад хайрс цайрч харагдах С. Хайрсыг хуулах үед амархан ховхрохгүй өвдөх D. Гүвдрүүг тостой хөвөнгөөр арчихад тор үүсгэж гялалзаж харагдах Е. Хайрсыг хуулж авахад цэгэн цусан дуслууд харагдах 3. Дээрх өвчтөний асуумж, бодит үзлэгт тулгуурласан урьдчилсан онош тавина уу А. Ягаан үлд. В. Хавтгай улаан үлд С. Хайрст үлд D. Мөөгөнцрийн халдва Е. Атопийн дерматит 4. Энэ өвчний үед ямар эмчилгээ хийгддэг вэ? 1. Хэсэг газрын кортикостеройд тосон түрхлэг 2. Хэсэг газрын кальципотриол тосон түрхлэг 3. Гэрэл эмчилгээ 4. Биологийн буюу бай эмчилгээ 5. ДДС буюу Дапсон 5. Та дээрх өвчтөнд ямар зөвлөгөө өгөх вэ? 1. Ханиад, томуунаас сэргийлэх 2. Амны хөндийн эрүүл ахуй сайн байлгах 3. Хорт зуршлаас зайлсхийх 4. Сайн унтаж амрах 5. Глютен агуулаагүй хүнс хэрэглэх Тохиолдол 7 Өвчтөн Ж, 10 настай эрэгтэй Биеэр юм гарсан, томроод байгаа гэнэ. Өвчин сарын өмнө юм гарч эхэлсэн, гэрээрээ эмчилгээ хийлгээгүй. Хүүхэд зун хөдөө амарсан. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал сайн, эрхтэн тогтолцооны талаас ямар нэг өөрчлөлтгүй. Бугуйн хэсэгт 6х5см, тодорхой заагтай, зөв дугуй, цагираг хэлбэртэй толботой ба түүний захаар нь олон жижиг гүвдрүү, хивгэн хайрстай байв. 1. Урьдчилсан онош тавина уу? A. Олон хэлбэрт улайрал B. Арьсны үлд C. Хязгаарлагдмал эмийн хариу урвал D. Ягаан үлд E. Арьс алаглах өвчин 2. Энэ тохиолдолд эмнэлзүйд ямар шинжийг үзэх хэрэгтэй вэ? A. Далд хогжрох шинж B. Керион Цельсийн шинж C. Хожуулын шинж D. Жийргийн шинж E. Ирисийн шинж 3. Энэ тохиолдолд онош батлахын тулд ямар шинжилгээ хийх вэ? A. Цусны ерөнхий шинжилгээ B. Нян судлалын шинжилгээ C. Шээсний ерөнхий шинжилгээ D. Мөөгөнцөрийн шинжилгээ E. Эдийн шинжилгээ 4. Мөөгөнцөрт өвчний оношлогооны ямар ямар аргууд байдаг вэ? 1) Вүүдийн гэрлээр харах 2) Бальцерийн сорил хийх 3) КОН-сорил 4) Биопси 5) Арьсны дуран 5. Энэ тохиолдолд ямар үйлдэлтэй түрхлэгийг сонгох вэ? А. Клобетазол пропионат 0.05% В. Бетаметазон дипропионат 0.05% С. Клотримазол 1% Мосонцорийн D. Такролимус 0.1% Е. Гидрокортизон 0.1% Тохиолдол 8 Өвчтөн 40 настай эмэгтэй зовиур: 2 гарын алгаар тууралт гарч маш их загатнана, алга их хөлөрдөг гэнэ. Anamnesis morbi: 7 хоногийн өмнөөс 2 гарын алганд дотроо устай мэт тууралтууд гарч маш их загатнаж байсан. 2 сарын өмнө хөлийн ул, гарын алгаар ижил тууралт гарч эмчилгээ хийлгэж намдаж байсан. Сая гэрээр эмчилгээ хийлгээгүй, аймгаас шууд ирсэн. Anamnesis vitae: Ам бүл 3, багш мэргэжилтэй. Ходоод гэдэс үе үе өвддөг, хааяа эмчилгээ хийлгэдэг. Status preacens obj: Өвчтөний биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, байрлал идэвхитэй. Арьсны өнгө хэвийн, арьсан доорхи өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, арьсны зурчлаа улаан. Status localis: 2 гарын алга, хурууны үе болон алганы хажуу хэсгээр, арьсны түвшнээс бага зэрэг дээш өргөгдсөн, жижиг цэврүүнцэрүүдтэй байна. 1. Ямар өвчин гэж таамаглаж байна вэ? A. Хамуу B. Алга улны хайрст үлд C. Гар хөл амны өвчин D. Дисгидроз экзем E. Дюрингийн дерматит 2. Өгөгдлөөс оношийн үндэслэлд чухал шинж тэмдэг аль нь вэ? 1. Мэдрэлийн судал дагаж байрласан цэврүүнцэрүүд 2. 2 талд тэгш хэмт байрлалтай 3. Хатуу тогтоц бүхий зангилаат тууралт 4. Алга ул, гарын хуруугаар цэврүүнцэрт тууралт 5. Никольскийн шинж эерэг 3. Уг өвчний үед ямар хоёрдогч тууралтууд үүсч болох вэ? 1.Тав 2.Зулгархай 3. Цууралт 4. Цэврүүнцэр 5. Цэврүү 4. Уг өвчнийг ямар өвчнүүдтэй ялган оношлох вэ? 1. Тавхайн мөөгөнцөр 2. Хамуу 3. Алга улны хайрст үлд 4. Чонон хөрвөс 5. Бүслүүр үлд 5. Дээрхи өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ? 1. Хэсгийн болон системийн кортикостеройд 2. Хэсгийн кальцинейрин ингибитор 3. Пува эмчилгээ 4. Антибиотик 5. Антигистамин Тохиолдол 9 Үйлчлүүлэгч Э.Д 59 настай эрэгтэй, малчин. Жил гарангийн өмнөөс хамар дээр шалбархай маягийн тууралт үүссэн ба амархан хөндөгдөж цус гардаг гэнэ. Э.Д нь тогтмол харааны нүдний шил зүүдэг ба нүдний шил нь холгоод ийм тууралт үүссэн мөн яваандаа эдгэрэх байх хэмээн бодсон тул өмнө нь эмчид хандаж байгаагүй. Тууралт нь огт эдгэхгүй байгаа ба сүүлийн саруудад хэмжээ нь бага зэрэг томорсон тул арьсны эмчид хандсан. Тууралт нь загатнахгүй, өвдөхгүй, өвчтөнд арьсны өөр өвчний өгүүлэмжгүй. Бодит үзлэгт: Хамрын хянганы зүүн талд 0.7х1 см хэмжээтэй, зах ирмэг тод, зах хэсгээрээ саарал, гол хэсэгтээ улаан хүрэн өнгийн шалбархай, тав бүхий голомттой. Өвчин эмзэглэлгүй. 1. Таны таамаглаж буй онош аль нь вэ? A. Архаг экзем B. Эвэршдэг эсийн хавдар C. Суурь эсийн хавдар D. Зангилаат маажуур E. Хажираст кератоз 2. Дээрх өгүүлэмжээс аль нь онош тавихад нөлөөлөх вэ? 1. Үйлчлүүлэгчийн нас 2. Амархан хөндөгдөж цус гардаг 3. Эдгэхгүй жил гаран болсон 4. Ажил мэргэжил (малчин) 5. Холын хараа муу 3. Оношоо батлахын тулд та ямар шинжилгээ хийх вэ? 1) Харшлын сорил 2) Арьсны дуран (дермаскопи) 3) Мөөгөнцөрийн шинжилгээ 4) Арьсны эдийн шинжилгээ 5) Шээсний шинжилгээ 4. Уг өвчний эмгэг жамд арьсны аль давхаргын ямар эсүүд оролцдог вэ? 1) Өнгөн хөрсний меланоцит эсүүд 2) Жинхэнэ арьсан давхаргын фибробласт эсүүд 3) Өнгөн хөрсний Меркелийн эсүүд 4) Өнгөн хөрсний суурь эсүүд 5) Арьсан доорхи өөхөн эдийн липоцитууд 5. Уг өвчний хамгийн оновчтой эмчилгээг сонгоно уу? A. Туяа эмчилгээ B. Стеройд эмчилгээ C. Антигистамин эмчилгээ D. Дархлаа дарангуйлагчид E. Мэс засал эмчилгээ Тохиолдол 10 Өвчтөн А. 43 настай эмэгтэй. Зовиур: биеийн хаана ч хамаагүй тууралт гарч, хүчтэй загатнана Anamnesis morbi: 3 жилийн өмнөөс эхэлсэн тууралт стресстэх, ядрах үед гараад байх шиг санагддаг. Биеийн хаана ч хамаагүй гарч, ойрхон гарсан тууралтууд хоорондоо нийлж томордог. Гэрээр хлорфенамин уудаг.