Арилжааны банк PDF
Document Details
Uploaded by ProvenScandium
UFE
Tags
Summary
This document is a lecture note titled "Арилжааны банк" from UFE. It covers various aspects of commercial banks in Mongolia, including definitions, types, operations, balance sheets, mechanisms, and management principles, with additional context provided from external sources. It uses Mongolian terms related to the finance industry.
Full Transcript
Лекцийн тэмдэглэл №4 Хичээлийн сэдэв: Арилжааны банк АГУУЛГА 1. Банкны тухай үндсэн ойлголт 2. Банкны төрөл, хэлбэр 3. Банкны үйл ажиллагаа 4. Банкны баланс 5. Банкны ажиллах механизм 6. Банкны удирдлагын үндсэн зарчмууд 1. Банкны тухай үндсэн ойлгол...
Лекцийн тэмдэглэл №4 Хичээлийн сэдэв: Арилжааны банк АГУУЛГА 1. Банкны тухай үндсэн ойлголт 2. Банкны төрөл, хэлбэр 3. Банкны үйл ажиллагаа 4. Банкны баланс 5. Банкны ажиллах механизм 6. Банкны удирдлагын үндсэн зарчмууд 1. Банкны тухай үндсэн ойлголт Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлж, түүгээрээ эх үүсвэр дутагдалтай иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл хэлбэрээр олгож хүүгийн зөрүүнээс ашиг олдог байгууллагыг хэлнэ. Банкны тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэж хэлнэ1. 2. Банкны төрөл, хэлбэр Монгол Улсын хувьд 1991 онд банкны 2 шатлалт шилжиж, Төв банк арилжааны банк гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад 3 төрлийн банк үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банканд хяналт тавьж, төрийн өмчит хуулийн этгээд юм. Монгол Улсын хөгжлийн банк “Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна” гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Хөгжлийн банк нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа батлан даалт гаргах, гадаад валют, зээлийн төлбөр тооцоо хийх ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд юм. Харин арилжааны банкууд нь банкны тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэж, санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөөх хуулийн этгээд байна. 1 Банкны тухай хууль, 3.1.1-р зүйл (2010). https://legalinfo.mn/mn/detail?lawId=108 FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 Зураг 1 Банкны төрөл ТӨРИЙН ӨМЧИТ АШГИЙН ТӨЛӨӨ ТӨРИЙН АШГИЙН ТӨЛӨӨ ХУУЛИЙН ЭТГЭЭД ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ХУУЛИЙН ЭТГЭЭД Мөнгөн тэмдэгт гүйлгээнд Хөгжлийн томоохон төсөл, Гадаад валют арилжаа, гаргах хөтөлбөрийг санхүүжүүлэх төлбөр тооцоо Мөнгөний бодлого Үнэт цаас гаргах, худалдах, Үнэт цаас гаргах, худалдах, боловсруулж, хэрэгжүүлэх худалдан авах худалдан авах Арилжааны банкны үйл Өөрийн нэрийн өмнөөс Үнэт зүйл, металл хадгалах ажиллагаанд хяналт тавих зээлийн баталгаа батлан Өөрийн нэрийн өмнөөс Банк хоорондын төлбөр даалт гаргах баталгаа, батлан даалт тооцоог зохион байгуулах Гадаад валют арилжаа, гаргах Гадаад валютын улсын зээлтэй холбоотой төлбөр Санхүүгийн бусад нөөцийг эзэмшиж удирдах тооцо хэрэгслийг худалдах, Засгийн газрын санхүүгийн худалдан авах зуучлалын үүрэг гүйцэтгэх СЗХ-оос зөвшөөрөлтэйгээр даатгалын зуучлал, андеррайтер, кастодиан гэх мэт үйл ажиллагаа МОНГОЛ УЛСЫН АРИЛЖААНЫ МОНГОЛБАНК ХӨГЖЛИЙН БАНК БАНК Банкийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог; үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн банк гэж ангилна. Мөн банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна. Үүнд: 1. Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр нь: Төрийн (Төрийн эзэмшлийн банк буюу хувьцаа эзэмшигч нь төр байна) Хувийн (Хувийн эзэмшлийн банк буюу хувьцаа эзэмшигчид нь хувь хүмүүс байна) Холимог (Төрийн болон Хувийн хэвшлийн гэсэн холимог хэлбэртэй байна) 2. Үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нь: Нийтлэг (Банкны эрхлэх хуульд заасан уламжлалт үйл ажиллагаа) Төрөлжсөн (Зөвхөн нэг үйл ажиллагаагаар дагнасан буюу зөвхөн ипотекийн зээл олгодог гэх мэт) 3. Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр Нээлттэй хувьцаат компани (ХК хэлбэрийн буюу хувьцаа нь нийтэд нээлттэй арилжаалагддаг) Хувьцаат компани (ХК хэлбэрийн буюу хувьцаа нь нийтэд нээлттэй арилжаалагддаггүй) Монгол Улсад 2021 оны байдлаар нийт 11 арилжааны банк2 үйл ажиллагаа явуулж байна. 2 Монголбанк. (2022). Монголбанкны 2021 оны жилийн тайлан. https://www.mongolbank.mn/documents/annualreport/2021.pdf FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 3. Банкны үйл ажиллагаа Банкны тухай хуулийн 6.1-р зүйлд зааснаар арилжааны банк нь Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагааг эрхлэнэ. Үүнд: 1. мөнгөн хадгаламж, 2. зээл, 3. төлбөр тооцооны үйлчилгээ, 4. өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 5. гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, 6. үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, 7. үнэт зүйл хадгалах, 8. гадаад төлбөр тооцоо хийх, 9. үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, 10. санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, 11. зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах зэрэг орно. Мөн банкны тухай хуулийн 6.2-р зүйлд зааснаар арилжааны банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагааг эрхлэнэ. Үүнд: 1. санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, 2. итгэлцлийн үйлчилгээ, 3. даатгалын зуучлагч, 4. андеррайтерын үйлчилгээ, 5. кастодиан, 6. факторингийн үйлчилгээ зэрэг орно. Дэлхий дахинд үйлчилгээний салбарууд дижитал хэлбэрт шилжиж байгаа шиг банкны салбар мөн финтек орчин руу шилжиж байна. 2021 онд Финтект хийгдсэн хөрөнгө оруулалт 226.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оноосоо 56.4 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм3. Санхүүгийн технологи буюу Финтек нь: Санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашиглаж, шинэ төрлийн үйлчилгээ бий болгох Одоо байгаа үйлчилгээг хялбар, түргэн, шуурхай болгох Санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулж, үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах санхүүгийн технологийн дэвшил юм. Банкны системд энэхүү шинэлэг санхүүгийн технологиудыг ашигласнаар өнөөгийн уламжлалт зээлийн үйлчилгээг халж иргэд бие биедээ зээл олгох гэх мэт хиймэл оюун ухааныг ашиглан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд бий болж байгаа юм. Мөн технологийн ашиглан үйл ажиллагааны зардлыг бууруулснаар, үүнийгээ даган банкны зээлийн хүү буурах боломж бүрдэж байгааг дэлхий дахинд онцолж байна. 