Эрх зүй PDF
Document Details
Uploaded by GlimmeringLogic2985
Tags
Summary
Энэхүү баримт бичигт эрх зүйн янз бүрийн асуудлууд, асуулт хариултууд, хүний эрх, эрх чөлөө, болон нийгэм, улс төрийн асуудлуудтай холбоотой зүйлсийг авч үзсэн байна. Текст нь эрх зүйн ойлголтууд, тодорхойлолт, шалгалтын асуултууд зэргийг агуулсан байна.
Full Transcript
**Эрх зүй** 1.Зөв харгалзуулна уу. a. Т.Гоббс 1. Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг ---- ----------- ---- --------------------------------------------------------------------------- b. Ф.Бастиа 2. Төр бол зайлшгүй байх ёстой муу зүйл c....
**Эрх зүй** 1.Зөв харгалзуулна уу. a. Т.Гоббс 1. Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг ---- ----------- ---- --------------------------------------------------------------------------- b. Ф.Бастиа 2. Төр бол зайлшгүй байх ёстой муу зүйл c. Р.Нозик 3. Төр бол Левиафанн d. Ж.С.Милль 4. Төр бол татвараар сорон мөлжигч e. Л.Актон 5. Төр бол хүний эрхийн гол дайсан A.a1b2c3d4e5 B.a2b3c4d5e1 C.a3b4c5d2e1 D.a4b5c3d2e1 E.a5b4c3d2e1 2.Жон Локк хүмүүс яагаад төр засагт захируулж,эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм бэ? A. Иргэн удирдуулах,төр удирдах харилцаан дээр тулгуурладаг. B. Хүмүүс түүхэн цаг үеийн турш захирах,захирагдах харилцаанд түшиглэж ирсэн. C. Хүмүүс өөртэй нь ижил аюулгүй байдлаа хангах хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж нээдэг. D. A ба B E. B ба C 3."Нийгмийн гишүүн бүр нийгмийн холбооны хэлбэрийн нэгдэлд нэгдэж өөрөө өөрийгөө захирч адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ" хэмээн хэн үзсэн бэ? A. Жон Локк B. Жан Жак Руссо C. Т.Гоббс D.Ф.Бастиа E. Р.Нозик 4\. Хүн төрөлхтөн хэдий үеэс байгалиас заяасан жам ёсны эрхийн талаар ярьж эхэлсэн бэ? A. НТӨ IV зуун B. НТӨ V зуун C. НТӨ VI зуун D. НТӨ VII зуун E. НТӨ VII зуун 5\. Хүний төрөлх эрхийг хэрхэн баталгаажуулдаг вэ? A. Зарлан тунхаглах B. Хамгаалах тогтолцоог бий болгох C. Дэлхийн нийтээр хамгаалах D. Бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлэх E. A ба B 6\. Хүмүүс төрийг бий болгож буй шалтгаануудаас илүүцийг олно уу. A. Өмчөө хамгаалуулах B. Амар тайван байх C. Аюулгүй амьдрах D. Бусдыг захирах E.Эрх чөлөөтэй байх эрх 7\. Манай улсад Үндсэн хуулийг хамгаалдаг,түүний биелэлтэд хяналт тавьдаг бие даасан,хараат бус байгууллагыг хэрхэн нэрлэдэг вэ? A. Үндсэн хуулийн шүүх B. Үндсэн хуулийн зөвлөл C. Үндсэн хуулийн цэц D. A ба B E. B ба C 8\. 2018 оны байдлаар улсын хэмжээнд "Улсын өмгөөлөгч" хэдэн салбарт,хэдэн хүн ажиллаж байна вэ? A. 16 салбарт 32 улсын өмгөөлөгч B.17 салбарт 52 улсын өмгөөлөгч C. 18 салбарт 60 улсын өмгөөлөгч D. 19 салбарт 30 улсын өмгөөлөгч E. 32 салбарт 58 улсын өмгөөлөгч 9\. Төрийн эрх мэдлийг хязгаарлаагүй тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ? A. Хэмжээгүй эрхт засаг B. Төрийн дур зорго C. Иргэдийн эрхийг үл тоомсорлох,зөрчих D. Дарангуйлал E. Дээрх бүгд 10\. Дэлхийн улс орнуудад үндсэн хуулийн биелэлтийг хянадаг байгууллагыг хэрхэн нэрлэдэг вэ? A. Үндсэн хуулийн шүүх B. Үндсэн хуулийн зөвлөл C. Үндсэн хуулийн цэц D. A ба B E. B ба C 11\. Хүн төрөлхтөн засаг,төрийн мөн чанарыг мэдсэн цагаасаа хязгаарлах оролдлогуудыг хийж эхэлсэн.Зөв харгалзуулна уу. A. Өрнө дахинд 1\. Төрийн түшээ хүний ёс суртахуунаар хязгаарлах ----------------- --------------------------------------------------------- B. Дорно дахинд 2\. Хууль болон ард түмний төлөөлөгчдийн дуу хоолойгоор A.a1 b2 B. a2 b1 12\. Үндсэн хуулийн цэцийг өөрөөр хэрхэн нэрлэдэг вэ? A. Үндсэн хуулийн цагдаа B. Үндсэн хуулийн хамгаалагч C. Үндсэн хуулийн өмгөөлөгч D. Үндсэн хуулийн зөвлөл E. Үндсэн хуулийн шүүх 13\. Хүний эрх,эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах талаар хийсэн дорвитой ололтуудын нэг нь аль вэ? A. Засаглалын эрх мэдэл хуваарилах B. Эрх зүйн зохицуулалт C. Ард иргэдийн хяналт D. Сонирхлын бүлгийн оролцоо E. Дээрх бүгд 14\. "Эрх мэдэл ба зах зээл" хэний бүтээл вэ? A. Жонн Локк B. Жан Жак Руссо C. Т.Гоббс D. Ф.Бастиа E. Мюррей Н.Ротбард 15\. "Хуулийн амин сүнс" хэний бүтээл вэ? A. Ж.Локк B. Ш.Монтескье C. Ж.Ж.Руссо D. Ф.Бастиа E. Р.Нозик 16\. Ж.