Хэсэг хугацааны дараа ул мөргүй арилдаг. Сүүлийн 3 сард тууралт ойр ойрхон гарах болсон. Anamnesis vitae: Ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ээлжийн ажил хийдэг. Status preacensobj:биеийн байдал дунд зэрэг, ухаан саруул, байрлал идэвхитэй. Арьсны өнгө ердийн, зурчлаа улаан. Status localis: Их бие, мөчдөөр тархмал янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, арьснаас дээш өргөгдсөн, улаан ягаан өнгийн бэлцрүүт тууралттай байв. 1. Дээрх тохиолдолд ямар онош тавих вэ? A. Олон хэлбэрт улайрал B. Маажуур C. Цочмог чонон хөрвөс D. Бэлцрүүт улайрал E. Архаг чонон хөрвөс 2. Дархлааны шалтгаант эмгэг жамд аль нь хамаарах вэ? 1) IgEхамааралт хэт мэдрэгшлийн урвал 2) Дархан бүрдэл хамааралт урвал 3) Аутоиммуны урвал 4) ШМЭ шууд мөхлөггүйжих 5) Эс хордуулах урвал 3. Шигүү мөхлөгт эсээс ялгарах медиаторууд аль нь вэ? 1) Гистамин 2) Простагландин 3) Лейкотриен 4) Интерлейкин-4 5) Интерферон 4. Цочмог чонон хөрвөс өвчний шалтгааныг сонгоно уу? 1) Физикийн хүчин зүйл 2) Эмийн бодис 3) Хэт ягаан туяа 4) Хүнсний бүтээгдэхүүн 5) Аутоиммун 5. Чонон хөрвөс өвчний үед шигүү мөхлөгт эсээс медиатор ялгарснаар бэлцрүү үүсдэг тийм учраас чонон хөрвөс өвчний эмчилгээнд антигистамин эмийг хэрэглэдэг. /A/ Тохиолдол 11 Өвчтөн Ц., 5 настай, эмэгтэй. Зовуурь: Ээжийн өгүүллээр хүүхдийн нүүрэнд юм гарч ихсээд байна гэсээр өрхийн эмчид үзүүлсэн. Anamnesis morbi: Хоёр хоногийн өмнө амны буланд шүүстэй юм гарсан. Амархан үсэрхийлсэн. Анх удаа өвчилж байна. Гэрээр ямар нэг эмчилгээ хийгээгүй гэнэ. Anamnesis vitae: Хүүхэд аав, ээжийнхээ хамт амьдардаг. Цэцэрлэгт явдаг. Ямар нэг халдварт өвчнөөр өвчлөөгүй. Status praecens obj: Хүүхдийн биеийн ерөнхий байдал сайн, байрлал идэвхтэй. Status localis: Χγүхдийн нүүрээр, ялангуяа амны эргэн тойрон, хацраар зөгийн бал шиг шаргал өнгийн зузаан тавтай байсан. Тав ховхорсон газар идээрхэг шингэнтэй шалбархайтай байв. Баруун гарын шуу сарвууны орчим мөн адил зузаан тавтай байна. 1. Дээрх тохиолдолд ямар онош тавих вэ? А. Энгийн герпес В. Өнгөц түүхий С. Фолликулит D. Гүн түүхий Е. Хатиг 2. Анхдагч ямар тууралтаас тав үүсэх вэ? 1. Цэврүү 2. Цэврүүнцэр 3. Идээт цэврүү 4. Гүвдрүү 5. Бэлцрүү 3. Фликтен дараах шинжийг агуулна 1. Улбагар 2. Амархан хагардаг 3. Нимгэн бүрхүүлтэй 4. Зах руугаа тэлэх хандлагатай 5. Шингэн гаргал агуулагдахуунтай 4. Дээрх өвчний шалтгаан юу байх вэ? А. Вирус В. Кутибактер С.Стрептококк / стафилококк / D. Мөөгөнцөр E. Хачиг 5. Дээрх өвчний үед дараах арга хэмжээг авна 1. Ацикловир 5% тосон түрхлэг түрхэх 2. Бактероцин 2% тосон түрхлэг түрхэх 3. Цайрын исэл 5% тос түрхэх 4. Халдваргүйтгэх уусмалаар цэвэрлэх 5. Флуоцинолон ацетонид 0,025% тосон түрхлэг түрхэх Тохиолдол 12 Өвчтөн У., 5 настай, эмэгтэй Зовуурь: Ээж нь охиноо шөнө унтаж байхдаа биеэ их маажиж байна, бас биеэр нь тууралт гарсан гэж ярив. Anamnesis morbi: Эхийн ажигласнаар энэ зовуурь 10-аад хоногийн өмнө эхэлсэн байна. Цэцэрлэгийн ангид нь ийм тууралттай хүүхэд байсан гэдгийг багшаас нь мэдсэн. Эх нь охинтойгоо унтдаг, эхийн гарын сарвуу, хэвлийгээр тууралт гарч загатнаж эхэлсэн байв. Anamnesis vitae: 1 нас хүртлээ хөхөө хөхөж байсан. Өсөлт бойжилт насандаа тохирсон. Цэцэрлэгт явдаг. Салхин цэцгээр өвдсөн. Status praecens obj: Хүүхдийн биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан саруул, байрлал идэвхтэй. Арьсны өнгө ердийн, арьсан доорх өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, арьсны зурчлаа улаан. Status localis: Хэвлийн өмнө хэсэг, хоёр гарын шуу, хурууны салаа, гуяны дотор талаар хос хосоороо байрласан хоорондоо нийлээгүй 2-3мм хэмжээтэй гүвдрүү, цэгчилсэн цусархаг тавтай. 1. Дээрх тохиолдлын өгүүллээс аль нь таныг хамуу өвчин гэж бодоход хүргэж байна вэ? 1. Ангийн хүүхэд нь ийм өвчтэй байсан 2. Шөнө загатнадаг, тууралт гарсан гэсэн зовуурьтай 3. 10-аад хоногийн өмнөөс зовуурь эхэлсэн 4. Эхэд нь бас ийм тууралт гарсан 5. Хос хосоороо байрласан тархмал тууралттай 2. Хамуу өвчний үүсгэгчийг нэрлэнэ үү? A. Pediculoides ventricosis B.Sarcoptes scabiei hominis C. Demodex folliculorum D. Pediculi pubis E. Human papiloma virusis 3. Хамуу өвчний үед ямар анхдагч тууралт гардаг вэ? А. Гүвдрүү хайрс В. Гүвдрүү ширшил С. Гүвдрүү товруу D. Гүвдрүүт цэврүүнцэр Е. Гүвдрүү бэлцрүү 4. Хамуу өвчний эмчилгээнд дараах эмийг хэрэглэнэ. 1. Цайрын исэл 10% 2 Хүхэртэй тос 10% 3. Флуоцинолон ацетонид 0.025% 4 Бензилбензоат 10% 5. Ретинойд 1% 5. Та уг өвчтөнд ямар зөвлөгөө өгөх вэ?. 1.Эмчилгээний өмнө ба дараа усанд оруулах бүлийн гишүүдийг үзлэгт хамруулах 2. Хүүхдийн эх болон гэр бүлийн гишүүдийг үзлэгт хамруулах 3. Хувцас, цагаан хэрэглэлийг ариутгах 4. Дасгал хөдөлгөөн хийх 5. Хоолны дэглэм барих Тохиолдол 13 Өвчтөн У., 35 настай, эрэгтэй Зовуурь: Баруун нүд орчмоор хүчтэй өвдөнө, нулимс гоожно, зовхи хавдана. Anamnesis morbi: Долоо хоногийн өмнөөс нүдний дээд талаар өвдөж, зовхи улайсан. Дараа нь хавдар улам ихэссэн. Эмчилгээ хийгээгүй. Сүүлийн 6 сар хоолой хэд хэдэн удаа өвдөж, ханиад хүрсэн. Anamnesis vitae: Ам бүл 2. Орчуулагч мэргэжилтэй. Status preacens obj: Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, байрлал идэвхтэй. Status localis: Баруун нүдний дээд талд улайж хавагнана, олон тооны цэврүүнцэрүүд гарсан, зарим хэсэгт тавтай 1. Та дээрх тохиолдолд ямар урьдчилсан онош тавих вэ? А. Бүслүүр үлд В. Коньюктивит C.Энгийн цэврүүтэх өвчин D.Энгийн герпес E.Стивенс Джонсоны хам шинж 2. Дээрх оношинд тохирох хариултыг олно уу? 1. Мэдрэлийн судал дагасан өвдөлт 2. Бүлгээр байрласан цэврүүнцэрүүд 3. Гистологт аварга эс илэрнэ 4. Шалбархай, хоёрдогч толбо үүснэ 5.