3 https://www.statista.com/statistics/719385/investments-into-fintech-companies-globally/ FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 4. Банкны баланс Арилжааны банкны үйл ажиллагааг ойлгохын тулд балансын үзүүлэлтүүдийг ойлгох шаардлагатай байдаг. Арилжааны банкны баланс нь банкны санхүүжилт, эх үүсвэр болон үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа хөрөнгийн хэмжээг харуулдаг. Нийт хөрөнгө = Нийт Эх үүсвэр + Өөрийн хөрөнгө ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨР Банкны нөөц Аж ахуй нэгж, иргэдийн харилцах Төв банкны үнэт цаас Аж ахуй нэгж, иргэдийн хадгаламж Гадаад актив Бусад санхүүгийн байгууллагад төлөх Засгийн газрын авлага өглөг Үнэт цаас Бусад төрлийн харилцах хадгаламж Зээл Мөнгөний захын хэрэгслүүд Бусад банк, банк санхүүгийн Бусад банкинд төлөх өглөг байгууллагаас авах авлага Төв банкинд өгөх өглөг Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө Гадаад пассив Үндсэн хөрөнгө Засгийн газарт өгөх өглөг Биет бус хөрөнгө Бусад пассив Үнэт металл НИЙТ ӨР ТӨЛБӨР Бусад актив Ердийн хувьцаа Давуу эрхтэй хувьцаа Халаасны хувьцаа Нэмж төлөгдсөн хувьцаа Бусад өмч, сан Нөөцийн сан Тухайн оны ашиг алдагдал Өнгөрсөн оны ашиг, алдагдалд НИЙТ АКТИВ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ Хөрөнгө a. Банкны нөөц гэж банкны касс дахь бэлэн мөнгө болон Монгол банкинд байршуулсан мөнгийг ойлгох бөгөөд бэлэн мөнгөд үндэсний болон гадаадын цаасан мөнгөн тэмдэгт, зоос, бутархай мөнгө, чек, замд яваа мөнгө, тоолж шалгаагүй мөнгө, АТМ дахь мөнгийг хэлнэ. Харин Монголбанкинд байршуулсан мөнгөнд Монголбанкинд байршуулсан төгрөг, гадаад валютын харилцах, хадгаламжийн данснууд багтана. Эдгээрийг Бэлэн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгүүд гэж ангилдаг. FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 b. Гадаад активд бэлэн валют, гадаадын банк санхүүгийн байгууллага дахь харилцах хадгаламж, гадаадын үнэт цаас, гадаадын банкинд олгосон зээл зэрэг хөрөнгүүд байна. c. Үнэт цаас нь арилжааны банкны хөрөнгө оруулалт хийн худалдаж авсан хөрөнгийн болон мөнгөний зах зээлийн үнэт цаасууд байна. ТБҮЦ болон ЗГҮЦ байдаг. Богино хугацаат засгийн газрын зээл нь хөрвөх чадвар өндөртэй байдаг тул хоёрдогч нөөц гэж авч үздэг. d. Засгийн газрын авлага дансанд Урьдчилан төлсөн ба хойшлогдсон татварыг бүртгэнэ. e. Зээл нь банкнаас тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаа, эсвэл батлан даалттайгаар өөрийн болон хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх үйл ажиллагаа юм. f. Бусад банк, банк санхүүгийн байгууллагаас авах авлагад санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөгийн харилцах, хадгаламж багтана. g. Өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үүнд: үл хөдлөх (барилга байгууламж) болон хөдлөх хөрөнгө (суудлын машин, тоног төхөөрөмж, бараа материал) багтахаас гадна үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. h. Үндсэн хөрөнгөд банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй техник хэрэгсэл, компьютерийн систем болон бусад тоног төхөөрөмж, оффисын барилга орно i. Биет бус хөрөнгө гэдэг нь биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц мөнгөн бус хөрөнгө юм. Жишээ нь: Компьютерийн программ хангамж гм. j. Үнэт металлд банкны худалдан авч байршуулсан, арилжааны зориулалттай алт, мөнгө, бусад үнэт металлууд багтана. Өр төлбөр a. Харилцах данс нь банкны хувьд хамгийн өртөг багатай санхүүжилт байдаг. Хөрвөх чадвартай, найдвартай байдлыг илүүд үзсэнээр банкууд энэ төрлийн дансуудад бага хүү төлдөг. b. Харилцагчдын