Локк хувийн өмчийг хэрхэн тайлбарласан байдаг вэ? A. Хувийн өмч бол иргэний өмч B. Төрийн татварыг төлөхийн тулд өмч чухал C. Эцсийн зорилго бус эрх чөлөөг олж авах хэрэгсэл D. Хувийн өмч бол хүний эцсийн зорилго E. Дээрх бүгд 17\. Үндсэн хуулийн хамгийн гол зорилго нь: A. Хүний эрхийг хангах B. Иргэдийн эрхийг хамгаалах C. Тусгаар тогтнолын баталгаа D. Засаглалын эрх мэдлийг хуваарилах D. Дээрх бүгд 18\. Эдийн болон эдийн бус баялгийг ашиглах,эзэмших,захиран зарцуулах боломжийг юу гэх вэ? A. Өмчлөх эрх B. Ашиглах эрх C. Эзэмших эрх D. Захиран зарцуулах эрх E. Хувийн өмч 19\. "Иргэд нь эрхээр хангагдаагүй,засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй" гэж ямар баримт бичигт тусгагдсан байдаг вэ? A. 1948оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1р зүйл B. Францын 1789оны Хүний болон иргэний эрхийн тунхаг бичгийн 16р зүйл C. 1992оны Монгол улсын үндсэн хууль D. 1966оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт E. 1996оны Эдийн засаг,нийгэм,соёлын эрхийн тухай олон улсын пакт 20\. Үндсэн хуулийн гол үүргийг сонгоно уу. A. Засаглалын эрх мэдлийг хуваарилах B. Хүний эрх мэдлийг баталгаажуулах C. Улс орны суурь гол харилцааг зохицуулах D. Дээрх бүгд 21\. Монгол улсын иргэний хууль хэдэн онд батлагдсан бэ? A. 2000 он B. 2001 он C. 2002 он D. 2004 он E. 2006 он 22\. Хамгийн дээд хүчин чадалтай засаг,төрийн гол хууль аль нь вэ? A. Зөрчлийн тухай хууль B. Эрүүгийн хууль C. Иргэний хууль D. Захиргааны хууль E. Үндсэн хууль 23\. Эрх зүйн үндсэн зарчмуудаас үндсэн хуулийн зарчмыг олно уу. A. Шударга B. Тэгш C. Хүнлэг,энэрэнгүй D. Хүүхдийн эрх ашгийг зөрчихгүй E. Хүний эрхийг баталгаажуулдаг 24\. Мюррей Н.Ротбард "Ул үндэстэй авч үзэх юм бол эрх гэж байхгүй зөвхөн \...\...\...\...\...\.... л байдаг" цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. A. Өмчлөх эрх B. Хувийн эрх C. Чөлөөт эрх D. Засаглах эрх E. Удирдах эрх 25\. Иргэний хуулийн зорилго аль нь вэ? A. Хүмүүсийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах. B. Иргэн,захиргааны байгууллагын хооронд харилцааг зохицуулах C. Иргэдийн улс төрийн эрхийг баталгаажуулах D. Иргэний өмчлөх эрхийг баталгаажуулах E. Дээрх бүгд буруу 26\. Зөв харгалзуулна уу. А. Эдийн баялаг гэдэг нь 1\. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө. ------------------------------ ------------------------------------------------------------------------ В. Эдийн бус баялаг гэдэг нь 2\. Оюуны өмч, зохиогчийн эрх, патент, нэр төр, алдар хүнд, мэргэжлийн нэр хүнд. A. а1 b2 B. a2 b1 27\. Оюуны өмчийн эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ нь ямар хууль байдаг вэ? A. Иргэний хууль B. Эрүүгийн хууль C. Захиргааны хууль D. Зөрчлийн тухай хууль E. Патентийн тухай хууль 28\. Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй \...\...\...\... хууль бол гэрээнд заасны дагуу баялгийг өмчлөх эрхтэй болдог. Цэгийн оронд тохирохыг нөх. A. Иргэн бүр B. Хүн бүр C. Хувь хүн бүр D. Бие хүн бүр E. Гадаадын иргэн 29\. Өмчлөх эрх үүсэх үндэслэлийг зөв харгалзуулна уу. +-----------------------------------+-----------------------------------+ | 1\. Гэрээнд заасан үндэслэл | 1\. Эзэнгүй эд юмс олж авах | | | | | | 2.Худалдах, худалдан авах | | | | | | 3\. Гээгдэл юмс олж авах | | | | | | 4\. Арилжааны гэрээ | | | | | | 5\. Алдуул мал олж авах | | | | | | 6\. Бэлэглэлийн гэрээ | | | | | | 7\. Дарагдмал үнэт зүйл олж авах | | | | | | 8\. Зээлийн гэрээ | | | | | | 9\. Эд хөрөнгө нийлж, холилдох | | | | | | 10\. Эд хөрөнгийг засах, дахин | | | боловсруулах | +===================================+===================================+ | 2\. Хуульд заасан үндэслэл | | +-----------------------------------+-----------------------------------+ A. a-1,2,4,5 b-6,8,9,10 B. a-2,4,6,8 b-1,3,5,7,9,10 C. a1,3,5,7,9,10 b-2,4,6,8 D. a-3,5,7,9 b-1,2,4,6,8,10 E. а-10,9,8,7,6 b-5,4,3,2,1 30.Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрлийг олно уу. A. Худалдах, худалдан авах гэрээ B. Арилжааны гэрээ C. Бэлэглэлийн гэрээ D. Зээлийн гэрээ E. Дээрх бүгд 31\. Өмчлөх эрх үүсэх хуульд заасан үндэслэлээс илүүцийг олно уу. A. Эд хөрөнгийг хувьчлан авах B. Эд хөрөнгө өв залгамжилж авах C. Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгөтэй болох D. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ E. Эд хөрөнгийг дайчлан авах 32\. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөл болох "Худалдах, худалдан авах гэрээ"-ний заалтад хамаарах өгөгдлийг сонгоно уу. A. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ B. Ирээдүйд эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ С. Эд хөрөнгө буцаан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ D. Дээрх бүгд зөв 33\. Нэхэмжлэлийг аль шүүхэд өгөх вэ? А. Хохирогч гэж өөрийгөө үзэж буй хүн өөрийн амьдарч буй оршин суугаа газрынхаа Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана. B. Буруутай гэж үзэж байгаа хүнийхээ оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана. C. Гэм буруутай гэдэг нь цагдаагийн байгууллагаар баталгаажсан ториолдолд шүүхэд хандана. D. Гэм буруугүй байхад нь гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хүний нэр төрд халдсан хэргээр нэхэмжлэгчийг шүүхэд өгөх эрхтэй. E.Дээрх бүгд буруу 34.Иргэний хэргийн шүүхэд хандаж эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд анхан шатны шүүхээр дамжуулан эрч зөрчигчид тавьж буй шаардлагыг хэрхэн нэрлэдэг вэ? A. Өргөдөл B. Хүсэлт C. Гомдол D. Нэхэмжлэл E. Мэдэгдэл 35\. Хулгайлах гэмт хэргийг тохирох хуулийн агуулгатай нь зөв холбоно уу. А. Эрүүгийн хууль 2015 он 1\. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй хор хохирол багатай бол захиргааны зөрчилд орно. --------------------------------- ------------------------------------------------------------------------- В. Зөрчлийн тухай хууль 2017 он 2\. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан бол хулгайн гэмт хэрэг болдог. А. a1 b2 B. a2 b1 36\. Нэхэмжлэл гаргахдаа юу бүрдүүлэх шаардлагатай вэ? A. Ямар шүүхэд гаргаж байгаагаа бичих B. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, хаяг, утасны дугаар, хуулийг этгээд бол оршин байгаа газар C. Эрх зөрчигчийн буюу хариуцагчийн овог, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг D. Нэхэмжлэгчийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих, хэрэв эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл бол тухайн эд зүйлийн зах зээлийн үнэ бичих E. Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт F.Дээрх бүгд зөв 37\. Монгол улсын 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн 17р бүлэгт өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн хэдэн төрлийн нйигэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн ял, шийтгэл оногдуулахаар тусгасан бэ? A. 10 төрөл B. 12 төрөл C. 15 төрөл D. 16 төрөл E. 20 төрөл 38\. "Шударга шийтгэл бол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шилдэг арга мөн" гэж хэн хэлсэн бэ? A. Жонн Локк B. Жан Жак Руссо C. Э.Дюркгейм D. Ф.Бастиа E. И.Кант 39\. Хулгайлах гэмт хэргийн шийтгэлийг тохирох хуулийн агуулгатай нь зөв харгалзуул. +-----------------------------------+-----------------------------------+ | А. Эрүүгийн хууль 2015 он | 1.-Нийтэд тустай ажил хийлгэх | | | | | | -6 сараас 5 жил хүртэлх | | | хугацаагаар зорчих эрхийг | | | хязгаарлах | | | | | | -6 сараас 5жил хүртэлх | | | хугацаагаар хорих ял эдлэх | +===================================+===================================+ | В. Зөрчлийн тухай хууль 2017 он | 2.-Албадан сургалтад хамруулж | | | 7-30 хоногийн хугацаагаар | | | баривчлах шийтгэл оногдуулах. | +-----------------------------------+-----------------------------------+ А. а1 b2 B. а2 b1 40\. "Аливаа нийгэмд гэмт хэрэг, зөрчил байнга оршсоор ирсэн. Олон зууны турш хүн төрөлхтөн үүнийн үгүй болгохыг хичээсэн ч соёл иргэншилд төвлөрсөн амьдрал буюу хүн хот суурин бий болохын хэрээр улам нэмэгдсээр байна" гэж хэн хэлсэн бэ? A. Жонн Локк B. Жан Жак Руссо C. Э.Дюркгейм D. Ф.Бастиа E. И.Кант 41.Хууль, дүрэм журмыг зөрчсөн, нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг юу гэх вэ? А.Эрх зүйн зөрчил B. Гэмт хэргийн зөрчил C. Гэмт хэргийн бус зөрчил D.Гэм хор E. Хор уршиг 42\. Гэм хорыг хэрхэн ангилдаг вэ? А. Хохирол,хор уршиг B. Гэмт хэргийг зөрчил,гэм хэргийн бус зөрчил C.Хариуцагч,нэхэмжлэгч D.Эс үйлдэл,үйлдэл E.Захиргааны,эд хөрөнгийн,сахилгын 43\. Хохирлын улмаас үүссэн үр дагаврыг хэрхэн нэрлэдэг вэ? А.Эрх зүйн зөрчил B. Гэмт хэргийн зөрчил C. Гэмт хэргийн бус зөрчил D.Гэм хор E. Хор уршиг 44.Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ? А.Гэм хор,хор уршиг B. Гэмт хэргийг зөрчил,гэм хэргийн бус зөрчил C.Хариуцагч,нэхэмжлэгч D.Эс үйлдэл,үйлдэл E.Захиргааны,эд хөрөнгийн,сахилгын 45\. Өмгөөлөгч өөрийн чиг үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгээгүй алдаа дутагдал гаргасан бол түүний үйлдлийн талаар хаана гомдол мэдээлэл өгөх вэ? А. Монголын хуульчдын холбоо B.Улсын дээд шүүх C.Үндсэн хуулийг цэц D.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар E.Дээрх бүгд 46.Гэмт хэргийн бус зөрчилд хамаарах ойлголтыг сонгоно уу. А.Гэм хор,хор уршиг B. Гэмт хэргийг зөрчил,гэм хэргийн бус зөрчил C.Хариуцагч,нэхэмжлэгч D.Эс үйлдэл,үйлдэл E.Захиргааны,эд хөрөнгийн,сахилгын 47.Гэм хорыг арилгах арга замыг зөв холбоно уу. A Эд хөрөнгөд 1 Оршуулгын зардал төлүүлэх --- ---------------- --- -------------------------------------------------------------------------------------------- B Сэтгэл санаанд 2 Хөдөлмөрийн чадвараа алдсанаас, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нэхэмжлэх C Эрүүл мэндэд 3 Нэр төрд нь халдсан бол уучлал гуйхыг шаардах D Амь насанд 4 Гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээж өгөхийг шаардах. A.a1 b2 c3 d4 B. a2 b3 c4 d1 C. a3 b4 c1 d2 D. a4 b1 c2 d3 48\. Аль зөрчлийг зөвхөн эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх вэ? А.Гэм хор,хор уршиг B. Гэмт хэргийг зөрчил,гэм хэргийн бус зөрчил C.Хариуцагч,нэхэмжлэгч D.Эс үйлдэл,үйлдэл E.Захиргааны,эд хөрөнгийн,сахилгын 49\. "Зохиогчийн эрхийг зөрчих" гэмт хэргийн хуулийн агуулгатай нь зөв холбоно уу. 1.Эрүүгийн хууль 2015 он A.Зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. -------------------------------- ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 2.Зөрчлийн тухай хууль 2017 он B.