Харалдаа байрлалтай тууралт 3. Дээрх өвчтөний тохиолдолд аль мэдрэлийн судал гэмтсэн байна вэ? A. Nervus facialis B. Nervus mandibularis C. Nervus maxillaries D. Nervus intercostalis E. Nervus auricularis 4. Уг өвчтөнд ямар эмчилгээг та зөвлөх вэ? 1. Ацикловир 5% тосон түрхлэг 2. Ацикловир 400 мг шахмал 3. Ибупрофен 400 мг шахмал 4. Клобетазол пропионат 0.05% тосон түрхлэг 5. Метронидазол 0.75% гель 5. Дээрх тохиолдолд ямар хүндрэл үүсч болох вэ? А. Лайлл В. Стивенс Джонсон С. Рамсей Хант D. Ангиоэдема Е. Керион Цельс Тохиолдол 14 Өвчтөн М.., 10 настай эр Зовуурь: халуурна, толгой өвдөнө, үсэн дотор тууралт гарсан гэнэ. Anamnesis morbi: 10 хоногийн өмнөөс толгой дээр юм гарсан, аажмаар тэр нь томорч идээлсэн. Эмчилгээ хийлгээгүй. Anamnesis vitae: эхийн сүүгээр бойжсон, өсөлт бойжилт насандаа Зр ангид сурдаг. Ээж аав нь малын арьс ширний наймаа хийдэг учир тусалдаг. Status preacens morbi: биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй. Арьсны өнгө ердийн, арьсан доорх дөхөн эдийн хөгжил дунд зэрэг, арьсны зурчлаа улаан. Хүзүү, эрүүний доорх тунгалгийн зангилаа томорсон, эмзэглэлтэй. Status localolis: Хуйханд 3х6 см хэмжээтэй, зах ирмэг нь тод, нэвчдэстэй, идээрхэг тавтай голомт гарсан байв 1. Идээт нэвчдэст тууралтаар илэрдэг арьсны өвчнийг нэрлэнэ үү? 1. Фолликулит 2. Идээт нэвчдэст хяргагч үлд 3. Хомхой 4.Сикоз 5. Түүхий 2. Идээт нэвчдэст хяргагч үлдийн үед өөр ямар шинж илрэх вэ? 1. Голомтод байгаа үс суларсан 2. Дарахад хөндүүрлэж өвдөнө 3. Керион Цельсийн шинж 4. Голомт нь төв хэсэгтээ хатингарших 5. Горчаков Ардын шинж 3. Дээрх тохиолдолд ямар шинжилгээ төлөвлөх вэ? 1. Цусны ерөнхий шинжилгээ 2. Нян судлалын шинжилгээ 3. Шээсний ерөнхий шинжилгээ 4. Мөөгөнцрийн шинжилгээ 5.Эдийн шинжилгээ 4. Та энэ тохиолдолд эмчилгээний ямар зарчмыг баримтлах вэ? 1. Голомтыг цэвэрлэх ‫ا‬2.Үрэвсэл намдаах эмчилгээ 3. Халдваргүйжүүлэх эмчилгээ 4. Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ 5. Гэрэл эмчилгээ хийх 5. Хуйхны идээт нэвчдэст үлд өвчний үүсгэгч аль нь вэ? 1. Microsporum canis 2. Trichophyton verrucosum 3. Trichophyton tonsurans 4. Trichophyton mentagrophytes 5. Epidermophytia floccosum Тохиолдол 15 Өвчтөн Ц, 55 настай, эрэгтэй Зовуурь: Ууцан дээр тууралт гарсан, тууралтаас шүүс гарна, загатнаа ихтэй Anamnesis morbi: Ууцны радикулитын өвдөлтийн улмаас ууцан дээрээ өвчин намдаах наалт наасан. Маргааш нь наалт наасан газар тууралт гараад шүүс гарсан байсан. Эмчилгээ хийлгээгүй. Anamnesis vitae: Ам бүл 5, жолооч хийдэг. Status preacens obj :Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, саруул, байрлал идэвхтэй. Арьсны өнгө ердийн арьсан доорх өөхөн эдийн хөгжил их , арьсны зурчлаа улаан Status localis: наалт наасан хэсэгт улайсан, бага зэрэг хавагнасан суурин дар гүвдрүүт, цэврүүт тууралттай. Цэврүүнд хэрэг шүүс татсан байдалтай. 1. Дээрх тохиолдолд ямар дерматитыг таамаглах вэ? А. Хордлого харшлын B. Хавьтал харшил С. Энгийн хавьтлын. Д. Дюрингийн дерматит Е. Атопийн дерматит 2. Жинхэнэ полиморфизм гэж юу вэ? А. Нэг зэрэг олон анхдагч болон хоёрдогч тууралт гарах В. Нэг зэрэг олон хоёрдогч тууралт бий болох С. Нэг зэрэг олон анхдагч тууралтууд гарах D.Хавьтал харшлын дерматитын үед гарна Е. Энгийн хавьтлын дерматитын үед гарна 3. Дээрх өвчин дархлааны аль урвалаар явагдах вэ? А. Хэт мэдрэгшлийн хурдан урвалаар В. Эс хордуулах урвалаар C. Дархан бүрдлийн урвалаар D. Хэт мэдрэгшлийн аажим урвалаар Е. Алинаар нь ч явагдаж болно 4. Дээрх өвчний үед хийгдэх ерөнхий эмчилгээг сонгон уу? 1. Пенициллин 2.Кортикостероид 3. Ацикловир 4.Лоратадин 5. Флуконазол 5. Өвчтөнд өгөх зөвлөгөөг сонгоно уу? 1.Эмчилгээний дараа наалтыг үргэлжлүүлэн хэрэглэх 2.Энэ наалтыг дахин хэзээ ч хэрэглэхгүй байх 3. Биеийн дархлаанаас хамаарч наалт дахин дерматит өгч болно, өгөхгүй ч байж болно. 4. Наалтын төрлийг сольж хэрэглэх 5. Наалт хэрэглэснээс амь насанд аюултай байдалд хүрч болно. Тохиолдол 17 Өвчтөн С 12 настай эрэгтэй Зовуурь: Биеэр тууралт гарна, бага зэрэг загатнана. Anamnesis morbi: 14 хоногийн өмнөөс биеэр тууралт гарч эхэлсэн. Урьд нь энэ өвчнөөр хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Хэд хоногийн өмнө ханиад хүрч, хоолой өвдсөн эмчилгээ хийлгээгүй Anamnesis vitae: Хоолой ер нь байнга өвддөг. Ямар нэг харшилдаг эм, хоол хүнсний зүйл байхгүй. Удамд нь ийм өвчтэй хүн байдаг эсэхийг мэдэхгүй. Физикийн сонгонд сурдаг хичээлийн ачаалал их байгаа. Status preasens obj: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг ухаан саруул байрлал, идэвхтэй, арьсны өнгө ердийн арьсан доорх өөхөн, эдийн хөгжил дунд зэрэг арьсны зурчлаа улаан гүйлсэн булчирхай хоёр талдаа улайсан. Status localis: Хэвлий, нуруу, мөчдийн гадна гадаргуу, шилбэ тохойгоор тархмал байрласан дуслан хэлбэрийн гүвдрүүт тууралттай гүвдрүү нь мөнгөлөг хайрсаар бүрэн хучигдсан. 1. Хайрст үлд өвчний эмчлэгдэх үе шатанд эмнэл зүйд илрэх шинжийг сонгоно уу 1. Ауспитцийн шинж 2. Лааны зоргодосын шинж 3. Төгсгөлийн хальсны шинж 4. Кебнерийн харийн урвал 5. Жижүүрийн хөрзөн 2. Дээрх тохиолдолд хайрст үлд өвчний эмнэл зүйн ямар үе шат вэ? A. Улайрлын шинж B. Давших үе C. Эдгэрэх үе D. Зогсонги үе E. Шүүдэст үе 3. Хайрст үлд өвчний давших үеийн шинжүүдийг сонгоно уу? 1. Гүвдрүүнүүд хайрсаар бүрэн хучигдсан байна 2. Шинээр гүвдрүүнүүд гарна 3. Гүвдрүүнүүд голоосоо шимэгдсэн байна 4. Кебнерийн хариу урвал эерэг 5. Лааны зоргодосын шинж 4. Оношилгооны ач холбогдолтой хариуг сонгоно уу. 1. Анамнез 2. Хайрст үлдийн гурвал шинж 3. Эдийн шинжилгээ 4. Хайрсыг шинжлэх 5. LE эс илрүүлэх 5. Хайрст үлд өвчний эмчилгээнд юуг хэрэглэхгүй вэ? A. Харшил, эмзэгшил бууруулах B. Витамин эмчилгээ C. Дархлаа дэмжих D. Физик эмчилгээ E. Шимэгчийн эсрэг эм Тохиолдол 18 Өвчтөн Б. 35 настай, эрэгтэй Зовуурь: Биеэр тууралт гарсан халуун оргиж маш хүчтэй загатнана Anamnesis morbi: хоёр хоногийн өмнөөс цээж нуруугаар, улаан тууралт гарсан. Заримдаа хоорондоо нийлж том зураглал үүсгэнэ 2-3 цагийн дараа алга болоод орой дахин гарч байсан эмчилгээ хийлгээгүй Anamnesis vitae: Ам бүл 4, дасгалжуулагч Status preasens obj: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг ухаан саруул байрлал, идэвхтэй, арьсны өнгө ердийн арьсан доорх өөхөн, эдийн хөгжил дунд зэрэг арьсны зурчлаа улаан Status localis: Цээж, хэвлий, нуруугаар, янз бүрийн хэмжээтэй зарим хэсгээр өөр хоорондоо нийлсэн улаан өнгөтэй бэлцрүүт тууралт гарсан байв. 1. Дээрх тохиолдолд ямар өвчнийг таамаглаж болох вэ? A. Чонон хөрвөс B. Атопийн дерматит C. Хавьтал харшлын дерматит D. Маажуур E. Хайрст үлд 2. Бэлцрүүт тууралт үүсэх механизм сонгоно уу 1. Эсийн хэт ургалтаас 2. Хөхлөг давхаргад хаван үүссэнээс 3. Эс хоорондын холбоос тасарснаас 4. Судасны нэвчимтгий чанар ихэссэнээс 5. Эсийн нэвчдэс бий болсноос 3. Квинкийн хавангийн үед гарч болох хүндрэлийг хэлнэ үү? 1. Амьсгал боогдох 2. Ухаан алдах 3. Гэдэсний түгжрэл үүсэх 4. Мэдрэлийн үрэвсэл үүсэх 5. Дүлийрэх 4. Дээрх өвчний үеийн лабораторийн өөрчлөлтийг сонгоно уу? A. Цитологийн шинжилгээ B. Иммуноглобулин Е тодорхойлох C. Дархан туяарах шинжилгээ D. Захын цусанд лимфоцит тоолох E. Молекул биологийн шинжилгээ 5. Энэ тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ? 