хадгаламж нь хүү болон бусад нөхцөлтэй гэрээгээр байршуулсан эх үүсвэр бөгөөд үүнийг харилцагчийн өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглахгүй. Банк хадгаламжийн дансанд гэрээний нөхцөлд заасан хүү төлнө. Хадгаламжийн дансанд хугацаагүй хадгаламж, хугацаатай хадгаламж болон бусад төрлийн хадгаламж хамрагдана. c. Бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөг, Бусад банкинд төлөх өглөг, Төв банкинд өгөх өглөг, Гадаад пассив дансд нь Монголбанк болон дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагын байршуулсан харилцах, хадгаламжаас бүрдэх санхүүгийн өр төлбөр юм. FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 d. Бусад төрлийн харилцах хадгаламжинд цэвэршүүлсэн алт, бусад үнэт металлын харилцах хадгаламжийг ойлгоно. e. Мөнгөний захын хэрэгслүүд арилжааны банкны өөрийн гаргасан хадгаламжийн бичиг болон өрийн бичгүүдийг бүртгэнэ. Өөрийн хөрөнгө Эздийн өмч буюу өөрийн хөрөнгө нь банкны бүх өр төлбөрийг барагдуулсны дараа үлдэх хөрөнгө юм. a. Хувьцаа нь банкинд хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, банкийг татан буулгахад түүний эд хөрөнгөөс тодорхой хэсгийг өмчлөх эрхийг гэрчилж буй үнэт цаас юм. Хувьцаа нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэсэн хоёр төрөлтэй байна. Банкнаас гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг хувь нийлүүлсэн хөрөнгө гэнэ. b. Нэмж төлөгдсөн капитал нь хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн зөрүүг хэлнэ. Банк гаргасан хувьцаанаасаа эргүүлэн худалдан авсан хувьцааг халаасны хувьцаа гэнэ. c. Нөөцийн сан гэж ерөнхий эрсдэлээс хамгаалахад зохиулсан санг хэлнэ. d. Хуримтлагдсан ашиг нь үйл ажиллагаа эхэлсэн үеэс хуримтлагдаж, ногдол ашигт хуваарилах буюу сан байгуулсны дараа үлдэж буй цэвэр ашиг юм. 5. Банкны ажиллах механизм Банк бусдаас хадгаламж хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийгээ зээл болгох замаар хөрөнгийн хувиргалт хийж хүүний зөрүүнээс ашиг олдог ашгийн төлөөх хуулийн байгууллага юм. Банк ийнхүү хөрөнгийн хувиргалт хийхэд Төв банкнаас тогтоосон Заавал байлгах нөөц (ЗБН)-ийн шаардлагыг хангах шаардлагатай болдог. Төв банкнаас тогтоосон зайлшгүй байлгах нөөцийн хувь хэмжээгээр тодорхойлогдоно. Банкны бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн тодорхой хувийг банкны нөөц хэлбэрээр байршуулахыг хуулиар шаарддаг. Үүнээс илүү гарсан нөөцийг илүүдэл нөөц гэнэ. Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө гэдэг нь банкны татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн данс болон бусад эх үүсвэрийг хэлнэ. 6. Банкны удирдлагын үндсэн зарчмууд Арилжааны банкуудын хувьд эх үүсвэрээс татсан хөрөнгийг хөрвөх чадвараас нь шалтгаалан хөрөнгөд байршуулдаг. Жишээлбэл, богино хугацаатай эх үүсвэрүүд болох харилцах данс, хугацаагүй болон богино хугацаатай хадгаламжийн дансанд байршуулсан эх үүсвэрийн дийлэн хэсгийг бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгүүдэд байршуулдаг. Эх үүсвэрийн тодорхой хэсгийг нөөц хэлбэрээр хадгалж байгаа учраас үлдсэн нөөцийг үр ашигтайгаар зарцуулах замаар нөөцийг хадгалах алдагдсан боломжийн зардлыг бууруулах шаардлагатай. Тиймээс ЗГ-ын үнэт цаас, төв банкны үнэт цаас болон богино FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 хугацаатай зээл болгон ашиглах замаар ашиг олдог. Зээл олгох