Зохиогчийн эрхийг зөрчиж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид нь их хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг болно. A.a1 b2 B. a2 b1 50\. Хэрэв гэмт хэргийн талаар мэдсэн, хохирсон ямар нэг байдлаар холбогдсон бол нэн тэргүүнд хаана мэдэгдэх вэ? А.Шүүхийн байгууллага B.Цагдаагийн байгууллага C.Өмгөөлөгч D.Прокурорын байгууллага E. Үндсэн хуулийн цэц 51\. Иргэн Б нь гэмт хэргийн талаар мэдсэн хэрнээ цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхгүй байгаад ямар арга хэмжээ авах вэ? А.Тусгайлан олгосон эрхийг хасах. B.Эс үйлдлээр эрх зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох C.Үйлдлээр эрх зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох D.Сэжигтнээр татагдах E.Хувийн асуудал тул гэмт хэрэгтэн биш 52.Алдаатай өгөгдлийг сонгоно уу. А. Өмгөөлөгчийн мэргэжлийн туслалцаа төлбөртэй байна B.Хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа хүн өмгөөлөгчтэй бичгээр гэрээ байгуулна C.Төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульчийг улсын өмгөөлөгч гэнэ. D.Манай улс 2013 онд "Төлбөрийн чадваргүй яллагдагчдад үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай" хууль баталсан. E.Өмгөөлөгчийн мэргэжлийн туслалцаа бүх иргэд, хуулийн этгээдэд төлбөртэй байдаг 53.Өмгөөлөгчийн үүрэг аль нь вэ? А.Хувь хүний нууцыг хуулийн дагуу хадгалах. B.Хувь хүний эрх ашгийг тууштай хамгаалах C.Төлбөртэй хуулийн зөвлөгөө өгөх D.Төлбөртэй өмгөөлөх. E. A ба B 54."Зохиогчийн эрхийг зөрчих" гэмт хэргийн шийтгэлийг нь зөв холбоно уу. +-----------------------------------+-----------------------------------+ | А.Эрүүгийн хууль | 1\. -Зөрчил үйлдэхэд ашигласан | | | эд зүйлс, хууль бусаар олсон | | 2015он | хөрөнгө, орлогыг хурааж, үйл | | | ажиллагааг нь зогсоож, | | | учруулсан хохирол, нөхөн | | | төлбөрийг гаргуулна. | | | | | | \- Хүнийг 500.000төгрөгөөр, | | | хуулийн этгээдийг 5.000.000 | | | төгрөгөөр торгоно | +===================================+===================================+ | B.Зөрчлийн тухай хууль | 2. | | | | | 2017 он | -450.000 нэгжээс 5.400.000 | | | төгрөгөөр торгох | | | | | | -240-720 цаг хүртэл хугацаагаар | | | нийтэд тустай ажил хийлгэх | | | | | | -1 сараас 1 жил хүртэлх | | | хугацаагаар зорчих эрхийг | | | хязгаарлах | +-----------------------------------+-----------------------------------+ A.a1b2 B.a2b1 55.\"Хүүхэдтэй хэрцгий харилцах\" гэмт хэрэгт тохирох хуулийн агуулгатай нь зөв холбоно уу +-----------------------------------+-----------------------------------+ | A.Эрүүгийн хууль | 1\. Хүүхдийн эрхийг зөрчсөн | | | ноцтой үйлдэл гаргасан, багш | | 2015 он | сурган хүмүүжүүлэгч асран | | | хамгаалах үүрэг хүлээсэн хүн | | | үйлдсэн | +===================================+===================================+ | B.Зөрчлийн тухай хууль | 2\. Сургууль, сургуулийн дотуур | | | байр, тэдгээрийн гаднах орчинд | | 2017 он | сурагч бусад сурагчийг | | | дарамталж, зүй бусаар харьцаж, | | | сургуульд сурах боломжгүй | | | байдлыг бий болгосон | +-----------------------------------+-----------------------------------+ 56\. \"Хүүхдийн эрхийг зөрчих\" гэмт хэргийн шийтгэлийг тохирох хуулийн агуулгатай нь зөв. холбоно уу +-----------------------------------+-----------------------------------+ | A.Эрүүгийн хууль | -Сургуулийн нийгмийн ажилтан | | | багшийг 10.000 төгрөгөөр, | | 2015 он | -Сургуулийн захиргааг 100.000 | | | төгрөгөөр торгодог | +===================================+===================================+ | B.Зөрчлийн тухай хууль | \- 400.000-700.000 төгрөгөөр | | | торгох | | 2017 он | | | | \- 240-720 цаг нийтэд тустай ажил | | | хийлгэх | | | | | | \- 1 сараас 6 сар хүртэлх | | | хугацаагаар зорчих эрхийг | | | хязгаарлах ял шийтгэнэ. | +-----------------------------------+-----------------------------------+ A.a1b2 B.a2b1 57\. 2018 оны 7 дугаар сарын байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй хэдэн өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байгаа вэ? A.1678 B.2000 C.2019 D.2738 E.3000 58\. Хэдэн онд \"Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль\" батлагдсан бэ? A.2000 B.2003 C.2013 D.2015 E.2019 59\. Төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульчийг төрөөс хэмээх нэрээр \...\...\...\... томилуулж ажиллуулахаар заажээ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу А.Өмгөөлөгч B.Төрийн хуульч C.Улсын өмгөөлөгч D.Туслан дэмжих өмгөөлөл E.Дээрх бүгд зөв 60\. Захиргааны актыг ямар байгууллагаас гаргадаг вэ? A. Захиргааны байгууллага B. Төрийн бус байгууллага C. Сонирхлын бүлэг D. Улс төрийн нам E. Монголын үйлдвэрчний эвлэл\ 61. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны акттай холбоотой гомдол, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа үндсэн хоёр төрөлд хуваагддаг. ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------- 1\. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. 2. \...