1. Хлорфенамин 4 мг шахмал 2. Дексаметазон 4 мг ампул 3. Бетаметазон валерит 0.1% 4. Цетиризин 10 мг шахмал 5. Монтелукаст 5 мг шахмал Тохиолдол 19 Өвчтөн С, 12 настай эмэгтэй Зовуурь: хүзүүний 2 тал, тохой, тахимд тууралт гарсан, халуу оргино, маш хүчтэй загатнана Anamnesis morbi: 2 настайгаасаа энэ өвчнөөр өвдөж байгаа, хоолны дэглэм алдах, ядрах үед тууралт гардаг. Арьс их хуурайшдаг. Энэ өвчний улмаас 2 удаа эмнэлэгт хэвтэж байсан. Anamnesis vitae: аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. 6-р ангид суралцдаг. Багадаа салхин цэцэг, улаан бурхан өвчнөөр өвдөж байсан. Status preasens obj: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг ухаан саруул, байрлал идэвхтэй. Арьсны өнгө бараан, маш хуурай, арьсан доорх өөхөн эдийн хөгжил бага, арьсны зурчлаа цагаан. Status localis: арьс тархмал хуурай. Хүзүүний 2 тал, тохойны хонхор, тахим хэсэгт арьс зузаарч гүвдрүү, ширшил, зулгархайтай. Арьсны зурчлаа цагаан байв. 1. Дээрх тохиолдолд ямар өвчнийг таамаглаж байна вэ? A. Чонон хөрвөс B. Атопийн дерматит C. Хавьтал харшлын дерматит D. Маажуур E. Хайрст үлд 2. Ширшлийн тодорхойлолтыг заана уу? 1. Арьс зузаарч нягтрах 2. Зураглал тодрох 3. Хуурайшиж ширүүн болох 4. Нөсөөжих 5. Өнгөн хөрсний эсүүд олшрох 3. Дээрх тохиолдолд хэсэг газрын эмчилгээнд ямар тосон түрхлэг сонгох вэ? 1. Фенистил гель 2. Кальципотриол 3. Ретинойд 4. Такролимус 0.1% 5. Хүхэртэй тос 4. Дээрх тохиолдолын өвчнийг сэдрээх хүчин зүйлсийг сонгоно уу. 1. Их хөлрөх 2. Нойрны алдагдал 3. Өвлийн улирал 4. Хоол хүнс 5. Стресс 5. Гэрэл эмчилгээг дараах өвчнүүдийн үед хийж болно. 1. Арьс цайх өвчин 2. Атопийн дерматит 3. Хайрст үлд 4. Стивенсон Джонсын хам шинж 5. Лайлын хам шинж Тохиолдол 20 Үйлчлүүлэгч Б 36 настай эрэгтэй, мөчдөөр тууралт гараад эдгэхгүй байна гэсэн зовиуртай арьсны эмчид хандсан. Асуумжаас: 1 сарын өмнөөс загатнаатай тууралт гарч эхэлсэн ба сүүлийн үед илүү их нэмэгдэж байгаа бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийгээгүй гэнэ. Үзлэгт: Мөчдийн төгсгөлийн нугалагч хэсэгт хөхөлбөр ягаан өнгийн хавтгай оройтой гүвдрүүнүүдтэй. Өвчин эмзэглэлгүй. 1. Таны таамаглаж буй онош аль нь вэ? A. Зээрэнцэг хэлбэрийн улаан чонон яр B. Дусал хэлбэрийн хайрст үлд C. Хавтгай улаан үлд D. Зангилаат маажуур E. Ягаан үлд 2. Та оношийг батлах ямар шинжилгээ хийх вэ? 1. Иммунофлюоресценис 2. Цитологи 3. Бөөмийн эсрэг эсрэг бие 4. Арьсны эдийн шинжилгээ 5. Бактериологи 3. Энэ өвчний үед гараг гүвдрүүт тууралтын онцлог? 1. Хавтгай оройтой 2. Хөхөлбөр ягаан өнгөтэй 3. Олон өнцөгтэй 4. Загатнана 5. Хөрзөн үүсгэнэ. 4. Уг өвчний үед илэрдэг шинж аль нь вэ? A. Бенье Мещерскийн шинж B. Уикхемийн тор C. Зөгийн үүрний шинж D. Алимны нухашны шинж E. Давхар цагираг 5. Энэ өвчний үед эмнэлзүйд илрэх өөрчлөлт хаана гарч болох вэ? 1. Арьс 2. Амны салст 3. Бэлэг эрхтний салст 4. Хумс 5. Үс Тохиолдол 21 46 настай эрэгтэй арьсны эмчид дух, хацар, хамар хэсгээр улайна, тууралт гарна гэсэн зовиуртай ирэв. Арьсны өөрчлөлт анх 5 жилийн өмнө эхэлсэн, сэдэрч намжих хандлагатай, сүүлийн жил улайлт байнгын шинж чанартай болж наранд явах үед улайлт, тууралт нэмэгддэг гэнэ. Ямар нэг харшилгүй. 2008 онд С вирусийн гепатит оношлогдсон. 20 жил тамхи татаж байгаа, сүүлийн 3 жил согтууруулах ундааны хэрэглээ өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн гэсэн өгүүлэмжтэй. Хэсэг газрын үзлэгт: Хамар, хацар, духны төв 2 талдаа тэгш хэм бүхий улайралтай, телангиоэктази үүссэн. Хамар хэсгээр 2-4 мм хэмжээтэй олон тооны ягаан өнгийн гүвдрүү болон идээт цэврүүнцэртэй, тэмтрэхэд эмзэглэлгүй. 1. Дээрх тохиолдолд ямар өвчин сэжиглэх вэ? A. Зээрэнцэг маягийн улаан чонон яр B. Хавтгай улаан үлд C. Энгийн батга D. Фолликулиут E. Ягаан батга 2. Дээрх тохиолдолд ямар шинжилгээ төлөвлөх вэ? 1. Цусанд бамбай булчирхайн дааврын хэмжээг үзэх 2. Сералоги 3. Цусан дах тестостероны хэмжээг үзэх 4. Демодекс хачиг илрүүлэх 5. Бөөмийн эсрэг эсрэг бие илрүүлэх 3. Энэ өвчний үед ямар эмчилгээ зарчим баримтлах вэ? 1. Нар салхинаас хамгаалах 2. Хорт зуршилаас зайлсхийх 3. Антибиотик эмчилгээ хийх 4. Рентиноидын бүлгийн эм хэрэглэх 5. Шимэгчийн эсрэг хэсэг газрын эмчилгээ 4. Эмчилгээ хийхгүй удаан явсан тохиолдолд ямар хүндрэл тохиолдож болох вэ? 1. Арьс хатингаршин сорвижил үүсэх 2. Үхжил үүсэх 3. Арьсны хавдар үүсэх 4. Ринофим үүсэх 5. Уутацар (цист) үүсэх 5. Дээрх тохиолдолд уг өвчний эмнэлзүйн ямар хэлбэр байна вэ? A. Улайрал, телеангиоэктази хэлбэр B. Гүвдрүү, идээт цэврүүнцэрт хэлбэр C. Ринофим хэлбэр D. Нүдний хэлбэр E. Хатингаршилт хэлбэр Тохиолдол 22 Үйлчлүүлэгч О., 22 настай, эмэгтэй Зовиурь: цээжээр тууралт гараад нэмэгдээд байна гэнэ. Anamnesis morbi: 10 хоногийн өмнө ханиад хүрч эмнэлэгт хандсан. Тухайн үед цээжин дээр 1ш тууралт гарсан байсан, түүнээс хойш цээж хэвлийгээр нэмэгдэж олон болсон. Гэрээр ханиадны эм уухаас өөр эмчилгээ хийлгээгүй. Anamnesis vitae: Ам бүл 5. Оюутан. Status localis: цээжний баруун дээд хэсэгт 3 см хэмжээтэй, цээж, хэвлийд тархмал 4-6 мм хэмжээтэй зуйван дугуй хэлбэртэй, зах ирмэг нь тодорхой, арьсны түвшинд үл мэдэг хивгэн хайрстай ягаан өнгийн толбон тууралттай байна. 