нь эрсдэл өндөр байдаг учраас зээлийн эдийн засагч 5С зарчмыг баримтлах шаардлагатай. Үүнд: Character – Харилцагчийн, байгууллагын соёл Capacity to pay – Төлбөрийн чадвар Capital – Санхүүгийн чадвар Collateral – Барьцаа хөрөнгө Condition – Нөхцөл байдал Банкны үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай, эрсдэлийн хамгийн бага түвшинд хамгийн их ашиг олохын тулд хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагыг хэрэгжүүлэх тухай авч үздэг. Банкны менежерийн хувьд дараах үндсэн 4 хүчин зүйлсийг авч үздэг. Банкны удирдлага ерөнхий үндсэн 4 зарчмыг баримталдаг. Үүнд: 1. Хөрвөх чадварын удирдлага 2. Хөрөнгийн удирдлага Зээлийн эрсдэлийн удирдлага Хүүний түвшний эрсдэлийн удирдлага 3. Эх үүсвэрийн удирдлага 4. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний удирдлага 1. Хөрвөх чадварын удирдлага Арилжааны банкны хөрвөх чадвар гэдэг нь бэлэн мөнгөний дутагдалд ороогүй, харилцагчийн анхны шаардлагаар түүний мөнгийг гаргаж өгөх чадвартай байхыг хэлдэг. Арилжааны банк нь мөн бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө тодорхой хэсгийг Монголбанк дахь дансандаа заавал байршуулах шаардлагатай байдаг бөгөөд энэхүү ЗБН-ийн дутагдалд орсон тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг авдаг. Үүнд: - Бусад банкуудаас зээл авна - Үнэт цаасаа борлуулна - Төв банкнаас зээл авна - Зээлээ төлүүлж эсвэл зарж болдог. Энэ нь банкны хадгаламжийн зардал, гүйлгээний эрэлт, зээлийн эргэн төлөлт, касс дахь бэлэн мөнгөний хүрэлцээт байдлыг удирдах явдал юм. Жишээлбэл, тухайн банкны харилцагч гэнэт их хэмжээгээр хадгаламжаа эргүүлэн татах үед тухайн мөнгийг өгөхүйц бэлэн мөнгө байхгүйгээс үүдэн гарах хөрвөх чадварын эрсдэлийг удирдахыг хэлдэг. Хөрвөх чадварын эрсдэл (төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл) гэж банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ алдагдаагүй боловч харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадваргүй болох, эсвэл тухайн үүргийг биелүүлэхэд ихээхэн хэмжээний зардал гаргах нөхцөл байдал үүсэхийг хэлнэ. Жишээ нь: Хөрөнгө Өр төлбөр FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 a. Банкны нөөц 20$ a. Хадгаламж 100$ b. Зээл 80$ b. Өөрийн хөрөнгө 10$ c. Үнэт цаас 10$ Банкны зайлшгүй байлгах нөөцийн хувь (ЗБН-ийн хувь хэмжээг нийт харилцах болон хадгаламжийн хэмжээнээс тооцдог) 10 хувь бөгөөд тус банкны хувь банкны нөөцөнд 10 ам.доллар байршуулах шаардлагатай. Гэвч банкны 20 ам.долларыг нөөцөнд байршуулсан нь хэтэрхий их бөгөөд эргэлтэнд оруулалгүй өгөөж багатай хөрөнгүүдэд байршуулсан байна. Тиймээс банкны нөөцийн хэмжээг 10 ам.доллар болгон илүү гарсан хөрөнгийг зээл болгон гаргах боломжтой байна. Банкны нөөц хөрөнгөөс их хэмжээний мөнгө татах үед үнэт цаасаа худалдах, Төв банкнаас болон бусад банкнаас зээл авах, зээлээ худалдах аргуудыг ашигладаг. Эдгээр нь зардал ихтэй байдаг учраас зарим тохиолдолд банкууд нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. 