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\...\..... А. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа B. Захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа C. Захиргааны хэргийн шийдвэрийг хэрэгжүүлэх хэсэг D. Захиргааны хэргийг мөрдөх шалгах хэсэг Е. Дээрх бүгд 62\. Захиргааны хэрэг, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны чиглэл нь ямар байдаг вэ? A. Нийтийн захиргааны байгууллагад өөрийн хяналтыг хэрэгжүүлэх боломж олгох B. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалах C. Захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах D. Гомдол гаргагчид тухайн актыг шийдвэрлэх хугацаа, газрыг мэдэгдэж, түүнийг оролцуулах E. A ба B 63\. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны гол шинж нь юу вэ? A. Өдөр тутмын тасралтгүй байдагт B. Хуулийн хүрээнд C. Нийгмийн бүлгийн эрх ашгийг хамгаалахад D. Нийгмийн доод давхаргад чиглэсэн E. Дээрх бүгд 64\. Дүүргийн Засаг даргыг шууд харьяалах дээд шатны захиргааны албан тушаалтан нь хэн бэ? А. Нийслэлийн Засаг дарга B.Улсын Их Хурлын дарга C. Ерөнхий сайд D. Ерөнхийлөгч E. Засгийн эрх авсан намын дарга 65\. Захиргаа нь захиргааны актыг дангаар батлан гаргах давуу эрхтэй байдаг тул түүний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт маш чухал байдаг. Уг хяналтыг аль шүүх хэрэгжүүлэх вэ? A. Улсын Дээд шүүх B.Нийслэлийн шүүх C.Аймгийн шүүх D.Захиргааны хэргийн шүүх E.Дүүргийн шүүх 66\. Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэд хоногийн дотор байхаар тогтоож өгсөн бэ? 67\. Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан, гуравдагч этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ? A. Хэргийн оролцогч B. бусад оролцогч C. шүүгч D. шүүгчийн нарийн бичиг E.дээрх бүгд 68\. Гомдол гаргагч ямар тохиолдолд гомдол гаргах эрхийг алдах вэ? A. 7 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол B. 14 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол C. 21 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол D. 30 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол E. Дээрх бүгд 69\. Захиргааны байгууллага хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд туслах чиг үүрэгтэй. оролцож буй этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ? A. Хэргийн оролцогч B. бусад оролцогч C. шүүгч D. шүүгчийн нарийн бичиг E.дээрх бүгд 70\. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтэрснээс хойш хэдэн сарын дотор уг хугацааг нөхөн сэргээж болдог вэ? 71.Гэрч, өмгөөлөгч, хэлмэрч, шинжээч орчуулагч нар захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогч вэ ? А. Хэргийн оролцогч B. Бусад оролцогч C. Шүүгч D. Шүүгчийн нарийн бичиг E. Дээрх бүгд 72\. Захиргааны байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор гомдлыг хянаад ямар шийдвэр гаргах вэ? A. Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх B. Захиргааны актыг бүхэлд нь эсвэл холбогдох хэсгийг хүчингүй болгох C. Дахин захиргааны актыг гаргахыг даалгах D. A ба B E. A,B,C 73\. Шүүхэд............ нэхэмжлэлийг гаргана. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. A.Цахим шуудангаар B. Бичгээр C. Амаар D. Дээрх бүгд E. B ба С 74\. Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хэд хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах вэ? A.7хоног B.14 хоног С.21хоног D.30хоног E.45хоног 75\. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд,орон нутагт хэд хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах вэ? А. Нийслэлд 7,орон нутагт 14хоног B. Нийслэлд 14,орон нутагт 14хоног C. Нийслэлд21,орон нутагт 14хоног D. Нийслэлд 14,орон нутагт 7хоног E. Нийслэлд 14,орон нутагт 21хоног 76\. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг юу гэх вэ? A.Нэхэмжлэл B.Шүүхийн шийдвэр C.нотлох баримт D. A ба B E. A,B,C 77\. Захиргааны хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөрчвөл хэд хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй вэ? A.7хоног B.14 хоног С.21хоног D.30хоног E.45хоног 78\. Давж заалдах гомдол гаргасан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх вэ? A.7хоног B.14 хоног С.21хоног D.30хоног E.45хоног 79\. Нотлох баримтын хэрэгсэлд тооцогдох зүйлийг сонгоно уу. A.Гэрчийн мэдүүлэг B. Бичмэл цахим баримт бичиг C. Шинжээчийн дүгнэлт, D. Кино ба гэрэл зураг, зураглал E. Дуу-дүрсний бичлэг F. Ул мөрнөөс буулгаж авсан хэв G. Үзлэг,туршилт H. Шүүх хуралдааны тэмдэглэл I. Дээрх бүгд 80\. Улсын Дээд шүүх хэргийг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх вэ? A.7хоног B.14 хоног С.21хоног D.30хоног E.45хоног 81\. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол нь............ шийдвэр байна. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. А. Анхан шатны В. сайтар нягталсан С. эцсийн D. хамгийн зөв E.хамгийн буруу 82\. Төрөөс хүний эрхийг хамгаалах үүргийг сонгоно уу. А. Хүндэтгэх B. хангах C.