1. Дээрх тохиолдолд та ямар өвчнийг таамаглах вэ? A. Хайрст үлд B. Арьсны үлд C. Ягаан үлд D. Олон хэлбэрт шүүдэст улайрал E. Нянгийн экзем 2. Уг өвчний үед эмнэлзүйд дараах шинж илэрнэ. 1. Медальоны шинж 2. Үрчгэр тамхины цаасны шинж 3. Эх толбо, охин толбо 4. Гацуур модны шинж 5. Керион Цельсийн шинж 3. Дээрх өвчний цочроогч хүчин зүйлийг нэрлэнэ үү 1. Нойргүйдэл 2. Үрэлт, даралт 3. Халууралт 4. Тохироогүй хэсэг газрын эмчилгээ 5. Хоол хүнс 4. Энэ өвчний үед ямар эмчилгээ хийж болох вэ? 1. Хоолны дэглэм сахих 2. Сул хүчтэй кортикостеройд тосон түрхлэг 3. Нар салхинаас хамгаалах 4. Эмчилгээ хийх шаардлагагүй өөрөө аяндаа эдгэрнэ 5. Салицилийн хичүлтэй тосон түрхлэг 5. Энэхүү өвчин нь залуу насны хүмүүст ихэвчлэн тохиолддог учраас зонхилон вирусийн халдвар шалтгаан нь болдог. B Тохиолдолд 23 16 настай эрэгтэй, биеэр тууралт гарч, бага зэрэг хорсоно гэсэн зовуурьтай. Өвчний түүх: 3 хоногийн өмнө ханиад хүрч халуурсан. Гэрээр ээж нь септрин (триметоприн, сулфаметоксазол), ибупрофен уулгасан, 1 хоногийн дараа тууралт гарсан гэнэ. 2 жилийн өмнө энэ гарсан байрлалд ижил тууралт гарч байсан өгүүлэмжтэй. Үзлэгт: Хүүхдийн биеийн байдал сайн. Хүзүүний хажуу, мөр, эгэмний хэсэгт 2-3 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн төв хэсэгтээ хөхөлбөр бараан өнгөтэй зах хүрээ нь тодорхой, зөв дугуй хэлбэртэй толбон тууралттай. Тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй. 1. Та энэ тохиолдолд ямар урьдчилсан онош тавих вэ? A. Өнгөн хөрсний хордлогот үхжил /Lyell’s syndrome/ B. Стивесс Джонсоны хам шинж /Stevens Johnson’s syndrome/ C. Олон хэлбэрт шүүдэст улайрал /Erythema multiforme/ D. Бэхлэгдсэн эмийн хариу урвал /Fixed drug eruption/ E. Тархмал эмийн хариу урвал /Exanthematous drug eruption/ 2. Эмийн шалтгаант дараах өвчнүүдийг илрэх эмнэлзүйн шинжтэй нь уялдуулан сонгоно уу? 1. Ангиоэдема 2. Стивенс Джонсоны хам шинж 3. Бэхлэгдсэн эмийн хариу урвал 4. Өнгөн хөрсний хордлогот үхжил 5. Тархмал эмийн хариу урвал A. Тархмал улайсан толбо, гүвдрүү B. Арьс, салстад цөөн, зөв дугуй толбо C. Салстад хатуу хаван, бэлцрүү D. Өнгөн хөрс 30%-аас дээш хуулрах E. Арьс, салстад цэврүү, шалбархай A. 1A 2C 3D 4E 5B B. 1C 2A 3B 4E 5D C. 1B 2E 3C 4D 5A D. 1C 2E 3A 4D 5B E. 1C 2E 3B 4D 5A 3. Энэ өвчний эмгэг жамд тохирохыг сонгоно уу. A. Т эс хамааралт хэт мэдрэгших урвал B. Аутоиммуны урвал C. Түргэн хэт мэдрэгших урвал D. Төрөлхийн дархлааны урвал E. Өвөрмөц бус дархлааны урвал 4. Дээрх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? 1. Ууж байгаа эмийг зогсоох 2. Шалтгааныг тодруулах 3. Ууж байгаа эмийг дахин хэрэглэхгүй байх 4. Эмийн харшлын талаар ЭМБ, мэдээлэл зөвлөгөө өгөх 5. Хэсэг газрын эмчилгээ хийх 5. Арьс, салстад илрэх эмийн хариу урвал нь олон янзын эмгэг жамаар явагддаг учраас эмнэлзүйд өөр, өөр шинж тэмдэг, тууралтаар илэрдэг. A Тохиолдол 24 59 настай эмэгтэй, 3 хоногийн өмнөөс их бие болон биеийн нугалаат хэсгүүдээр хурдан явцтай, эмзэглэлтэй, шалбархайт тууралт гарч эхэлсэн ба хувцас өмсөх, тайлахад хувцастай болон орны даавуутай наалдаж хууларна гэсэн өгүүлэмжтэй. 4 сарын өмнө ам, бэлэг эрхтний салстад маш өвчтэй шарх гарсан. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Ээж нь 2-р хэв шинжийн чихрийн шижинтэй ба артерийн даралт ихсэх өвчинтэй. Гэр бүлд ижил өвчтэй хүн байхгүй. Үзлэгт: Их бие, суга, цавинд олон тооны хоорондоо нийлэх хандлагатай зөөлөн, амархан хагардаг цэврүүнүүд, шалбархай болон салбайрхайсан арьстай. Мөн амны салст, уруул, бэлгийн бага урууланд шархтай. Никольскийн шинж эерэг. 1. Таны тавих урьдчилсан онош юу вэ? A. Бүслүүр үлд B. Жинхэнэ цэврүүтэх өвчин C. Цэврүүшил D. Түүхий E. Герпес-төст дерматит 2. Энэ тохиолдолд эмнэлзүйн ямар өөр шинжийг давхар үзэж болох вэ? 1. Алимны нухашны шинж 2. Зөгийн үүрний шинж 3. Хожуулын шинж 4. Азбо-Ханзены шинж 5. Өсгийтэй гуталны шинж 3. Онош батлахын тулд ямар шинжилгээ төлөвлөх вэ? 1. Цитологийн шинжилгээ 2. Арьсны эдийн шинжилгээ 3. Дархан туяарах шинжилгээ 4. Иммунологийн шинжилгээ 5. Бактериологийн шинжилгээ 4. Эмнэлзүйд цэврүү/цэврүүнцрээр илэрдэг өвчнүүдийг эмгэг жамыг зөв уялдуулан сонгоно уу? 1. Жинхэнэ цэврүүтэх өвчин 2. Цэврүүшил 3. Герпес-төст дерматит 4. Бүслүүр үлд 5. Энгийн герпес A. Varicella zoster вирусын халдвар B. Десмоглейн 1,3 уургуудын эсрэг эсрэг бие үүсэх C. Herpes simplex вирусын халдвар D. BP 180, 230 уургуудын эсрэг эсрэг бие үүсэх E. Эдийн трансглютанимазын эсрэг эсрэг бие үүсэх A. 1a 2d 3b 4c 5e B. 1d 2a 3e 4b 5c C. 1b 2d 3e 4a 5c D. 1c 2e 3a 4d 5b E. 1e 2b 3d 4c 5a 5. Жинхэнэ цэврүүтэх өвчний үед хөнгөн хөрсний кератиноцит эсүүд хоорондын холбоос алдагддаг тул никольскийн шинж эерэг байдаг. A Бөөр судлал Тохиолдол 1 Өвчтөн Н, 45 настай эмэгтэй, шээс олон удаа ойр ойрхон гарна, ууц нуруугаар чилж хөшиж өвдөнө гэсэн зовиуртай.Анамнезд: 20иод жилийн өмнөөс бөөр өвдөж эхэлсэн.Бодит үзлэгт: Өвчтөний нүүр сэлхгэр, АД 130/70 мм.муб, пульс 1 минутанд 80 удаа, Пастернацкийн шинж 2 талд илэрнэ. Шээсний шинжилгээнд: уураг 0,45г/л, лейкоцит 14-16 х/т, эритроцит 3-4 х/т, хувийн жин 1015, нитрит /++/, түүдгэнцрийн шүүлтийн хурд 91 мл/мин бол дараах асуултуудад хариулна уу. 1. Өвчтөнд урьдчилсан оношийг тавина уу? A. Цочмог гломерулонефрит B. Архаг пиелонефрит, сэдрэлийн үе C. Далд хэлбэрийн пиелонефрит D. Архаг гломерулонефрит, сэдрэлийн үе E. Цочмог пиелонефрит 2. Өвчтөний шинжилгээнд илэрсэн өөрчлөлтүүдийг нэрлэнэ үү? 1. Бактериури 2. Протейнури 3. Лейкоцитури 4. Гематури 5. Гипостенури 3. Оношийг тодруулах зорилгоор нэмэлт ямар шинжилгээ хийх вэ? 1. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох 2. Хэт авиан шинжилгээ 3. Преднизолоны сэдээх сорил 4. Шээсний нян өсгөвөрлөх шинжилгээ 5. Ребергийн сорил 4. Шээсний шинжилгээнд нитритийн сорил эерэг гарах нь юутай холбоотой вэ? А. Бөөрний азот ялгаруулах үйл ажиллагаа алдагдах B. Цусны нитрат болон нитрит болж задарснаас үүснэ C. Шээс дамжуулах замын грамм эерэг нянгийн халдвар D. Шээс дамжуулах замын грамм сөрөг нянгийн халдвар E. Шээс дамжуулах замын грамм эерэг, сөрөг нянгийн халдвар 5. Дараах багажийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг уялдуулан сонгоно уу? 1.Ретроград урографи 2.Хэвлийн хэт авиа 3.Изотоп ренографи 4.Экскретор урографи а. Баруун шээлэйд байрлалтай чулуу b. Хоёр бөөрний секрецийн үйл ажиллагаа жигд биш буурах c. Паренхим, аяганцар тэвшинцрийн харьцаа 1:1болох d. Ходсоны шинж илрэх B.1A2C3B4D Тохиолдол 2 28 настай эрэгтэй. Толгой өвдөнө. 2 өдрийн өмнө толгой их өвдөөд түргэн дуудаж үзүүлэхэд даралт их гээд тариа хийсэн. Мөн даралт буулгах эм өгсөн. Анамнезад архаг хууч өвчин үгүй. Үзлэгт АД 180/120 мм.м.у.б. Шээсний шинжилгээнд улаан эс 4-5 х/т, цусны дэлгэрэнгүй шинжилгээнд өөрчлөлтгүй. 1. Өвчтөнд оношийг тодруулахаар нэмэлт ямар шинжилгээ хийх вэ? А. Өгсөх урограм В. Нечипоренкийн сорил С. Бөөрний ангиографи D.Шээсний нянгийн шинжилгээ Е. 3 аяганы сорил 2. Шинжилгээгээр бөөрний судасны нарийсал илэрсэн бол АД ихдэх эмгэг жамын гол механизмыг нэрлэнэ үү? А. Симпатоадренал системийн идэвхжил В. Ренин ангиотензин альдостероны системийн идэвхжил С. Ус давс биед баригдах D. Ренин адреналин ангиотензины системийн идэвхжил Е. Симпатоальдостероны идэвхжил 3. Ангиотензин ll артерийн даралтад үзүүлэх үйлдлийг нэрлэнэ үү? 1. зүрхний агшилтын эзлэхүүнийг ихэсгэнэ 2. Альдостероны шүүрлийг ихэсгэнэ 3. Артериолыг өргөсгөнө 4. Артерийн даралт ихэсгэнэ 5. Сувганцарт натрийн эргэн шимэгдэлтийг бууруулна. 4. Эмчилгээнд периндоприл 4мг ууж байгаа бол уг эмийн үйлдлийн механизмыг нэрлэнэ үү? А. Ренины ялгаралтыг саатуулна В. Ангиотензиногеноос ангиотензин үүсэх ферментийг хориглоно С. Ангиотензин ll үүсгэх ферментийг хориглоно D. Ангиотензин хувиргагч ферментийг идэвхжүүлнэ Е. Альдостероны үүсэлтийг саатуулна 5. Бөөрний шалтгаант даралт ихдэлтийн үед артерийн даралт тогтвортой өндөр байна учир нь ЮГА -аас ренин ялгарах нь саатуулагддаг. C Тохиолдол 3 35 настай, эмэгтэй. Нуруугаар чилж хөшнө, толгой өвдөнө, хоолонд дургүй, амархан ядарна, Шээс үнэртэй гарна. Ойр ойрхон шээнэ. Бие зарайна гэж зовуурилна. Өвчний түүхээс : Сүүлийн 3 жилийн өмнөөс бөөр өвддөг болсон, жирэмсэн байхдаа бөөр өвдөж эмчлүүлж байсан. Үзлэгээр : АД 120/85 мм.муб. Баруун бөөрний доод туйл тэмтрэгдэнэ, эмзэглэлтэй. Пастернацкий баруун талд (++). Шинжилгээнд : ШЕШ: d- 1.016. уураг 0,89 г/л. улаан эс 3-5 х/т, цагаан эс 10-12 х/т, Зимницкийн шинжилгээнд: Ө/Ш-ий хэмжээ 750 мл, d=1,010-1,018, Ш/Ш-ий хэмжээ 600мл, d=1.012-1.022. Шээсний нян өсгөвөрлөх шинжилгээнд E.coli >107 илэрсэн. 1.Шээсний нян өсгөвөрлөх шинжилгээгээр 1 мл шээсэнд нянгийн тоо ямар байхад эмгэг гэж үзэх вэ? A. 1000 дээш B. 100000 дээш C. 100000 хүртэл D. 10000 дээш E. 1000000 дээш 2. Багажийн шинжилгээнд ямар өөрчлөлтүүд илэрч болох вэ? 1. Баруун бөөр хэмжээгээр жижгэрсэн 2. Бөөрний аяганцар тэвшинцрийн систем сийрэгжсэн 3. Баруун бөөрний аяганцар өргөсөж хүзүүвч нарийссан 4. Бөөрний сувганурын секрецийн үйл ажиллагаа жигд бус буурах 5. Бөөрний түүдгэнцрийн хатингаршилт 3. Бөөр, шээсний замын халдварын үүсгэгч E.coli-ийн онцлогийг сонгоно уу? 1. Шээс дамжуулах замд сапрофит байдлаар байна. 2. Капсулын К антигентай 3. граммын будгаар тод будагдана 4. шилбүүрүүдтэй бөгөөд уроэпительд шигдэн байрладаг. 5. шилбүүрийн О антигентай 4.Ямар эмгэгүүдээс ялган оношлох вэ? 1.нурууны ёзоорын мэдрэлийн үрэвсэл 2.булчингийн эмгэг 3.нойр булчирхайн өвдөлт 4.бөөрний хавдар 5.нефроз хам шинж 5. Бөөр шээсний замын халдвар нь ихэвчлэн грамм /+/ нянгийн халдвараар үүсгэгдэх учраас шалтгааны эсрэг стеройд бус үрэвслийн эсрэг эмээр эмчилбэл үр дүнтэй. E Тохиолдол 4 30 настай, эрэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгээр шээсний ерөнхий шинжилгээнд улаан эс 8-9 илэрсэн.Түүдгэнцрийн шүүлтийн хурд 96 мл/мин. Өөрт мэдэгдэх зовуурьгүй. 1. Гематурийг шалтгаанаар нь юу гэж ангилдаг вэ? 1. Пререналь 2. Реналь 3. Постреналь 4. Реноваскуляр 5. Ренопаренхиматоз 2. Гематурийг тодруулахын тулд нэмэлтээр хийх шинжилгээг нэрлэнэ үү? 1. Зимницкийн сорил 2. Шээсний тунадасын шинжилгээ 3. Преднизолоны сэдээх сорил 4. 3 аяганы сорил 5. Реберг Тареевын сорил 3. Бөөрний түүдгэнцрийн гаралтай гематурийн онцлог шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Эпителиури дагалдаж гарна 2. Макрогематури 3. Хэлбэр дүрс алдагдаагүй улаан эс давамгай 4. Дисморфик улаан эс давамгайлна 5. Микрогематури 4. Гематури илэрч болох тохиолдлуудыг нэрлэнэ үү? 1. Бөөрний чулуу 2. Түүдгэнцрийн эмгэг 3. Бөөрний хавдар 4. Давсагны хавдар 5. Биеийн хэт ачаалал 5. Түүдгэнцрийн шүүлтийн хувьд зөв хариултыг сонгоно уу? 1. Хоногт 180 л анхдагч шээс үүснэ 2. 1 минутанд цусны урсгалын 20% орчмыг шүүнэ 3. Цусны гидростатик даралтаас хамаарна 4. Хоол хүнсэнд хэрэглэж буй уургийн хэмжээнээс шууд хамааралтай 5. Пара-аминогиппураны хүчлийн клиренсээр тодорхойлогдоно Тохиолдол 5 27 настай, эмэгтэй. Жирэмсний 3 сартай, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг. Хяналтын үзлэгээр өвчтөний цус, шээсний шинжилгээ хийлгэсэн бол дараах сорилуудад хариулна уу? 1. Жирэмсний үед бөөр, шээс дамжуулах замд гарах өөрчлөлтийг нэрлэнэ үү? 1. Бөөр хэмжээгээрээ томорно 2. Жирэмсэн эхийн биед агуулагдах нийт усны хэмжээ ихэснэ 3. Бөөрний сувганцарт натрийн эргэн шимэгдэлт ихэснэ 4. Бөөрниы нефроны тоо олширно 5. Альдестрон дааврын ялгарал буурна 2. Дээрх өвчтөнд жирэмсний пиелонефрит гэсэн онош тавьсан бол оношийн үндэслэлийг хэлнэ үү? 1. Шээсний шинжилгээнд бактериури илэрсэн 2. Шээсний шинжилгээнд лейкоцитури илэрсэн 3. Цусны шинжилгээгээр улаан эсийн тунах хурд ихэссэн 4. Цусны шинжилгээнд лейкоцитийн тоо багассан 5. Шээсний хувийн жин ихэссэн 3. Оношийг тодруулах зорилгоор багажийн шинжилгээг төлөвлөнө үү? a. Бөөрний изотопт шинжилгээ b. Ялгаруулах урографийн шинжилгээ c. Хэт авиан шинжилгээ d. Өгсөх урографийн шинжилгээ e. Динамик сцинтографи 4. Дээрх өвчтөнд хийж болох эмчилгээг сонгоно уу? a. Цифрофлоксацин 500мг-ийг 12 цагийн зайтай уулгах b. Цефатаксим 1.0 гр-ийг 12 цагийн зайтай судсаар 5 хоног тарих c. Тетрациклин 250 мг өдөрт 3-4 удаа уулгах d. Амоксациллин 500 мг-ийг 8 цагийн зайтай уулгах e. Циклофосфамид хоногт 400мг тарих 5. Жирэмсний үед цусан дахь прогестроны хэмжээ ихэсдэг учраас шээс ялгаруулах замд гипотони дискинези үүсгэнэ. / A / Тохиолдол 6 43 настай эрэгтэй, хооллонд дургүй аюулхай дор өвдөнө,шээсний гарц багассан, зүрх дэлсэж дотор давчидна гэсэн зовуурьтай. 