2. Хөрөнгийн удирдлага Хөрөнгийн удирдлага гэдэг нь банк аль болох эрсдэл багатай, өгөөж өндөртэй хөрөнгүүдэд хөрөнгө оруулалт хийх буюу эрсдэлийг хамгийн бага байхаар хөрөнгийн өгөөжийг хамгийн өндөр байлгах үйл ажиллагаа юм. - Зээл төлөгдөхгүй байх эрсдэлийг бууруулж, өндөр хүү тогтоох - Өндөр өгөөжтэй, бага эрсдэлтэй үнэт цаас худалдаж авах - Тараан байршуулах - Хөрвөх чадварыг удирдах 3. Эх үүсвэрийн удирдлага Банк үйл ажиллагаагаа явуулж, бусдад хөрөнгө оруулалт хийж зээл олгохын тулд өөрийн гэсэн эх үүсвэртэй байх хэрэгтэй бөгөөд энэхүү эх үүсвэрээ бусдаас татан төвлөрүүлдэг. Ийнхүү эх үүсвэрийг татахдаа аль болох урт хугацаатай, өртөг багатай эх үүсвэр татахыг зорино. Эх үүсвэрийн удирдлага гэдэг нь хадгаламж, хадгаламжийн сертификат болон бусад өр төлбөр зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийг удирдах юм. 4. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний удирдлага Банкны өөрийн хөрөнгө гэдэг нь тухайн банкийг үүсгэн байгуулсан эздийн өмч байдаг бөгөөд банкны найдвартай байдлыг илэрхийлдэг гол хүчин зүйлсийн нэг юм. Банкны өөрийн хөрөнгө нь банкны уналтаас сэргийлэх хамгаалалт болдог. Өөрийн хөрөнгө өндөр байх нь хөрөнгийн өгөөжийг бууруулдаг. ROA = Цэвэр ашиг/Хөрөнгө Return on Assets буюу Активын өгөөж харьцаа нь банк активаа ашиглан хэдий хэмжээний ашиг орлогыг бий болгож байгааг харуулна. FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 ROE = Цэвэр ашиг/Өөрийн Return on Equity буюу Өөрийн хөрөнгийн өгөөж хөрөнгө харьцаа нь банк өөрийн хөрөнгөө ашиглан хэдий хэмжээний ашиг орлогыг бий болгож байгааг харуулна. Нэг төрлийн компанийн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг илтгэдэг. EM = Хөрөнгө/Өөрийн хөрөнгө Equity Multiplier буюу хувьцааны үжрүүлэгч харьцаа нь компаний (банкны) санхүүгийн хөшүүргийг илтгэдэг. ROE = ROA EM Өөрийн хөрөнгийн өгөөжийг Активын өгөөж болон Хувьцааны үржүүлэгчийн үржвэрээр олж болно. Capital , EM , ROE Capital буюу өөрийн хөрөнгө нь өндөр байх тусам байгууллагын хувьцааны үржүүлэгч болон өөрийн хөрөнгийн өгөөж буурдаг тул найдвартай байдал болон өөрийн хөрөнгийн өгөөжийн хооронд ацан шалаа үүсч байдаг. Учир нь өөрийн хөрөнгийн өгөөж нь компаний хувьцааг эзэмшиж буй хүмүүсийн хүртэж буй өгөөжийг илэрхийлэх бөгөөд энэ нь хувьцааны үнийг өсгөх, нэр хүндийг өсгөх зэрэг давуу талуудыг бий болгож байдаг. ДҮГНЭЛТ 1. Банк нь Монголбанкны тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эрхэлж явуулах бөгөөд арилжааны банкны үйл ажиллагаанд Монголбанкнаас хяналт тавьж байдаг. 2. Банкны баланс нь хөрөнгө, эх үүсвэр болон эздийн өмчөөс бүрдэнэ. 3. Банкны ажиллах механизмыг банкны балансын үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөр харж болох бөгөөд банкны ажиллах механизмд хөрвөх чадвараа хангах, төлбөрийн чадвараа хангах гэх мэт хүчин зүйлс нөлөөлж байдаг. 4. Банкны ажиллах үндсэн механизм нь бусдаас эх үүсвэр татаж, бусдад зээл олгох байдаг бөгөөд үүний хүрээнд хөрвөх чадвараа удирдах, хөрөнгө болон эх үүсвэрээ удирдах, мөн өөрийн хөрөнгөө удирдах шаардлага тулгарч байдаг. НЭМЭЛТ УНШИХ МАТЕРИАЛ 1. Сурах бичиг: Frederic S. Mishkin, Stanley G. Eakins, Financial Markets & Institutions, Chapter.17 Banking and the Management of Financial Institutions Г.Балж, Санхүүгийн системийн үндэс, 2016, 61-107х 2. Цахим хуудас: Монголбанк. Монголбанкны жилийн тайлан (Банкны салбар) https://www.mongolbank.mn/listpublications.aspx?id=4 FIN122-Санхүүгийн системийн үндэс Лекцийн тэмдэглэл №4 Монголбанк. Статистик мэдээ. https://stat.mongolbank.mn/?r=86 Банкны тухай хууль. (2010). Эрх зүйн мэдээллийн систем https://legalinfo.mn/mn/detail?lawId=108 FIN122-Санхүүгийн системийн үндэс