хамгаалах D. A ба В. Е. A,B,C 83\. Хүний эрхийн зөрчил гэж юу вэ? A.Төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүлээдэг. B.Төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хэлнэ. C.Төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. D.Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах. E.Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авах 84\. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо гэж юу вэ? A.Төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа, өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүлээдэг тогтолцооны нийлбэр. B.Төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хэлнэ. C.Төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. D.Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах. E.Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авах. 85.Хүндэтгэх үүргийг олно уу. A.Төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа, өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүлээдэг B.Төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хэлнэ. C.Төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. D.Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах. E.Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авах. 86.Хүндэтгэх үүргийг зөрчиж буй жишээг сонгоно уу. A.Эрүүдэн шүүх B. Хууль бусаар баривчлах C. хүчээр нүүлгэх D. тэгш байдлыг бүрдүүлэх E. A,B,C хариулт зөв 87\. Хамгаалах үүргийг олно уу. A.Төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа, өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүлээдэг B.Төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хэлнэ. C.Төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. D.Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах. E.Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авах. 88.Төр ямар арга хэмжээ авч хангах үүргээ биелүүлдэг вэ? A.Үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох B. Эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч ажиллах C. Тэгш байдлыг бүрдүүлэх D. A,B,C зөв E. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх 89.Хангах үүргийг сонгоно уу. A.Төр нь дотооддоо хүний эрхийг хангахдаа, өөрийн тогтолцоог сайтар ажиллуулах үүрэг хүлээдэг B.Төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хэлнэ. C.Төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. D.Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах. E.Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авах. 90.Зөв харгалзуулна уу. А. УИХ 1.Хүний эрх зөрчсөн тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ---- --------------- ---------------------------------------------------------------------------------------------------------------------------- B. Засгийн газар 2.Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих C. Шүүх 3.Хүний эрхийн талаарх хууль тогтоомж, Олон улсын гэрээний биелэлтийг хангах, үр дүнг УИХ, НҮБ-д тогтмол тайлагнах. A.a1 b2 c3 B. a2 b3 c1 C. a3 b1 c2 91.Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмын нэг бүрэлдэхүүн хэсэг нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг............. юм. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонго. A.Үндсэн хууль B.Үндсэн хуулийн цэц, C. Шүүх D. Шударга ёс E. Ардчилал 92\......... нь "Үндсэн хуульт ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа" тул хүний эрхийг хамгаалах бүтэц, механизмын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу А. Олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газраас хэрэгжүүлэхийг шаардах B. Хүний эрхийн асуудлаар судалгаа явуулах, мэдээллээр хангах C. Хүний эрхийн боловсрол олгох D. Хүний эрхийн талаар зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах E. Эрх нь зөрчигдсөн хүмүүсийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх F. Дээрх бүгд 94\. Төрийн ямар үйлчилгээг шүүх үзүүлдэг вэ? А. Иргэд, байгууллагын эрх, ашиг сонирхлыг хамгаалах B.Хувь хүн, бие хүний эрх ашгийг хамгаалах С.Төрийн эрх ашгийг ямагт эрхэмлэх D. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх E. Төрийн зохицуулалтыг дэмжих, урамшуулах 95\. Бүх шатны шүүхийн бүрдэл хэсгийг сонгоно уу. А. Ерөнхий шүүгч B. Шүүгч C. Өмгөөлөгч D. Хохирогч E. Дээрх бүгд F. А ба В 96.Шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулгад үл хамаарахыг сонгоно уу. A.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх B.Эрх мэдлийн дагуу шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрх C.Хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий шүүхээр шүүлгэх эрх D.Шударга шүүх хуралдаан хийлгэх эрх E. Гэм буруугүйд тооцогдох эрх F.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх G.Шүүхийн шийдвэртэй холбогдох эрх 97\. Хүний эрхийн үндэсний комисс ямар байгууллага вэ? А. Хүний эрхийг хамгаалах B. Бие даасан C. Хараат бус D. Үндэсний байгууллага E. Дээрх бүгд 98\. Хүний эрхийн үндэсний байгууллагын үндсэн чиг үүргийг сонгоно уу. A.