2 хоногийн өмнө найзуудтайгаа архи уусан. Маргаашнаас дотор муухайрч, бөөлжсөн, Гэрээр содын уусмалаар ходоод угаасан боловч сайжрахгүй байсан бөгөөд шээс гарахгүй байсан учир яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгийн хүлээн авахад ирсэн бодит үзлэгт:өвчтөний биеийн байдал хүнд Ухаантай,Арьс хуурайвтар, цайвар биед мэдэгдэх хавангүй. Уушиг чагнахад цулцангийн амьсгал ширүүвтэр,АД80/50 мм.муб судас 1 минутанд 96 удаа зүрхний авиа тод шуугиангүй Уруул амны хөндийн салст улайж шархалсан. Хэл хуурай,аюулхай орчим нэлэнхийдээ өвчтэй. Элэг хавирганы нумаар тэмтрэгдэнэ, ирмэг хурц өвчингүй, пастернацкий/-/ Биохимийн шинжилгээнд: Үзүүлэлт Лавлах хэмжээ нэгж хариу Креатинин 45-120 Мкмоль/л 600 Мкмоль/л Мочевин 1,8-8,5 Ммоль/л 20 Ммоль/л К 3.5-5.5 Ммоль/л 6,5 Ммоль/л Na 135-150 Ммоль/л 137 Ммоль/л Cl 95-105 МгЕ/л 97 МrE/л 1.Өвчтөнд шээс гарахгүй байгаа шалтгааныг тодруулахын тулд та ямар арга хэмжээ авах вэ? 1. Хоногийн шээсийг хэмжих 2. Давсагт катетр тавих 3. Түүдгэнцрийн шүүлтийн хурд тодорхойлох 4. Хэт авиагаар давсгийг эход харах 5. Зимницкийн сорил хийх 2. Хэвтэх үед биохимийн шинжилгээнд креатинины хэмжээ ихэссэн бол/ 600 Мкмоль/ ихсэж болох шалтгааныг нэрлэнэ үү? 1.Түүдгэнцрийн фильтрацийн даралт ихсэх 2.Сувганцар бөглөрөх 3.Түүдгэнцэрт креатинины клиренс ихсэх 4. Түүдгэнцрийн шүүлтийн хурд буурах 5. Цусан дахь ренины ялгарал буурах 3.Дээрх өвчтөнд урьдчилсан оношийг тавина уу? A. Бөөрний цочмог дутагдал 3 үе B. Бөөрний цочмог дутагдал 2 үе C. Бөөрний цочмог дутагдал эхлэл үе D. Бөөрний архаг дутагдал 2 үе E. Бөөрний архаг дутагдал 3 үе 4. Цусны биохимийн шинжилгээнд гарч болох өөрчлөлтийг нэрлэнэ үү ? A. Гипоазотеми B. Гипокалиеми C. Анеми D. Гиперурикеми E. Гиперкалиеми 5. Бөөрний цочмог дутагдлын шалтгааныг уялдуулан сонгоно уу? 1. Пренаталь шалтгаант цомог дутагдал 2. Реналь шалтгаант цочмог дутагдал 3. Постреналь шалтгаант цочмог дутагдал A. Аминогликозидын хордлого B. Шокийн байдал C. Давсагны мэдрэлжүүлэлт алдагдах A. 1С2А3В B. 1А2В3С C. 1В2С3А D. 1В2А3С E. 1С2В3А Тохиолдол 7 36 настай, эрэгтэй, техникчээр ажилладаг, урьдчилан сэргийлэх үзлэгээр артерийн даралт 170/100 мм.муб байсан. Өвчтөнд оношийг тодруулж эмчилгээ зөвлөгөө өгнө үү. 1. Өвчтөний оношийг тодруулахаар ямар шинжилгээ хийх вэ? 1. Нүдний уг дурандуулах 2. Зүрхний цахилгаан бичлэг хийлгэх 3. Динамик сцинтограммын шинжилгээ 4. Ялгаруулах урограммын шинжилгээ 5. Хромоцистографийн шинжилгээ 2. Бөөрний ангиографийн зурагт гарсан өөрчлөлтийг нэрлэнэ үү A. Бөөрний ялгаруулах үйл ажиллагааны алдагдал B. Бөөрний судасны фибромускуляр дисплази C. Бөөрний судасны нарийсал D. Бөөрний унжилт E. Тодосгогч бодисын ялгарал жигд бус болсон 3. Дээрх өвчтөнд даралт ихсэж болох шалтгааныг нэрлэнэ үү? 1. Архаг пиелонефрит 2. Архаг гломерулонефрит 3. Цочмог гломерулонефрит 4. Бөөрний судасны эмгэг 5. Цочмог пиелонефрит 4. Дээрх өвчтөнд АД ихсэх эмгэг жамын гол механизмыг нэрлэнэ үү? A. Симпатоадренал системийн идэвхжил B. Сийвэнгийн ангиотензин II хэмжээ ихсэх C. Ус давс биед баригдах D. Ренин адреналин ангиотензины системийн идэвхжил E. Симпатоальдостероны идэвхжил 5. Даралт буулгах эмүүдийг үйлдлийн механизмтай нь уялдуулан сонгоно уу? 1. Рамиприл 2. Валсартан 3. Нифедипин 4. Пропронолол a. Кальцийн сувгийг хориглоно b. Ангиотензин рецепторт хориг үүсгэнэ c. Ангиотензин хувиргагч ферментийг саатуулна d. β рецепторыг хориглоно A. 1A2C3B4D B. 1B2C3A4D C. 1C2B3A4D D. 1B2A3C4D E. 1A2B3C4D Тохиолдол 8 36 настай, эмэгтэй. Хоолой өвдсөнөөс өндөр халуурч өрхийн эмчид үзүүлэн гэрээр амоксациллин тариулсан бөгөөд халуурах нь намдсан боловч нуруугаар өвдөж, нүүр болон биеэр нилээд хавагнан, шээс багасаж эмчид хандав. Анамнезд: 6 жилийн өмнөөс гломерулонефрит гэж оношлогдон эмчлэгдэж байсан. Бодит үзлэгээр: биеийн байдал дунд зэрэг, артерийн даралт 120/80 мм.муб, пульс нэг минутад 88 удаа, арьс хуурайшсан, уушиг доод хэсгээр амьсгал суларсан. Хэвлий цардгар, сул шингэнтэй. 1. Та дээрх өвчтөнд урьдчилсан онош тавина уу? a. Архаг гломерулонефрит,холимог хэлбэр b. Архаг гломерулонефрит, далд хэлбэр, бөөрний архаг дутагдал c. Архаг пиелонефрит,нефроз хам шинжит хэлбэр d. Архаг гломерулонефрит, нефроз хам шинжит хэлбэр e. Бөөрний цочмог дутагдал 2. Өвчтөний ШЕШ-нд гарч болох өөрчлөлтүүдийг заана уу? 1. Гиперстенури 2. Цилиндрури 3. Протейнури хоногт 3,5г/л-ээс бага гарах 4. Протейнури хоногт 3,5г/л-ээс ихсэх 5. Нитритийн сорил эерэг 3. Дээрх өвчтөнд хийх эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна уу? 1. Преднизолон 2. Фуросемид 3. Гепарин 4. Курантил 5. Гентамицин 4. Цусны сийвэн дэх рениний хэмжээ ихэссэн бөгөөд ренин хаанаас ялгарах вэ? a. Подоцит эсээс b. Macula densa-гаас c. Гурмагтикийн эсээс d. Мезангиаль эсээс e. Юкстагломуляр эсээс 5. Фуросемид бие махбодод шээсний хүчлийн хэмжээг ихэсгэж гиперурикеми болгоно. Яагаад гэвэл фуросемид нь карбоангидраза ферментийг дарангуйлна. /E / ХАСАГДАХ БАЙХ/ Тохиолдол 9 51 настай эмэгтэй, Чихрийн шижингээр өвдөөд 16 жил болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэж, турж байгаа. Хоёр хөлийн шилбээр хавагнах болсон. Нүд бүрэлзэнэ. Бодит үзлэгт: Арьс цайвар, хуурайшсан,. АД 160/100 мм.