Хүний эрх,эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих B. Хамгаалах C. Дэмжих D. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих E. Дээрх бүгд 99.Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Хүний эрхийн үндэсний комиссд хэн гомдол гаргах эрхтэй вэ? А. Бие хүн B. Хуулийн этгээд C. Төрийн бус байгууллага D. Олон улсын төрийн бус байгууллага E. Монгол Улсын иргэн дангаар буюу хамтрах 100\. Хүний эрхийн Үндэсний Комиссын...... хүлээн авч шийдвэрлэхгүй. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. А. Иргэний хэрэг B. Захиргааны хэрэг C. Эрүүгийн хэрэг D. Иргэн ба Хуулийн этгээдийн хоорондын зөрчил E.A ба В F. A,B,C 101\. "Алагчлалгүй тэгш хүртээмжтэй байх" нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн аль агуулгад хамаарах вэ? A.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх B.Хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий шүүхээр шүүлгэх эрх C. Шударга шүүх хуралдаан хийлгэх эрх D. Гэм буруугүйд тооцогдох E. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх F. Шүүхийн шийдвэртэй холбогдох эрх 102\. "\...\...\...\... нь Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны талаарх гомдлыг хүлээн авахгүй" гэж заасан байдаг. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. А. Хүний эрхийн үндэсний комиссын дарга B. Хүний эрхийн үндэсний комиссын нарийн бичгийн дарга C.Комиссын гишүүн D.Хүний эрхийн үндэсний комисс E.Тохирох хариулт алга 103\. "Эрх мэдэл бүхий, бие даасан, хараат бус, хуулийн дагуу байгуулагдсан" нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн аль агуулгад хамаарах вэ? A.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх B.Хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий шүүхээр шүүлгэх эрх C. Шударга шүүх хуралдаан хийлгэх эрх D. Гэм буруугүйд тооцогдох эрх E. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх F. Шүүхийн шийдвэртэй холбогдох эрх 104\. "Талуудын тэгш байдал хангагдсан байх шүүр хуралдаан нээлттэй явагдах" нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн аль агуулгад хамаарах вэ? A.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх B.Хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий шүүхээр шүүлгэх эрх C. Шударга шүүх хуралдаан хийлгэх эрх D. Гэм буруугүйд тооцогдох эрх E. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх F. Шүүхийн шийдвэртэй холбогдох эрх 105\. "Гэрч дуудаж оролцуулах, орчуулагч хэлмэрч, өмгөөлөгч авах эрх" нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн аль агуулгад хамаарах вэ? A.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх B.Хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий шүүхээр шүүлгэх эрх C. Шударга шүүх хуралдаан хийлгэх эрх D. Гэм буруугүйд тооцогдох эрх E. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх F. Шүүхийн шийдвэртэй холбогдох эрх 106\. "Олон нийтийн өмнө шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулах, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэж авах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацаатай байх" нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн ал агуулахад хамаарах вэ? A.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх B.Хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий шүүхээр шүүлгэх эрх C. Шударга шүүх хуралдаан хийлгэх эрх D. Гэм буруугүйд тооцогдох эрх E. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх F. Шүүхийн шийдвэртэй холбогдох эрх 107\. Анхан шатны шүүх аль нь вэ? А.Улсын дээд шүүх B. Аймаг,нийслэлийн шүүх C. Сум,сум дундын,дүүргийн шүүх 108\. Давж заалдах шаины шүүх аль вэ? А.Улсын дээд шүүх B. Аймаг,нийслэлийн шүүх C. Сум,сум дундын,дүүргийн шүүх 109\. Хяналтын шатны шүүх аль вэ? А.Улсын дээд шүүх B. Аймаг,нийслэлийн шүүх C. Сум,сум дундын,дүүргийн шүүх 110\. Хүний эрхийн үндэсний комисс гомдлыг хуулийн дагуу хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ? A.14 хоног B.21 хоног C.30хоног D.45 хоног E.60 хоног 111.Хүний эрхийн үндэсний комисс нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай болох хугацааг комиссын дарга хэд хүртэл хоногоор сунгаж болдог вэ? A.14 хоног B.21 хоног C.30хоног D.45 хоног E.60 хоног 112.Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол шийдвэрлэх үйл явцаас цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. Гомдол хүлээн авах,бүртгэх........... Гомдлыг шийдвэрлэх А. Гомдлын талаар хэлэлцэх B.холбогдох хүмүүстэй биечлэн уулзах C.гомдлын мөрөөр шалгалт хийх D. гомдлын талаар дүгнэлт гаргах E.Дээрх бүгд 113.Хүүхдийн эрхийн конвенц хэдэн онд батлагдсан бэ? A.1988 B.1989 C.1990 D.1991 E.1995 114\. Манай улс Хүүхдийн эрхийн конвенцийг хэдэн онд соёрхон баталсан бэ? A.1988 B.1989 C.1990 D.1991 E.1995 115\. Хүний эрхийн үзэл баримтлалын гурван шинжийг зөв харгалзуулна уу. А. нэгдүгээрт 1. Аливаа эрх мэдэлд хязгаар бий ---- -------------- ---- -------------------------------------------------------------------------------- B. хоёрдугаарт 2. Хүн бүр эрхээ хамгаалуулахаар төр, засагт гомдол, шаардлага гаргах эрхтэй. C. гуравдугаарт 3. Хүн бүрд аливаа эрх мэдлийн зүгээс нөлөөлөх ёсгүй.Өөрийн автономит эрх байдаг. A.a3 b1 c2. B. a1 b2 c3 C. a2 b3 c1 116.Хүний эрхийн хариуцагч этгээд нь хэн бэ? A.Төр B. Хуулийн этгээд C.Хувь хүн D.Бие хүн E.Төрийн бус байгууллага 117\. Эрх зүйн зөвлөгөө авах, өмгөөлөгч сонгох, эрүү шүүлтэд өртөхгүй байх, шүүх хуралдааныг шударгаар явуулах, гэм буруутай нь нотлогдоогүй тохиолдолд гэм буруугүйд тооцогдох,шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх гэх мэт олон эрхийг багтаасан ойлголт аль вэ? А. Шударга шийтгэл B. Шударгаар шүүлгэх эрх C. Иргэний эрх D. Өмчлөх эрх E. Улс төрийн эрх 118\. НҮБ-ын дүрэмд шууд ба шууд бусаар хүний эрхийг тогтоож, хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байгууллагаас илүүцийг нь сонгоно уу. А. Ерөнхий Ассамблей B. Аюулгүйн зөвлөл C.Эдийн засаш,нийгмийн зөвлөл D. Хүний эрхийн комисс E. Эмэгтэйчүүдийн байдлын тухай НҮБ-ын комисс F. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг 119\. Хүний эрхийн гэрээнд гарын үсэг зурсан орнууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ сахин биелүүлсэн байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллагуудаас илүүцийг олно уу. А. НҮБ-ын олон улсын шүүх B. Хүүхдийн эрхийн хороо C. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг устгах хороо D. Эрүүдэн шүүх хороо E. Монголын улаан загалмайн нийгэмлэг 120\. Пакт,Протокол, Конвенц зэрэг нь юу вэ? А. Баримт бичгийн эмхэтгэл B. Олон улсын гэрээний хэлбэр C. Олон улсын хүний эрхийн гэрээний төрөл D. Эрх зүйн баримт бичиг E. Хүний эрхийн билл 121\. Хүниы эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ? A.1948 B.1966 C.1989 D.1990 E.1992 122\. 1966 онд батлагдсан олон улсын хүниы эрхийн баримт бичгийг олно уу. А.Хүний эрхийн түгээмэл тунхаглал B.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт С.Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт D. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол E. Дээрх бүгд F. B ба D 123.Олон улсын хүний эрхийн билл гэж юу вэ? А.Хүний эрхийн түгээмэл тунхаглал B.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт С.Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт D. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол E. Дээрх бүгд 124\. Хүүхдийн эрхийн конвенцод гишүүн улсууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ ямар хэмжээнд биелүүлж байгаа талаар хэдэн жилд хэдэн удаа тайлан илтгэлээ гаргаж хэлэлцүүлдэг вэ? А. 4жилд 1 удаа B. 4жилд 2 удаа C. 2жилд 1 удаа D. 2жилд 2 удаа E. 1жилд 1удаа 125\. Олон улсын гэрээний хүрээнд гомдол гаргахын тулд тухайн улс ямар нөхцөлийг хангасан байх шаардлагатай вэ? А.Тухайн улс холбогдох олон улсын гэрээний гишүүн буюу соёрхон баталсан, эсвэл гарын үсэг зурсан байх ёстой B.Хувь хүмүүсийн гомдлыг хүлээн авч хэлэлцэхийн тулд холбогдох олон улсын гэрээний дагуу байгуулагдсан хороо бүрийн эрхийг нь олгосон байх ёстой C. Заавал НҮБ-ын гишүүн байх ёстой D.Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дагаж мөрддөг байх ёстой. E. A ба B хариулт зөв 126\. Зөв харгалзуулна уу. a. Тунхаглал 1 Хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт бичиг ---- --------------- --- ------------------------------------------------------------------------------------ b. Конвенц, пакт 2 Хуульчлан дагаж мөрдөх албагүй, зөвлөмж, уриалгын шинжтэй баримт бичиг c. Протокол 3 Хоёр болон түүнээс дээш улс хуульчлан дагаж мөрдөхөөр баталсан. Хүний эрхийн гэрээ A.a3 b1 c2 B. a1 b2 c3 C. a2 b3 c1 127\. Олон улсын хүний эрхийн хороо хэрэг бүрийг........ хуралдаанаар хэлэлцдэг. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. А. Нээлттэй B. Хаалттай C. Нууц D. Ил тод E. Дээрх бүгд 128\. Хүүхдийн эрхийн Конвенцийн \|\|\| нэмэлт протокол хэдэн онд батлагдсан бэ? А. 1989 B. 1990 C. 2000 D. 2015 E. 2016 129\. Хүүхдийн эрхийн конвенцийн \|\|\| нэмэлт протокол аль нь вэ? А.Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оруулахын эсрэг нэмэлт протокол. B.Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчлахын эсрэг нэмэлт протокол C."Мэдээлэл хүргүүлэх журмын тухай" буюу Хүүхдийн эрхийн хороонд хүүхэд өөрөө болон бусад хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хүний эрхийн зөрчлийн талаар гомдол гаргах механизм бий болсон. D. Дээрх бүгд 130\. Хүүхдийн эрхийн конвенцийн 2 нэмэлт протокол хэдэн онд батлагдсан бэ? А. 1989 B. 1990 C. 2000 D. 2015 E. 2016 131\. Хүүхдийн эрхийн конвенцийн нэгдүгээр нэмэлт протоколд зэвсэгт мөргөлдөөнд оролцох хүний насны доод хэмжээг хэдэн нас гэж зааж өгсөн бэ? А. 16нас B. 18нас C. 19нас D.20нас E. 21нас