м.у.б. Биеийн жин 63кг Шинжилгээнд: Цусны ерөнхий шинжилгээнд: гемоглобин 92 г/л Биохимийн шинжилгээнд: сийвэнгийн креатинин 2,0 мг/дл, глюкоз 9,5 ммоль/л, 1. Дээрх өвчтөнд та онош тавина уу? A. Чихрийн шижингийн гломерулосклероз B. Архаг гломерулонефрит, бөөрний архаг дутагдал C. Чихрийн шижингийн гломерулосклероз, бөөрний архаг дутагдал D. Чихрийн шижингийн гломерулосклероз, бөөрний цочмог дутагдал E. Чихрийн шижингийн гломерулонефрит, бөөрний цочмог дутагдал 2. Бөөрний архаг өвчний ангилалаар 3б / G3b/ бол түүдгэнцрийн шүүлтийн хурд хэд байж болох вэ? A. 33 мл/мин/ 1.73 м2 B. 72 мл/мин/ 1.73 м2 C. 19 мл/мин/ 1.73 м2 D. 85 мл/мин/ 1.73 м2 E. 55 мл/мин/ 1.73 м2 3. Дээрх өвчтөнд эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна уу? 1. Преднизолон схемээр уулгах 2. Лозартан тогтмол уулгах 3. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийх 4. Эритропоетин тарих 5. Гемодиализ эмчилгээ яаралтай хийх 4. Хүчил суурийн тэнцвэрийн бөөрний зохицуулгын зөв ойлголтуудыг сонгоно уу? 1.H+ ионыг шүүрүүлэх 2. Нефроны сувганцрын эпитель эсэд HCO3- бикарбонат үүсгэж судсанд шимэгдүүлэх 3. Аммиак үүсгэж шээсээр ялгаруулах 4. Хүчиллэг ба шүлтлэг шинж чанартай бодисуудын шүүрлийг нэмэгдүүлэх 5. CL-, Na+, K+, Ca2+, Mg2+, фосфат, сульфат ионуудын солилцоонд оролцоно 5. Лизиноприл нь бөөрний гэмтлийн даамжралаас сэргийлэх бөөр хамгаалах бэлдмэл учир нь цусны даралт бууруулахаас гадна түүдгэнцэрийн дотоод даралтыг бууруулж протейнуриг багасгана /A/ Тохиолдол 10 52 настай, эмэгтэй. Нуруугаар чилнэ, баруун бөөрөөр унжирч өвдөнө гэсэн зовуурьтай эмчид хандав. Жирэмсэн үедээ бөөрөөр өвдөж эмчлүүлж байсан. Бодит үзлэгт: Арьс бага зэрэг цайвартсан, хуурайшсан, хавангүй. Зүрхний авиа тод жигд, А/Д 150/100 мм.муб. Хэл ялимгүй өнгөртэй, хэвлий зөөлөн, элэг дэлүү томроогүй. Пастернацкийн шинж хоёр талд сул илэрнэ. Шинжилгээнд: ШЕШ: х/ж 1.010, уураг 0,033 г/л, улаан эс 4-5 х/т, цагаан эс 15-18 х/т, бортгонцор 0-1 х/т. Зимницкийн сорил: Өдрийн шээс 1800 мл х/ж 1,008-1,012, шөнийн шээс 650 мл, х/ж 1,007-1,010, Шээсний нянгийн шинжилгээнд:1 мл-т Е.Coli >105 илэрсэн ЦЕШ: HgB 110, улаан эс 3,2, цагаан эс 9,0, УЭТХ 15 мм/цаг. Биохимийн шинжилгээнд: Мочевин 7.5 ммоль/л, креатинин 0,5 мг/ дл ЭХО-д: Зүүн бөөрөнд 1,3*0,2, 0,8*0,3 см, баруун бөөрөнд 1,5*1,0 см, 1,3*0,8 см, 0,8*0,5 см 1. Өвчтөнд урьдчилсан онош тавина уу? А. Хоёрдогч архаг пиелонефрит B. Архаг тубулоинтерстициаль нефрит С. Хоёр талын анхдагч архаг пиелонефрит D. Бөөрний архаг дутагдал Е. Архаг гломерулонефрит, далд хэлбэр 2. Беерний ямар үйл ажиллагааны алдагдал байгаа эсэхийг ямар шинжилгээнүүдээр хянах вэ? 1. Шээсний ерөнхий шинжилгээ 2. Түүдгэнцрийн шүүлтийн хурд тодорхойлох 3. Цусны ерөнхий шинжилгээ 4. Биохимийн шинжилгээнд креатинин үзэх 5. Нечипоренкогийн сорил 3. Хэт авиан шинжилгээнд илэрч буй өөрчлөлтийг дүгнэнэ үү? A. Бөөрний поликистоз В. Бөөрний чулуу С. Бөөрний хавдар D. Бөөрний сүрьеэ Е. Бодородний гемангиома 4.Тухайн өьчтөнд тодосгогчтой компьютер томографийн шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай учир нь шинжилгээгээр шээсний хувийн жингийн хэлбэлзэл багасссан байна. E 5. Дээрх тохиолдолд хийгдэх эмчилгээний аргыг сонгоно уу? 1.Антибиотик эмчилгээ 2. Амьсгалын замын халдвар, бөөр шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай 3. Артерийн даралтыг хянаж, нэг тувшинд байлгана 4. Уураг болон давсны хэмжээг хязгаарлана 5. Мэс заслын эмчилгээ Тохиолдол 11 Үйлчлүүлэгч П 32 настай эрэгтэй. 10 хоногийн өмнө их даарснаас хоолой өвдөж халуурсан гэрээр ибупрофен 400 мг, амоксициллин 500 мг ууж халууралт нь намдсан. 4 хоногиын өмнөөс нүд нүүрээр хавагнаж, шээсний хэмжээ багассан. Өмнө нь бөөр өвдөж байгаагүй. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг. Уушиг 2 талдаа цулцангийн амьсгалтай. Зүрхний авиа бүдэг жигд, Артерийн даралт 120/80 мм м.у.б, зүрхний цохилтын тоо минутад 88 удаа. Нүд нүүр болон 2 хөлийн шилбээр хавантай. Шээсний шинжилгээ 1.Эмчлүүлэгчийн шээсний ерөнхий шинжилгээнд гарч болох өөрчлөлтүүдийг нэрлэнэ үү? 1. Бактериури 2. Гематури 3.Анури 4.Протеинури 5.Изостенури 2. Бөөрний үйл ажиллагааны байдлыг үнэлэхийн тулд нэмэлтээр ямар шинжилгээ төлөвлөх вэ? 1. Шээсний тунадасны шинжилгээ 2. Биохимийн шинжилгээнд: креатинин,мочевин үзэх 3.Биохимийн шинжилгээнд: липид,холестрол,уургийн фракц үзэх 4.Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тодорхойлох 5.Биохимийн шинжилгээнд: электролитууд үзэх 3. Хэт авиан шинжилгээнд бөөрний түүдгэнцрийн гэмтлийг дараах шинжүүдээс аль нь илтгэх вэ? 1. Эмгэгтэй талын бөөр эрс жижгэрсэн байна 2. Бөөрний тэвшинцэр тэлэгдсэн байна 3.Аяганцар тэвшинцэрийн систем сийрэгжсэн байна 4. Хоёр бөөрний паренхимийн эхо ойлт ихэссэн байна 5. Хоёр бөөрний хэмжээ томорсон байна 4. Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн хамгийн эцсийн байдлаар оношлохын тулд ямар шинжилгээг нэмэлтээр хийх шаардлагатай вэ? 1. Шээсэнд нян ургуулах 2. Шээсний тунадасны микроскопийн шинжилгээ 3. Радиоизотопийн шинжилгээ 4. Бөөрний эдийн шинжилгээ 5. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох 5. Гломерулонефритийн оношилгоондэдийн шинжилгээ хийх нь нэн чухал. Учир нь бөөрний эдийн морфологийн өөрчлөлтөд тулгуурлан эмгэг жамын эмчилгээ хийнэ. /A/ Тохиолдол 12 Өвчтөн Ө, 25 настай,эрэгтэй.10 хоногийн өмнө их даарснаас хоолой өвдөж халуурсан,гэрээр парацетамол,ампициллин ууж халууралт нь намдсан.4 хоногийн өмнөөс нүд,нүүрээр хавагнаж шээсний хэмжээ багассан.Шээс махны шүүс мэт улаан хүрэн өнгөтэй.Урьд өмнө хаяа,хаяа хоолой өвдөж ханиад хүрдэг байсан.Бөөрөөр өвдөж эмчлүүлж байгаагүй.Бүх биеэр нилэнхийдээ зөөлөн цайвар хавантай. Уушиг цулцангийн амьсгалтай.Зүрхний ави

Use Quizgecko on...
Browser
Browser